Португалын Лиссабон болон Данийн Копенхаген хотуудад цахим спортын "CS2" төрлийн "BLAST Open Spring" тэмцээн эхэлсэн. Нийт 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаагийн дотор Монголын "The MongolZ" болон "The Huns" багууд багтаж буй.
"The Huns" баг Саудын Арабын "Falcons" багт хожигдож, тэмцээнээ өндөрлүүлсэн бол "The MongolZ" баг өнөөдөр/2025.03.23/ Украины "NaVi"-тай хэсгийн ээлжит тоглолтоо хийлээ. Хоёр багийн эхний тоглолт "dust2" мап дээр болоход 13-7 гэсэн харьцаатай Украины баг ялав. Харин хоёр дахь тоглолт "Inferno" дээр болоход Монголын баг 13-1 гэсэн харьцаатай бүрэн утгаараа, бүх талаараа илүүрхэж, цувралын харьцааг тэнцүүлсэн. Улмаар шийдвэрлэх мап "Mirage" дээр болж, хоёр баг эхний хагаст тэнцүү тоглож, хоёрдугаар хагаст "The MongolZ" ялимгүй илүүрхэж, үеийн харьцааг 12-9 болгож, "NaVi"-г хожиход ердөө ганцхан үед л илүүрхэхэд хангалттай байв. Гэвч "NaVi" харьцааг 12-12 болгон тэнцүүлж, нэмэлт цаг гарсан. Нэмэлт цагт ч Украины баг дийлдсэнгүй, 16-13 гэсэн харьцаатай хожжээ.
Хоёр баг хэдхэн хоногийн өмнө тоглоход "The MongolZ" хожиж байсан бол энэ удаад "NaVi" хариугаа авчээ.
Ийнхүү "The MongolZ" доод бүс рүү унаж, өнөөдөр 23.00 цагаас Азид харьяалагдаж эхэлсэн АНУ-д төвтэй баг болох "Liquid"-тай тоглохоор боллоо. Хоёр багийн хожигдсон нь хасагдах болно. Харин "NaVi" хэсгийн аваргын төлөө Туркийн "Eternal Fire"-тай тоглоно.
Зочин 2025-03-23 202.55.188.100
Зүгээр дээ, дүү нарт сэтгэл зүйн бэлтгэл их хэрэгтэй байна, та бүхэн чадна.
Зочин 2025-03-23 66.181.189.89
мөнгөндөө сагаад эхэлжээ п нууд
Amjilt 2025-03-23 180.149.112.130
The Mongolz maani 1xBet-tei hamtarch ajilladag ni jaahan tiimhen baigaam daa. 1xBet bol Muriitei togloomond dontuulj olon zaluusiig buruu yumand dontuuldag .
Нэргүй 2025-03-23 139.5.218.122
SEKSEER BOOWN LAW GOE XOXOJ TAWIYYLI VANXANDI80955877
Нэргүй 2025-03-23 202.9.40.131
Тэмцээн юм чинь хожигдож хождог жамтай. Хоорондоо олон таарна. Дараагийн удаад хариугаа авна биз. Дандаа хожино гэж юу байхав дээ
Нэргүй 2025-03-23 66.181.184.155
хожоод байгаа мөртлөө хожигдсон гэх шиг яасан сонин мэдээ вэ
Нэргүй 2025-03-23 202.9.40.67
Хулгайч нам төр хулгайлж эзлсн хулгайч х***а манж уих зг устга.пиздагуудыг х***а манжруун далд ор2л.