Гал зогсоох хэлэлцээ Саудын Арабт үргэлжилж байна

Гал зогсоох хэлэлцээ Саудын Арабт үргэлжилж байна

Гал зогсоох хэлэлцээ Саудын Арабт үргэлжилж байна

АНУ-ын хэлэлцээчид өнөөдөр /2025.03.24/ Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо Орос, Украины талуудтай тус тусад нь уулзаж байна. Тэдний гол зорилго нь эхний ээлжинд галыг нэн даруй хэсэгчлэн зогсоох, дараа нь иж бүрэн энхийн хэлэлцээр байгуулах явдал юм. АНУ-ын элч төлөөлөгч Стив Виткофф "Путин энх тайвныг хүсч байгааг би мэдэрч байна. Даваа гаригт Саудын Арабт бодит ахиц дэвшил гарна гэж бодож байна" гэжээ.

Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ хүлээлтийг бууруулсан мэдэгдэл хийв. Тэрбээр "Бид замынхаа дөнгөж эхэнд байна" гэжээ.

ОХУ Бямба гаригт Киев хот руу нисгэгчгүй онгоцоор халдсанаар гурван хүн нас барсан. Үүний дараа Зеленский үг хэлэхдээ "Агаарын цохилтоо зогсоох бодит тушаалыг Путинээр өгүүлэх хэрэгтэй. Дайныг эхлүүлсэн хүн үүнийгээ зогсоох ёстой" гэв.

АНУ, Украины хэлэлцээнд Украины Батлан ​​хамгаалахын сайд Рустем Умеров тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Энэ хэлэлцээ нь гал зогсоох гэхээсээ илүү эрчим хүчний байгууламжууд болон чухал дэд бүтцийг хэрхэн хамгаалах тухай техникийн хэлэлцүүлэг аж. Мөн Хар тэнгисийн тээврийн замыг ч хэлэлцэж байна.

Дашрамд дурдахад, Трампийн засаг захиргаа бодит байдал дээр Кремльд тэгтлээ их дарамт шахалт үзүүлэхгүй, эсрэгээрээ Европтой зөрчилдсөн байр суурьтай байна гэж шинжээчид үзэж буй. Тухайлбал, АНУ-ын элч төлөөлөгч Стив Виткофф өнгөрсөн амралтын өдрөөр Трампийг дэмжигч сэтгүүлч Такер Карлсонд ярилцлага өгөхдөө Украиыг хуурамч улс гээд зогсохгүй Оросыг өдөөн хатгасан гэжээ. Мөн Путин бол хэлсэндээ хүрдэг итгэж болох хүн гэжээ. Цаашилбал, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармерын Украинд цэрэг байршуулах боломжтой гэсэн мэдэгдлийг "худлаа шоу" гэж шүүмжилсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-24 202.126.89.125

англи хуучны холбоотон полш франц чех д цэрэгээ оруулна оруулсан нээд нэг мэдээ харж бсн санагдхын хүү филип нь шведд очино ч билүү. шууд л зогсчиадог даалгавар опираци гэж бхгүй нэг бол тэр операци бүхэлдээ үхнэ нэг бол ажлаа дуусгаад ажлаасаа гарна. украйн оросын дажинд афкан шиг тийм тэнэг юм бол бхгүй. шууд л эцсийн хариу эцсийн мэдэндэл. афкан бол шантааж хийж бсн ингэвэл тэгнэ тэгвэл тэгнэ гэж. тэнэг шантажны хариугаа ч авчихсан. цусаар л зогсоно эсвэл тухайн санаархалдаа хүрнэ. байданги

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.191.58

Бодит байдал хэрхэн өөрчлөгддөгийг, хүчтэйн өмнө хүчгүй буруутан болдогийг бид одоо бодит утгаар нь харж байна. Дэлхийн түүхийг томчууд л бичдэгийг, жижиг улсууд бол тэдний хувьд юу ч биш гэдгийг, хүн төрөлхтний төрөлхийн араатанлаг чанар хэвээр байгааг, улс төрийн бодлого 19 зууныхаас огт өөрчлөгдөөгүйг харж байна. Нэг бодлын бид түүхийн нэг онцгой цэгийн гэрч болж байгаагаараа азтай хүмүүс юм

Avatar

Нэргүй 2025-03-24 139.5.219.240

Барууны санхүүжилттэй тавилттай хар тамхичин жүжигчин нэг хүн бүхэл улсыг сүйрүүлж болдгыг украйн харууллаа даа

Avatar

зочин 2025-03-24 66.181.160.102

Стив Виткофф Путиныг магтнаа гэдэг чинь цаад санаа нь " Чиний зөв. Дайнаа цааш үргэлжлүүлээд байгаарай " .. гэсэн үг ..
Энэ дайнаас хамгийн их ашиг олж байгаа нь Америк …Бүр газрын ховор металыг нь "үг дуугүй бүгдийг нь авна " гэдэг гэрээ байгуулж байгаа гэсэн …90 онд л Орос Америкийн хуурамч үгэнд итгээд цөмийн зэвсгээ устагачихдаг л том алдаа боллоо …

Avatar

Иргэн 2025-03-24 202.126.88.105

Хэлэлцээчид гэж албан тушаал байна уу

Avatar

-oyg tsomxon 2025-03-24 172.59.230.141

Sheex;

Avatar

Нэргүй 2025-03-24 47.227.179.89

энэ Украйны арми дандаа д ухарч Давшиад байх юм.Тэгээд л дайныг үргэлжлүүлэх гээд байх юм.Сонин юм

Avatar

Нэргүй 2025-03-24 202.126.88.128

Танай Орос ахын чиний арми дандаа давшаад байсан Киeвийг эзэлчихээд одоо Баруун Eвропыг эзэлж байгаа гэлүү орос боожгой хөхөгчөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж