Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулав

Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулав

Ихэнх нутгаар эрс хүйтрэхийг анхааруулав

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр /2025.03.23/ нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, энэ сарын 24-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг малчид, иргэд, тээвэрчдэд ЦУОШГ онцгойлон анхаарууллаа.

Тодруулбал, энэ сарын 24-нд баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 25, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23-28 градус, өдөртөө -9-14 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15-20 градус, өдөртөө -4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9-14 градус хүйтэн, өдөртөө -4+1 градус дулаан байна гэж ЦУОШГ мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

b**s 2025-03-23 202.9.46.80

Ашгүй баас хөлдөж өмхий үнэр нь гайгүй болох нь

Avatar

Zochin 2025-03-23 98.52.62.180

Яанаа.ямар аймаар юм бэ.анхааруулсан байнашдээ.
хүмүүсээ анхаарайраа !!!¡!¡¡!!!!!!!!!!!!!!!!!!!!!!?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж