"Дэлгэц удаан ширтдэг хүүхдүүд хялар болж байна"

"Дэлгэц удаан ширтдэг хүүхдүүд хялар болж байна"

"Дэлгэц удаан ширтдэг хүүхдүүд хялар болж байна"

Сүүлийн үед зонхилон тохиолдож буй нүдний өвчлөл түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүдний өмнөд сегментийн мэс заслын эмч Анагаах ухааны магистр Т.Ундармаатай ярилцлаа.


-Харааны шил зүүсэн хүүхэд, залуусын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хараа муудахад шалтгаалдаг хамгийн сөргөөр нөлөөлдөг гол хүчин зүйлс юу вэ?

-Хараа муудах шалтгаан олон янз байдаг. Орчин үед бол дэлгэц удаан хугацаагаар ширтэх нь хараа муудахад нөлөөлж байна. Ерөнхийдөө дэлгэц удаан хугацаанд хэрэглэснээс шалтгаалан ойрын харааны ачаалал ихэсч, яваандаа холын хараа муудаж эхэлдэг. Анагаахын шинжлэх ухааны багш Д.Уранчимэгийн 2015 онд хийсэн “Зайлсхийж болох сохорлоос сэргийлье” гэсэн судалгаа бий. Судалгааны үр дүнд нүдний тэргүүлэх өвчлөлийн эхний гуравт болорын цайлт, нүдний даралт ихсэх, эвэрлэгийн өвчлөлүүдээс үүдэлтэйгээр хараа муудах гол шалтгаан болж байна гэсэн үр дүн гарсан. Дэлхий даяар ч мөн адил эдгээр гурван шалтгаан нь хараа муудах топ гурван шалтгаан болж байдаг. Манай эмнэлэг улсынх учраас насанд хүрэгчдийг үздэг. Залуучуудын хувьд ихэвчлэн өвдөг гарсан, “нүд бүрэлзээд байна нүдний шил тааруулъя” гэсэн шалтгаанаар ирж байна. Харин дээр хэлсэн 50-аас дээш насныханд нүдний даралт ихсэх, болор цайх өвчлөлүүд зонхилж байгаа.

-Болор шилжүүлэн суулгаснаар хэр үр дүнтэй байдаг вэ. Хараа дахин муудахаас сэргийлж чаддаг уу?

-Хэрэв нэгэнт нүдний болор цайсан л бол болор суулгах мэс заслыг зөвлөдөг. Хүн болгоны нүдний хэмжээс өөр, тэр битгий хэл нэг хүний хоёр нүдний хэмжээ ч өөр. Тиймээс цайсан болорыг авч үзэж, оношилж байгаад хувийн болон улсын эмнэлгүүдэд  хамгийн сайн чанарын дэлхийн стандартад нийцсэн болорыг суулгаж байна. Зөвхөн болор цайхаас үүдэлтэй хараа алдалт байсан бол болор суулгах мэс засал хийснээр нүдний хараа 100 хувь эргэж сэргэдэг. Манай эмнэлгийн энэ төрлийн хагалгаанд жилдээ 1200 орчим хүн ордог.

-Нүдний мэс засал гэснээс иргэд хараагаа их тэглүүлдэг болсон. Энэ нь хэр дүнтэй вэ, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх үү?

-Гоо сайхны хагалгааны төрөлд ордог. Хараа тэглүүлэх хагалгаа нь эвэрлэг бүрхүүл дээр хийгддэг хагалгаа л даа. Эвэрлэг бүрхүүлийн зузааныг нимгэлж байна гэсэн үг. Хагалгааны дараа гэрэл гялбах, хуурайших зэрэг шинж тэмдэг зарим хүмүүст илэрч болдог. Залуу хүмүүст буюу 20-40 хүртэлх насанд зөвлөдөг. Хэр зэрэг нимгэлэх эсэхийг нүдний шилний хэмжээнээс хамаарч эмч үзэж байж шийддэг.

-Эдгээр өвчлөлүүд үүсэх шалтгаан нөхцөл нь юу юм?

-Нүдний болор цайх өвчлөл бол янз бүрийн шалтгаанаас үүдэлтэй. Дийлэнх нь насжилттай холбоотой. Ихэнхдээ 50 наснаас эхлэн нүдний болор цайж эхлэх тохиолдол бий. Гэхдээ болорын цайлтын хурд, явцаас шалтгаалан хүн болгон дээр харилцан адилгүй шинж тэмдэг илэрдэг. Тиймээс ихэвчлэн 50-90 хүртэлх насныхан болор суулгах хагалгаанд ордог. Мөн гэмтлийн шалтгаанаас үүдэлтэй болор цайх өвчлөл тохиолдож болно. Хүүхдүүдийн хувьд төрөлхийн болор цайх өвчлөлтэй байж болно эсвэл гэмтлээс үүдэж болор цайдаг.

-Нүдний даралт ихсэх өвчин нэмэгдэж, залуужиж байна гэдэг. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?

-Ерөнхийдөө дээрх шалтгаанаас болж нүдний даралт ихсэх өвчин үүсдэг гэж хэлэх боломжгүй л дээ.  Нүдний даралт ихсэх өвчний хувьд өндөр настнуудад хамгийн эрсдэлт өвчин болдог. Мөн нүдний шил зүүдэг хүмүүст бас уг өвчлөл үүсдэг. Үүнээс гадна нүдний даралт ихсэхэд удамшил бас нөлөөлдөг гэх мэтчилэн олон шалтгаантай.

-Орчин үед дэлгэцийн хамаарлыг бууруулах боломж хомс байна л даа. Тиймээс дэлгэцийн хортой туяанаас хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Байнгын утсаараа болон компьютер дээр ажлаа хийдэг хүнийг дэлгэц харахаа боль гэх боломжгүй. Хүн дэлгэц ширтэж байх үед нүдний цавчилт өөрийн мэдэлгүй буурч байдаг. Угтаа хүн минутад 10-15 удаа цавчих ёстой байдаг. Нүдний нийгэмлэгээс гаргасан 20:20 дүрэм гэж байдаг.

Тодруулбал, 20 минут дэлгэц харсан бол аль болох холын зайд 20 секунд юм харахыг зөвлөдөг.

-Хотжилт, суурин амьдралын хэв маяг нүдний хараа муудахад нөлөөлж байна уу?

-Тийм. Хотжилттой холбоотой нүдний хараа муудах өвчлөл дэлхий даяар нэмэгдэж байгаа. Тухайлбал, Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг өндөр хөгжилтэй орнуудад нүдний хараа муудах өвчин нэмэгдсээр байгаа. Учир нь алсын бараа ширтэх боломж хязгаарлагдмал, өндөр барилга байшин дунд амьдарч байгаа нь хараа муудах шалтгаан болж байгаа. Хотод болон хөдөө амьдардаг хүүхдүүдийн харааны чадал өөр байдаг. Сингапур улсад 2019 онд хийсэн судалгаа байдаг.

Уг судалгаанд хотод амьдардаг болон хөдөө амьдардаг буюу гадаа нар салхинд, агаарт их тоглодог хүүхдүүдийн харааны чадал буюу хугарлыг шинжлээд үзсэн байгаа юм. Ингэхэд гадаа нар, салхинд их тоглодог хүүхдүүд гэртээ ихэнх цагийг өнгөрөөдөг, хотжилттой улс оронд амьдардаг хүүхдүүдээс хугарлын гажиг үүсэх нь бага гэсэн судалгааны дүн гарсан байдаг.

Үүнээс харахад алсын бараа ширтэх нь хүүхдийн харааны хөгжилд чухал нөлөө үзүүлдэг байх нь.

Ойрхон зайд байнга юм ширтэх, дэлгэц удаан хугацаагаар ширтдэг хүүхдүүдийн дунд нүдний гэнэтийн хялар үүсэх өвчлөл нэмэгдэж байна. Энэ нь нэг ёсондоо нүд удаан хөдөлгөөнгүй байснаар нүдний булчин чангарч байна гэсэн үг. Үүнд нүдний булчин суллах эмчилгээ хийдэг.

-Эрт илрүүлгийн үзлэгт 5000 гаруй зургаан настныг нүдний үзлэгт хамруулахад 22 хувь нь харааны өөрчлөлтэй гэсэн хариу гарсан байсан?

-Хүүхдүүдийн хувьд нүдний харааны өөрчлөлт нь олон шалтгаантай. Хүүхдийн насны хөгжлөөс хамаарч нүдний хөгжил өөр, өөр байдаг. Дөнгөж төрсөн хүүхэд хар, цагаан саарлаар л юмыг ялгаж хардаг. 3-6 сартайд нүдний хараа тогтдог. Ингэж нүдний хөгжил нь 6-8 нас хүрч байж том хүний хэмжээнд хардаг болдог. Ерөнхийдөө 20 нас хүртэл нүдний өсөлт явагдаж байдаг. Дөнгөж төрсөн хүүхдүүдэд нярайн эмч үзлэг хийж асуудалтай байвал  дараагийн шатны үзлэг, эмчилгээг хийдэг. Ерөнхийдөө эцэг, эхчүүд хүүхдээ багаас нь сайн ажиглах хэрэгтэй. Жишээлбэл, гурван сартайд юм дагуулж харж байна уу,  зургаан сараас дээш юмыг тогтож, ширтэж харж байгаа эсэх зэрэг нүдний хөгжлийг сайн ажиглах шаардлагатай.

Арай өөр шинж тэмдэг буюу гадагшаа болон дотогшоо хялар харах, хүн дуудахад харахгүй байвал нарийн мэргэжлийн нүдний эмчид үзүүлэх ёстой.

Дээр хэлсэн хотжилт, дэлгэцийн хэрэглээ гэх мэт шалгаанаас үүдэлтэй нүдний хугарлын өвчлөлтэй хүүхдүүд нэмэгдэх хандлагатай байгаа. Эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдэдээ утсаа их үзүүлдэг болсон. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх, агаар салхинд аль болох их гаргаж дэлгэцийн хэрэглээг хязгаарлах нь зүйтэй гэж хэлмээр байна.

-Хүүхдүүд ч гэлтгүй томчууд хүртэл дэлгэц ширтэх нь ихэссэн шүү дээ. Ингэхдээ дэлгэцийн хамгаалалттай шил зүүхийг зарим хүмүүс бие биедээ зөвлөдөг. Ер нь нь дэлгэцийн хамгаалалттай шил гэдэг нь үнэхээр дэлгэцийн хортой туяанаас нүдийг хамгаалж чаддаг уу?

Ер нь бол дэлгэцийн хамгаалалттай шилийг мэргэжлийн эмч нар зөвлөдөггүй. Хүний нүд маш нарийн бүтэц зохион байгуулалттай. Дэлгэцийн хамгаалалттай шил нь дэлгэцээс гарц байгаа туяаг шүүж байгаа эсэхийг судалж үзэхэд сайн үр дүн гараагүй. Үүний оронд нарны хамгаалалттай шил зүүх нь илүү үр дүнтэй. Нарны туяа нь нүдний өвчлөл үүсэх гол шалтгааны нэгт ордог. Өөрөөр хэлбэл, болор цайх, хуурайшилт үүсэх,  нүдний мах ургах, эвэрлэгийн соривжилт, бүдэгшил үүсэх зэрэг маш олон цаг уурын шалтгаант өвчнүүдийг үүсгэдэг. Тиймээс бүх насныханд UV400 нанометр шүүлттэй нарны шилийг зөвлөдөг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.190.114

За одоо энэ анагаахын эмч нэр зүүсэн салбадай нар боль л доо. Нарны туяанаас хордоод нүд өвчилж байна ч гэх шиг. Наад нар чинь хүн үүсэхээс ч өмнө байсан эд. Тэглээ гээд өнгөрсөн зууныг хүртэл нарнаас болоод нүд өвчлөөд байсан юм байхгүй ш дээ.

Avatar

- OC gadni zailyyl, bu xashaandaay; 2025-03-24 50.147.160.114

bloklojxts

Avatar

garuin yseg; zyrxnui buchleg Aimshigtsi? (indxf; obog ner bytneer) 2025-03-24 50.147.160.114

– ni opradalenni nydtei,tdxoigyi + gadni xylgaich;

Avatar

keni; 2025-03-24 50.147.160.114

@

Avatar

Ungut@; 2025-03-24 50.147.160.114

galzyy nydtei;

Avatar

ysaar Xaraad myytgaad bna, yuch? 2025-03-24 50.147.160.114

ymar xarts ni xaragdaxgyi

Avatar

sadaanizzbrn 2025-03-24 50.147.160.114

CJNX dmjyyloyx;

Avatar

galzyyzyychyydaapl, zasaglyylj bi chadna gay boljnt. 2025-03-24 50.147.160.114

tseber boxiruin yuch xuieesbytsgyi byrees

Avatar

idt ; 2025-03-24 50.147.160.114

pezult ind bainga xylgailj galzyyrchf tanxairchorilj, xylgaichdaan tejeesen blokloj oyd galzyy gyilagchdaar, ajlaa amjyylcan baidaltai,

Baaxan telsenXOT, + BALiAr YZUULENTEI XOOSON baliar baishin zaxgyi medrel, zasraxgyi xylgaichduig xen abaxuin.sadaani tanxairagchid tivdeen baidguinbaigaaz.

Avatar

idt xynui yumryy tenegtej galzyyrch 2025-03-24 50.147.160.114

– NEGXAVTGAi +gay+ BOOVOON xuxyylj oygblokljtsj; traknaas trakaar zalillanxuij , xolbogdoogyi xyngyi; ASHiGTAiGAAN ashiglaj bainga xylgailj;idt CJNr noirmoglyyljgyilagchlyylax zopilgotoi cypgyylitai KAMEr + UTASNi oyn xylgaich gj oilgoloo.

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.180.23

нар руу хараад байвал сайн гэсэн худлаа байх нээ .. нар руу хар л гээд байсан , аюултай юмыг худлаа хэлж байж

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.176.250

ANUSDI80955877VANXANDI XUCHINDI ŹYGAATSI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж