АНУ-ын Вашингтон хотод байрлах "Tesla" автомашины худалдааны төвийн гадна Бямба гаригт (2025.03.22) 100 гаруй хүн цугларч, тэрбумтан Элон Маскийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. Эсэргүүцэгчид түүний эсрэг уриа лоозон барьж, цомхотгол хийж буйг нь буруутгаж байснаас гадна автозам дагуу өнгөрөн явах машинууд мөн адил нэгдэж буйгаа илэрхийлэн дуут дохиогоо хангинуулж байв.
Дэлхийн хамгийн баян хүн болох Элон Маск ямар шалтгааны улмаас эсэргүүцэлтэй тулгарч буй нь тодорхой гэж орон нутгийн хэвлэлүүд онцолж байна. Учир нь тус улсын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрийн эрхийн хугацаандаа засгийн газрын үр ашгийн хэлтэс байгуулж, Элон Маскийг удирдах албан тушаалд томилсон. "DOGE" гэх уг хэлтэс нь Трамп, Маскийн удирдлагаар холбооны ажилчдыг цомхотгож, засгийн газрын зарим салбарыг татан буулгасан байдаг.
Одоогийн байдлаар, 2 сая гаруй ажилтантай байсан АНУ-ын засгийн газар "DOGE"-ийн шийдвэрийн дагуу 100 мянган ажлын байрыг татан буулгаж, мянга гаруй олон улсад үзүүлэх тусламж, хөтөлбөр, гэрээг царцаасан эсвэл цуцалсан байна.
Вашингтон хотод болж буй эсэргүүцлийн жагсаалд оролцогч Меллиса Кнутсон хэлэхдээ, "Тэдэнд ганцаараа биш гэдгийг нь харуулж байгаа учир бид баяртайгаар гарч ирж, жагсаж байна" гэв. Энэ нь "DOGE"-ийн цомхотголд өртсөн холбооны ажилчдын эрхийн төлөөх жагсаал гэж тэрбээр онцолжээ. Гэхдээ энэхүү эсэргүүцлийн жагсаал нь зөвхөн Вашингтоноор хязгаарлагдаагүй байна.
Тодруулбал, Лос Анжелес зэрэг томоохон хотод ижил төстэй жагсаал болсноос гадна Канадын Торонто хотод АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй гэдгээ зарим иргэд амлаж, уриалах болжээ.

Учир нь Трампийн засаг захиргаа Канадын импортод нэмэлт татварын тариф ногдуулсантай холбоотой юм. Түүнчлэн, эсэргүүцлийн жагсаал гарахаас долоо хоногийн өмнө автомашин сонирхогчид эзэмшлийнхээ "Tesla" болон хувьцаагаа худалдаалж, өөр төрлийн шинэ цахилгаан хөдөлгүүрт автомашин сонирхох болжээ. Улмаар "Tesla"-ийн хувьцааны ханш нэгдүгээр сарын оргил үеэсээ бараг тал хувиар унасан байна. Түүнчлэн, уг цахилгаан автомашины худалдааны төв болон цэнэглэх станцыг галдан шатаах оролдлого энэ долоо хоногт гарсан болохыг Трампийн засаг захиргаа мэдэгдэв. Одоогийн байдлаар, Вашингтон хотод болсон жагсаалын үеэр мөргөлдөөн, хүчирхийллийн хэрэг гараагүй байна.
Зочин 2025-03-23 202.126.90.46
Паразитуудын арми болсон төрийн албан хаагчид мөнгө уггаалт хээл хахуулбн ууохай болсон сангуудыг цэцгцэлэхэд хэдхэн муусайн хөлсний жагсагчид саад хийж чадахгүйдээ
Нэргүй 2025-03-23 202.131.234.123
баян хүн балагтай гэдгийг дэлхийн жишиг нь харуулаад байнаа даа. манай баян наймаачин гишүүдээ буулгаж лангуучингаар нь байлга.
ddd 2025-03-23 103.168.34.202
ӨТ ХҮРТЭВ АРВАГНАДАГ, ЯЛЗАРУУЛАГЧ ПАРАЗИТУУД ӨӨРЧЛӨЛТ САЙЖРУУЛАЛТЫН САЛХИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ НЬ ТОДОРХОЙ. ГЭХДЭЭ ТЭР НЬ ХЭНД Ч ХАМААГҮЙ !!! KEEP GOING TRUMP AND ELION GOGOGOGGO
- ylcuin bankaap 2025-03-23 50.147.160.114
dyitsex; – batalgaajyylna ##.
###; 2025-03-23 50.147.160.114
– 1$ ;
Нэргүй 2025-03-23 139.5.216.136
pisdaaa haaa saigui busdiin gar huluud ih baih yumaa sdaa ve
Зочин 2025-03-23 66.181.181.46
Хаа сайгүй л парзетуудаар дүүрэн байх юм даа.
Нэргүй 2025-03-23 109.70.100.2
Төрийн албанд элдэв дэмий ЛГБТ хөтөлбөр зохиож паразитлан амь зуудаг хэдхэн илжирсэн хүн хогнууд л байшд, жагсав ч гэх шиг, 1000 хүрэхгүй хүн наасан, сүйдтэй юм юу ч алга, ккк
Нэргүй 2025-03-23 202.9.40.122
Жомбого Трамп
Нэргүй 2025-03-23 103.212.162.138
Зөв, Илон Маск бизнесээ хийж технологио хөгжүүлсэн нь аминд нь өлзийтэй. Хөгшин Трампыг дагаж далдаганах хэрэггүй
Нэргүй 2025-03-23 66.181.160.110
мал
Нэргүй 2025-03-23 103.57.94.252
боол
Нэргүй 2025-03-23 139.5.216.136
mal chutgur