Иргэн Дорж автомашины зээл авахдаа урьдчилгаа 2-3 сая төгрөг төлөх боломжтой байсан бол одоо 8-10 сая төгрөг төлөх шаардлагатай болжээ. Ингэснээр автомашин худалдан авалт буурсан гэдгийг худалдаачид хэлж байгаа бол иргэдийн зүгээс урьдчилгаа төлбөр, улсын дугаар гээд автомашин унахад улам бүр хэцүү болсныг учирлаж байлаа.
Үүнтэй холбоотой шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны арванхоёрдугаар сараас гаргажээ.
Өнгөрсөн 2024 онд гэхэд импортоор 123 мянган суудлын автомашин орж ирсэн нь өмнөх онуудаас хоёр дахин их тоо гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс валютын гадагшлах урсгалыг бууруулах, зээлийн хэмжээг хумих, иргэдийг өрийн дарамтаас сэргийлэх, ББСБ-ын салбарын нэг зээлийн багцад хэт төвлөрөл үүсэх зэргийг судалж, дээрх хязгаарлалтыг хийсэн гэдгийг СЗХ-ноос мэдээлсэн юм.
Мөн ББСБ-ууд хэрэглээний зээл олгохдоо иргэдийн өр, орлогын харьцаа 70:30 байсныг 60:40 болгож нэмжээ.
УЛСЫН ДУГААРЫН ШАГИЙН ҮНЭ 1.5-2 САЯ ТӨГРӨГТ ХҮРСЭН ГЭВ
"Автомашины худалдан авалт өдийд буурдаг. Өнгөрсөн 2024 оны сүүлчээр машины зээл авахад заавал 30 хувийн урьдчилгаа төлбөр бүрдүүлэх шаардлагыг тавьдаг болсон. Энэ шийдвэр автомашины борлуулалтад сөргөөр их нөлөөлж байна. Өмнө нь иргэд машин худалдаж авахдаа урьдчилгаа бага буюу 2-3 сая төгрөг бүрдүүлдэг байсан. Одоо урьдчилгаа төлбөрийг 30 хувь болж нэмснээр иргэдийн сард эргэн төлөх төлбөр багасах байх" гэдгийг автомашины худалдаа эрхлэгч Н.Билгүүн хэлсэн юм.
Түүний хувьд 20-100 сая төгрөгийн үнэтэй автомашин худалдаалж байгаа бөгөөд дийлэнх нь "Приус" маркийн машин байлаа. Тэрбээр нэг сард гурван машин зарж чадвал их юм гэсэн юм. "Хүмүүс ихэвчлэн өөрийн унаж байгаа машинаа оролцуулж, бартер хийх хүсэлт тавьдаг. Тэр болгоныг бартераар авах боломжгүй. Автомашины улсын дугаарын хувьд аль болох автомашины үнэдээ шингээх эсвэл хямд автомашины улсын дугааргүй зарж байна" гэв.
Улсын дугаарын шагийн үнэ 1.5 сая төгрөгөөс хоёр сая төгрөгт хүрсэн гэдгийг ченжүүд хэлж байлаа.
"Миний хувьд дунд оврын жийп машин худалдан авах гээд сонирхож явна. Улсын дугаарыг нь авахдаа тулбал ченжүүдээр авхуулна. Эсвэл хуучин машины актлагдсан улсын дугаарыг авахаар таньж мэддэг хүмүүс рүүгээ ярина. Улсын дугаар авахад нэг их ач холбогдол өгөхгүй байна. Зах дээр "Приус-30″ маркийн машин гэхэд 30 гаруй сая төгрөгийн үнэ бол дунд оврын жийп бас тэр орчим үнээр зарж байна. Миний хувьд бэлэн мөнгөөр автомашин худалдаж авах гэж байна" гэдгийг иргэн А.Батхуяг хэллээ.
Түүнтэй адил автомашин сонирхож яваа эмэгтэй "Би "Toyota Harrier" маркийн машин худалдаж авахаар сонирхож явна. Одоогоор урьдчилгаа төлбөр, улсын дугаараа яаж авах талаар мэдээлэлгүй л байна.
Машины зээл авахад урьдчилгаа төлбөр нь аль болох хямд бага байвал сайн байдаг. Яг одоо надад машины 20 хувийн урьдчилгаа л бэлэн байна. Үлдсэн төлбөрийг нь банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авна гэж төлөвлөж байна" гэсэн юм.
"ӨМНӨ НЬ АВТОМАШИНЫ ЗЭЭЛ АВАХАД УРЬЧИЛГАА НЬ 10-20 ХУВЬ БАЙСАН"
Автомашин худалдаалдаг Э.Энхчимэг "Автомашины үнэ хэвийн байгаа ч иргэдийн худалдан авалт тааруу байна. Банк бус санхүүгийн байгууллагууд нь зээл авбал 30 хувийн урьдчилгаа төлсөн байх, хүү нь 2.8 хувиас дээш байгаа. Өмнө нь машины зээл авахад урьчилгаа нь 10-20 хувь байсан бол 2024 оны сүүлчээр 30 болж нэмэгдсэн. Иргэд ихэвчлэн 20 хувийн урьдчилгаа төлбөртэй ирээд, мөнгө нь хүрэхгүй байх жишээтэй. Үүнийгээ дагаад автомашины борлуулалт эрс буурч байна.
Миний хувьд "Приус" маркийн автомашин зарж байгаа бөгөөд үнэ нь үйлдвэрлэгдсэн оноосоо хамаарч 24-27 сая төгрөгөөр зарж байна. Иргэд нь зээлээ дандаа өндөр хүүтэй банк бус санхүүгийн байгууллагуудаас авч байна" гэсэн юм.
"Автомашины үнэ өндөр л байна. Би "Приус-30" маркийн автомашин худалдаж авах гээд явж байна. Бэлнээр 10 хувийн урьдчилгаа өгчих санаатай. Тэгсэн урьчилгаа төлбөр нь 30 хувь нэмэгдсэн гэх юм. Нэгмөсөн зөв талдаа хүрдтэй автомашин сонирхдог ч юм уу. Миний хуучин машины улсын дугаар хадгалсан байгаа. Ер нь улсын дугаарыг хязгаарласнаар далд бизнесийг дэмжиж байна. Сая нэг ченжээс улсын дугааргүй автомашин авахаар ярьсан чинь шууд хоёр сая төгрөг татаж байна. Иргэд нь машины зээл авахад урьдчилгаа төлбөр нь нэмэгдчихсэн, улсын дугаар нь олдохгүй бүр хэцүү болж байна. Олон нийтийн сүлжээгээр урьдчилгаа төлбөргүй зээл олгоно гэх юм. Бүр болохгүй бол тийм газруудаар очиж үздэг юм уу гэж бодож байгаа тухайгаа Д.Ганбат ярилаа.
ББСБ: АВТОМАШИНЫ ЗЭЭЛ АВАХАД ХАМГИЙН БАГАДАА 30 ХУВИЙН ТӨЛБӨР ТӨЛНӨ
Банк бус санхүүгийн байгууллагуудаар ороход автомашины зээл авахад хамгийн багадаа 30 хувийн төлбөр төлнө гэдгийг сануулж байлаа. Зээл хариуцсан мэргэжилтэн Л.Жамбалдорж "Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны арванхоёрдугаар сараас автомашины зээл авах урьдчилгаа төлбөрийг 30 хувь болгож нэмэгдүүлсэн. Энэ оны гурав, дөрвөн сарын хугацаанд зээл олголтын хэмжээ ч тодорхой хувиар буурсан.
Ер нь автомашины зээл авахад иргэдийн өр, орлогын харьцааг харахаас гадна урьдчилгаа 30 хувь, сүүлийн зургаан сарын дансны хуулга зэргийг үндэслэж байгаа" талаар мэдээлэл өглөө.
Нэрээ нууцлахыг хүссэн ББСБ-ын зээлийн эдийн засагч ярихдаа "Иргэд автомашины зээл авахдаа урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнээс гадна зээл авч буй иргэдийг сайн, дунд, муу зээлдэгч гэсэн үнэлгээгээр үнэлж эхэлсэн. Мөн тухайн зээлдэгчийн сүүлийн зургаан сарын орлогыг хардаг. Иргэдийн хувьд зээлийн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх хүндрэлтэй байгаа. Энэ нь машин худалдан борлуулж буй ченжүүд, ББСБ-д нөлөөлж байна.
Өдөрт 1-2 автомашины зээл гаргадаг байсан бол одоо нэг зээл гаргавал их юм болж байна. Заримдаа огт зээл олгохгүй өдөр ч байна.
Иргэдийн өр орлогын харьцаа 50 хувь байх ёстой гэдэг шаардлагыг тавьж буй. Хүмүүс ихэвчлэн "Приус" маркийн машин зээлээр авдаг. Өмнө нь 2-3 сая төгрөгийн урьдчилгаа төлдөг байсан бол 8-10 сая төгрөг төлөх шаардлагатай болж байна" гэв.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Зөв бага байна өшөө нэм 2025-03-24 122.201.31.108
50 хувьд хүргэх хэрэгтэй. Машин унах хүсэлтэй бол санхүүгийн чадамжтай байх хэрэгтэй шт халтайчаад нэг приус аваад битүү түгжрээ зун хөдөө орон нутгийг сүйдэлж дуусгах нь
Уншигч 2025-03-24 202.126.90.197
манай улс суудлын хуучин машины хаягдлын цэг болоод удлаа. Одоо дугарын хязгаарлалт нь далд бизнесийг шууд дэмжиж байна
Иргэн 2025-03-24 66.181.182.26
УБ- хотод битгий хэл Аймгуудын төв машины зогсоолын асуудалтай болж бн!!! Яваандаа Монгол улсын нутаг дэвсгэр дээрээ багтахгүй болох вий дээ!!! Наадам цагаа сарын баяраар хөдөө орон нутгийн замдаа багтахгүй болох маягтай болсон бн билээ!!!
Зочин 2025-03-24 66.181.181.149
Муусайн х***а нарын гар хөл болсон дуракуудын бодлого л биз эдэлгээ байхгүй өмхий х***а машинаа урьдчилгаагүй шахах гээд л шахалт үзүүлж байгаа нь тэр
Нэргүй 2025-03-24 192.82.65.103
Хязгаарлалт тавих нь зөв. Түгжрэхгүй л бол миний хувьд заавал машин унаад байх шаардлага алга.
Нэргүй 2025-03-24 139.5.219.215
Мал эргүү
Нэргүй 2025-03-24 202.126.88.162
Хуучин машины импортыг бүрмөсөн хориглох хэрэгтэй!
Нэргүй 2025-03-24 66.181.161.55
Маш зөв
Нэргүй 2025-03-24 202.72.245.121
Урьдчилгаа 30 хувь ч яахав болж байна. Гэхдээ ББСБ хүү арай өндөр юмаа. Харин энэ муухай дугаар номероо дамлахаа зогсоогооч ээ. Энэ бол дарга нарын далд бизнес юм шүү
gul 2025-03-24 202.72.245.121
Энэ төр засаг захиргаа нь үргэлж иргэдийнхээ эсрэг ямар ч хэрэгцээгүй юм хийдэгийн бодит жишээ бол энэ улсын дугар. Дарга нарын эсвэл хэдхэн мөнгөтэй хүмүүсийн далд бизнес болгосон нь нүдэн дээр ил байна. Яагаад хүмүүс энгийн нэг л үнээр худалдаад авч болдоггүй дугаар номер юм бэ. Ингэж хясан боогдуулах замаар мөнгө олж болдог юмуу
Нэргүй 2025-03-24 103.145.234.109
Хөдөөний пөөнийсөн юмнууд Приус авч замын таглаа хийх зорилготой хотод орж ирдэг
Нэргүй 2025-03-24 122.201.23.83
Хuц хотийн эrлийц минь.
Нэргүй 2025-03-24 66.181.178.217
Энэ яг бэлчээрийн үхэр байна!
Нэргүй 2025-03-24 43.242.242.59
Улаанбаатар хот машинаар хахчихсан байхад дугаарыг хязгаарлаад зогсохгүй, үйлдвэрлээд 10 жилээс дээш болсон машиныг Улаанбаатар хотод явуулахгүй байх нь зөв юм. Тэгэж байж түгжрэл буурна. хязгаарлалт боолт тавихгүй бол тэг зогсолт болно. Цаашдаа тэгш сондгойгоор явуул. Иргэд автобусаар явах нь зөв. дугуй унавал эрүүл мэндэд нь хэрэгтэй
зочин 2025-03-24 202.9.47.16
ченжүүд зарахаар оруулж ирсэн машиныхаа өөдтэй өнгөтэй бүгдийг нь аваад, хуучин машиныхаа эд ангийг сольж тавиад зардаг муухай аргатай болсон гэсэн яриа байх юм. энэ үнэн байх………..
Zochin 2025-03-24 202.131.251.130
unen2, tsug irsen achaag n hurtel salgaad tusad n uneleed zarah jisheetei. yavah ed angiud bol er n bugdiig n tonodog doo. unen olon shuu dee. yandan bol bugd hulhi yandan tavidag.
Нэргүй 2025-03-24 103.168.34.161
Хэрэглээниы зээлийг бас урьдчилгаатай болшох хэрэгтэй. Ингэж байж иргэд санхүүгийн сахилгатай зорилготой, хариуцлагатай болно
Зочин 2025-03-24 139.5.219.133
манай дарга нар хязгаарлах хориглох шантаажлахаас өөр юм мэддэггүй толгой нь хүрэхгүй бгаа
Нэргүй 2025-03-24 66.181.178.43
3 mashin ashig 15 say boloo yum bishuu
Нэргүй 2025-03-24 66.181.183.48
ашгүй түгжрэл буурах нэг ч болов нөхцөл бүрдлээ, цаашид банк бусыг машины зээл бүр болиулах хэрэгтэй
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-03-24 202.21.110.94
ЭРХЭМ ХҮНДЭТ ҮХЭРНҮҮДЭЭ! БИДНИЙ ХЭДЭН НӨХӨД ЗЭРЛЭГ КАПИТАЛИЗМД ШИЛЖСЭН ГЭДГЭЭ БҮҮ УМАРТ!
Нэргүй 2025-03-24 66.181.178.217
Ф ямар талх чихэр биш дээ энэ олон машинаар ер нь яахын бэ сая саяар нь унагадаг бизнес монголд байна.Тийм ч учраас цөөн хэдхэн баячууд бусад нь ядуус буюу өртэй орон сууц өрний унаа хөлөглөсөн тэнэгүүд
Нэргүй 2025-03-24 66.181.186.80
иөлх биш дээ автомаш ны тоог багасгах арга хэмжээ авах нь зөв шүү
хүннү 2025-03-24 202.9.46.239
Зөв шүү. 10-20 хувийн урдчилгаа төлж машин аваад цаана нь 90-80 хувийн өртэй явна гэж юу байсан юм. Машин авах гэсэн хүн 50-70 хувийн урдчилгаа төлөх мөнгөтэй байж үлдсэн хувьд нь зээл авдаг байх нь зөв. Өдөө бүгд зээлийн өртэй үүнээсээ болж сэтгэл санаа нь тогтворгүй ууртай, уцаартай хүмүүс л байх болсон. 3 саяыг төлөөд 30 саяын машин унаад бөөн стрестсэн нөхөр давхиад байгаа биз дээ. Бид энэ хандлагаа өөрчлөх ёстой.
Нэргүй 2025-03-24 202.9.46.74
Монголчууд 5 Сая хүрэхгүй үнээр орж ирж байгаа приус 20-ыг 20-30 саяар худалдаж аваад байдаг. Малаасаа дор.
Нэргүй 2025-03-24 66.181.180.44
та том эндүүрч бндаа зөвхөн татвар н 9сая бдаг шдээ
Нэргүй 2025-03-24 66.181.176.250
SEKSEER VANXANDI VAWALDI BOOWN XXNO80955877
Нэргүй 2025-03-24 202.131.238.26
ченжүүп дандаа л худлаа муу байна, хэцүү байна гэж байдаг ш дээ
Нэргүй 2025-03-24 66.181.180.78
Нямбаатарын бодлого зорилгодоо хүрч л байгаан байна даа
Зөв 2025-03-24 182.239.88.149
Болж болж тийм өндөр хүүтэй зээл өгч зам бөглөж байнаас нийтийн тээврээ хөгжүүл
Нэргүй 2025-03-24 202.131.234.123
өгөр ченж гэдэг махны мангасуудыг устгаач ээ. зүгээр л дээрэмддэг хүмүүс шүү дээ.