Элчин сайдуудыг намын гишүүнчлэлээс чөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2010.09.07-нд нийтлэгдсэн

Элчин сайдуудыг намын гишүүнчлэлээс чөлөөлөв

Төрийн ордонд үргэлжилж буй МАХН-ын 7 дугаар бага хурлаар нэр бүхий 12 төрийн албан хаагчийг намын гишүүнчлэлээс чөлөөллөө. Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Идэвхтэн, Монгол Улсаас Шведийн холбооны улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дэд дарга  Б.Эрдэнэбилэг, Түлш эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Цэрэнпүрэв, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Батмөнх, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Бямбасүрэн нарыг МАХН-ын гишүүнчлэлээс чөлөөллөө. Мөн Х.Батбилэг, н.Лосол, Г.Доржсүрэн, Р.Баяраа нарыг МАХН-ын гишүүнчлэлээс тус тус чөлөөлсөн юм.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж