АНУ-ын хэлэлцээчид өнөөдөр /2025.03.24/ Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо Орос, Украины талуудтай тус тусад нь уулзаж байна. Тэдний гол зорилго нь эхний ээлжинд галыг нэн даруй хэсэгчлэн зогсоох, дараа нь иж бүрэн энхийн хэлэлцээр байгуулах явдал юм. АНУ-ын элч төлөөлөгч Стив Виткофф "Путин энх тайвныг хүсч байгааг би мэдэрч байна. Даваа гаригт Саудын Арабт бодит ахиц дэвшил гарна гэж бодож байна" гэжээ.
Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ хүлээлтийг бууруулсан мэдэгдэл хийв. Тэрбээр "Бид замынхаа дөнгөж эхэнд байна" гэжээ.
ОХУ Бямба гаригт Киев хот руу нисгэгчгүй онгоцоор халдсанаар гурван хүн нас барсан. Үүний дараа Зеленский үг хэлэхдээ "Агаарын цохилтоо зогсоох бодит тушаалыг Путинээр өгүүлэх хэрэгтэй. Дайныг эхлүүлсэн хүн үүнийгээ зогсоох ёстой" гэв.
АНУ, Украины хэлэлцээнд Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Энэ хэлэлцээ нь гал зогсоох гэхээсээ илүү эрчим хүчний байгууламжууд болон чухал дэд бүтцийг хэрхэн хамгаалах тухай техникийн хэлэлцүүлэг аж. Мөн Хар тэнгисийн тээврийн замыг ч хэлэлцэж байна.
Дашрамд дурдахад, Трампийн засаг захиргаа бодит байдал дээр Кремльд тэгтлээ их дарамт шахалт үзүүлэхгүй, эсрэгээрээ Европтой зөрчилдсөн байр суурьтай байна гэж шинжээчид үзэж буй. Тухайлбал, АНУ-ын элч төлөөлөгч Стив Виткофф өнгөрсөн амралтын өдрөөр Трампийг дэмжигч сэтгүүлч Такер Карлсонд ярилцлага өгөхдөө Украиыг хуурамч улс гээд зогсохгүй Оросыг өдөөн хатгасан гэжээ. Мөн Путин бол хэлсэндээ хүрдэг итгэж болох хүн гэжээ. Цаашилбал, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармерын Украинд цэрэг байршуулах боломжтой гэсэн мэдэгдлийг "худлаа шоу" гэж шүүмжилсэн байна.
3,569.17






















































Холбоотой мэдээ