Цахим спортын "CS2" төрлийн "BLAST Open Spring" тэмцээн үргэлжилж байна. Монголын "The MongolZ" баг өнөөдөр/2025.03.24/ хэсгийн шатны ээлжит тоглолтоо "Liquid"-ийн эсрэг хийлээ. Рассель Ван Далкен буюу "Twistzz" болон Б.Гарьдмагнай буюу "bLitz" гэсэн ахлагчдын тулаан олны анхаарлыг татаж байв. Гэвч "The MongolZ"-ийнхон тактик болон хувь тоглогчдын чадваараараа өрсөлдөгчөө илт илүүрхжээ.
Хоёр баг эхлээд "Anubis" дээр тоглоход "The MongolZ" 13-7 гэсэн харьцаатай хожив. Дараа нь "Ancient" дээр тоглоход Монголын баг дахин илүү гэдгээ харуулж, 13-8 гэсэн харьцаатай хожсон аж. Ийнхүү "The MongolZ" плей-оффын эрхийн төлөө өнөөдөр/2025.03.24/-өөс маргааш шилжих шөнө 01.30 цагаас Германы "G2 Esports" багтай тоглоно.
Дээрх тоглолтод "bLitz" хувийн рейтингээрээ бүх тоглогчдыг тэргүүлсэн бол "Senzu" буюу М.Азбаярын гайхалтай буудалтууд, эгзэгтэй мөчүүдэд ялалт авчирсан үйлдлүүд "CS"-ийн аналист, тайлбарлагчдын анхаарлыг татсан. Энэ чиглэлээр дагнан бичдэг Харри Ричардс буюу "NER0cs" өөрийн цахим хуудаснаа "Senzu Катовице дэх тэмцээнээс хойш итгэмээргй байна. Ялангуяа хэсгийн шатны тоглолтуудад. Хэсгийн тоглолтуудад 1.26 рейтингтэй тоглодог атлаа плей-оффд 0.91 гэсэн рейтингтэй тоглож байна. ‘Senzu’ цэнгэлдэхэд тоглоод сурчихвал ‘MongolZ’ том тэмцээнүүдэд түрүүлнэ" гэжээ.
"The MongolZ" багийг плей-оффын шатанд цэнгэлдэхэд, үзэгчдийн өмнө тайзан дээр тааруу тоглодог гэж цахим спорт сонирхогчид шүүмжилдэг. Хэрэв цэнгэлдэхэд тоглоод сурчихвал олон тэмцээнд түрүүлнэ ч гэж ярьдаг.
Өнөөдрийн тоглолтын дараа "Liquid"-ийн Кейт Маркович буюу "NAF" ярихдаа "Заримдаа бид багийн дотоод харилцааны улмаас олон алдаа гаргаж байна. Тайван байж, бодол санаагаа нэгтгэхгүй байна. Эндээс суралцах зүйл олон байна. Азтай нь ‘Counter Strike’-д хариугаа авах боломжууд олон бий" гэжээ.
Бүрэлдэхүүнээ өөрчилж, хүлээлт үүсгээд байсан "Liquid"-ийн амжил тун тааруу явна. Хамгийн сүүлд 2022 онд амжилт үзүүлсэн бүрэлдэхүүнээс зөвхөн "NAF" л бий. Түүнээс хойш олон ч өөрчлөлтийг хийсэн боловч фэнүүдээ баярлуулсангүй.
hha 2025-03-24 103.57.92.218
erguu admin n betee aldichaad olon yriad ehelwu? hohino tegvel
Tarhi where 2025-03-24 202.55.188.34
News iin doguudaa demjih yum bich uram ug fact bich yamar ch demjleggvi garj irsen shvv ene hed tegsen heden mal uls turchid ni mungunuus ni tatvar avah geesh buh barilduulaad avdgv bj tarhi where
Tarhi 2025-03-24 103.57.93.198
Ene news iin medee beltegdeg gar lab tarhigvi bhaa tarhi zarna shvv
Mongolian dogs 2025-03-24 103.57.93.198
Bitgii iim l****n yum bichij bgaach oligtoi demjih yum bich yum l bol negniigee doosh ni tatah yum bichne
News dogs 2025-03-24 103.57.93.198
Gaigvi yum bichdeg boloosoi dog llruda
Нэргүй 2025-03-24 202.21.107.2
SENZUG BARKUEE 4 LEE ULDEECH BARKUGEE HED HED HARSN BIZDE SENZUU AIMAAR ASIADAA NOIMOR NEG SHUU ALTAN GARTAI HUNDEE HUGALCHIHSN L BOLHOOS XAXA
Нэргүй 2025-03-24 23.150.224.59
Za bult2 shamargui bna