Бишрэлт Металл амжилтаа ахиулж, хожлын цувралаа Азид үргэлжлүүлэх үү?

Бишрэлт Металл амжилтаа ахиулж, хожлын цувралаа Азид үргэлжлүүлэх үү?

Бишрэлт Металл амжилтаа ахиулж, хожлын цувралаа Азид үргэлжлүүлэх үү?

Сагсан бөмбөгийн Аваргуудын лигийн Азийн бүсийн тэмцээнд Монгол Улсаас өнгөрсөн улирлын дээд лигийн аварга Хасын Хүлэгүүд болон дэд аварга Бишрэлт Металл багууд өрсөлдөнө. Салхийг хагалж Бишрэлт Металл баг тоглохоор Малайзыг зорьсон билээ. Тэд А хэсгийн эхний тоглолтоо маргааш/2025.03.25/ Малайзын аварга НС Матрикс Дирс багийн эсрэг хийнэ.

Тоглолын өмнө Бишрэлт Металлын ахлах дасгалжуулагч Эвангелос Цепелис дасгалжуулагч ирэх тоглолтын талаар ярьжээ. Өдгөө 44 настай түүний удирдаж буй баг нь дээд лигийн плей-оффын эхний шатандаа Завхан Бродерс багийг 4-0 гэсэн харьцаатай "шүүрдэж", хагас шигшээд шалгарсан билээ.

Эвангелос Цепелис "Бид үргэлж шинэ сорилтуудад бэлэн байсаар ирсэн. Энэ бидний Аваргуудын лигийн хоёр дахь улирал учир юмс хэрхэн өрнөдгийг мэднэ. Өнгөрсөн жил манай лиг нэг үед зөвхөн нэг л импорт тоглогчийг зөвшөөрдөг байсан. Харин энэ жил дүрмээ өөрчилж, хоёр болон гуравдугаар үед хоёр импорт тоглогч ашиглаж болохоор болсон. Тиймээс манай баг хоёр импортоо тоглогчоо ашиглаж, улам туршлагажсан" гэжээ.

Аваргуудын лигийн ачаар Монголд сагсан бөмбөг хөгжих боломж улам нэмэгдсэн гэж Цепелис үзэж байна. Түүний хэлснээр "Юуны өмнө Аваргуудын лиг Монголын сагсан бөмбөгийн соёлд шинэ уур амьсгалыг оруулж байна. Энэ тэмцээнээс өмнө зөвхөн үндэсний шигшээ баг л олон улсын тэмцээнд оролцож, цөөхөн тамирчид л тоглодог байлаа. Харин одоо клубуудэд хүртэл олон улсад тоглох боломж бүрдлээ. Жишээлбэл, манай баг Монголын сагсан бөмбөгийн түүхэнд анх удаагаа олон улсын талбайд тоглосон клуб болох гэж байна" гэлээ.

Металл өнгөрсөн жил Аваргуудын лигийн урьдчилсан шатанд өрсөлдсөн ч Хасын Хүлэгүүдийн адилаар эхний шатаа давж чадаагүй билээ.

Цепелис үргэлжлүүлэн "Шигшээ багт багтаж чадаагүй тамирчдын хувьд энэ тэмцээн сайхан туршлага болох байх" гэв.

Өнгөрсөн жил Бишрэлт Металл баг Улаанбаатар хотноо болсон урьдчилсан шатны хүрээнд нэг хожиж, хоёр хожигдсон гэх үзүүлэлттэй үндсэн шатанд шалгарч чадаагүй. Харин энэ жил амжилтаа ахиулахыг хүсч байгаа нь мэдээж. Тэд дээд лигийн улирлын төгсгөлд долоо дараалан хожиж, 18-9 гэсэн амжилттай хоёрдугаар байраар улирлаа өндөрлүүлсэн. Плей-оффд ч өрсөлдөгчөө 4-0 гэсэн харьцаатай хожоод буй.

БАГИЙН ТҮҮХ

Тэнүүн Өлзий Металл гэж анх байгуулагдсан тус баг 2023 онд шинэ ивээн тэтгэгчтэй болж, улмаар Бишрэлт Металл гэх нэртэй болсон. 2022 онд дээд лигт элссэн цагаасаа 2023 болон 2024 онуудад дараалан финалд хүрч, дэд аварга болсон түүхтэй. Хөгжөөн дэмжигчдийн хүрээлэл өндөртэй, дэмжлэг сайтай тус баг хоёр дахь удаагаа Аваргуудын лигт оролцоно.

ОНЦЛОХ ТОГЛОГЧИД

Багийн ахлагч Д.Дэлгэрням 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргад бэлдээд энэ жил дээд лигт тоглоогүй. Тиймээс бусад залуу тоглогчид ачааны хүндээс үүрэх шаардлагатай болсон. Тэдний нэг нь Металлын довтолгооны гол хүн Т.Ууганбаяр. Өнгөрсөн жил тэрбээр Аваргуудын лигт 11.3 оноо, 5.7 самбар, 4.3 ашигтай дамжуулалт дунджилжээ. Харин сүүлд дээд лигт хийсэн тоглолтдоо 30 оноо, 12 самбар, 12 ашигтай дамжуулалт гэж трипл дабл гүйцэтгэв.

Мөн А.Энхбаясгалан бий. Багийнхаа хамгаалалт, довтолгооны гол хүн тэрбээр өнгөрсөн жил Аваргуудын лигт 6.3 оноо, 6.0 самбар дунджилсан. Шигшээ багт ч дуудагдаж, Азидаа шилдгүүдийн нэгт тооцогдож байна.

Металл энэ жил бүрэлдэхүүндээ Байрон Уэсли гэх тоглогчийг нэгтгэсэн. Түүний хувьд өмнө нь Аль Шорта багийн бүрэлдэхүүнд Аваргуудын лигт тоглож байсан туршлагатай. Тэрбээр Металлын төлөө 23.1 оноо, 6.2 самбар, 5.8 ашигтаай дамжуулалт дунджилж, энэ улирлын Монголын лигийн шилдэг олон улсын тоглогч болжээ. Түүний оноо авах, тоглолтыг найруулах чадвар багтаа том давуу тал болох нь лавтай.

Монголын шигшээ багийн туршлагатай тоглогчид болон шилдэг импорт тоглогчдынхоо хамтаар Бишрэлт Металл баг дахин Азийн тавцанд эргэн ирлээ. Тэд маргааш 20:00 цагаас НС Матрикс Дир багийн эсрэг тоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xsgyi CJNX xend ch xereggyi yildberlej barijdspn. 2025-03-24 172.59.230.141

xylgailax +gej s*****g + zailyyl

Avatar

Нэргүй 2025-03-24 202.9.40.245

Хулгайч х***а манж атгаг бодлго-р 35 жил байглиын бялг хулгайлж шааж хулгай гажиг пиздагууд хулгайлсн хулгай мнгө-р кампни нэртэй юм шааж х***а цуст манж п***а толгойд гүйцтгүлэ шааж бүгдиыг эзлцн мнголыг эзлцн атга л******д. Гажиг лаларыг ийм нус л***р яааж ийм болчв гэж анзрхд мэддгднэ. Эндүрцн пиздагууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж