Олон улсын эмх замбараагүй байдалтай тэмцэхээ амлав

Олон улсын эмх замбараагүй байдалтай тэмцэхээ амлав

Олон улсын эмх замбараагүй байдалтай тэмцэхээ амлав

Хятадын гадаад хэргийн сайд Ван И өөрчлөлт, эмх замбараагүй байдал зонхилсон өнөө цагт итгэлцэл, харилцаа холбоогоо гүнзгийрүүлэхийн тулд 2019 онд түр зогссон чөлөөт худалдаа, бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриаллаа.

Тэрбээр Токио хотноо Япон, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд нартай уулзсан бөгөөд хамтдаа эдийн засгийн интеграцчиллыг бэхжүүлэх ёстой гэж мэдэгдсэн байна.

Тодруулбал, "Өөрчлөлт, эмх замбараагүй байдал, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа өнөө цагт Хятад, Япон, Өмнөд Солонгос харилцаа холбоогоо улам бэхжүүлж, итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, хөгжлийг тогтворжуулах хүчин зүйлээр хангах нь чухал гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрч байна" гэжээ. Мөн "Бид бүс нутгийн эдийн засгийн интеграцчлалыг дэмжих хүчин чармайлтаа нэгтгэх ёстой" гэж уриалжээ.

Тодруулбал, бүс нутгийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой, жигд байлгаж, харилцаа холбоог хадгалахаас гадна олон талт үзэл, чөлөөт худалдаа, эдийн засгийн даяаршлыг илүү өргөн хүрээнд дэмжих хэрэгтэй гэж онцолжээ.

Японы гадаад хэргийн сайд Такеши Ивая, Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Чо Тэ Юл нартай бүс нутгийн худалдаа, аюулгүй байдлын асуудлаар Ван И хэлэлцсэний дараа хамтын ажиллагааны талаарх уриалгийг гаргасан аж.

Ажиглагчдын үзэж буйгаар, энэхүү дээд хэмжээний уулзалт нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн Энэтхэг-Номхон далайн бодлогын тодорхойгүй байдлаас улбаалан бусад улс орны харилцаа сайжирч буйн нэг илрэл юм.

Түүнчлэн, 2025 он бол НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой, Японы түрэмгийллийн эсрэг дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой тохиож байгааг Ван И дурдсан байна.Тиймээс өнгөрсөн түүхийг чин сэтгэлээсээ тунгаан бодож, ирээдүйг жинхэнэ ёсоор бүтээж чадна гэж үзэж буйгаар тэрбээр илэрхийлжээ. Энэ нь тухайн гурван орон түүхтэй нүүр тулж, ирээдүйгээ харах зөвшилцөлд дүгнэлт хийж, хамтын ажиллагааны анхны зорилгодоо тууштай байж, "1+1+1>3"-ын үр дүнг бодит болгох тухай гэж албаныхан тайлбарлав. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд, талууд бие биеийнхээ үндсэн ашиг сонирхлыг хүндэтгэж, санал зөрөлдөөнөө шийдвэрлэж, эрч хүчээ нэмэгдүүлэн харилцаа холбоогоо бүхий л талаар зөв, тогтвортой байлгана гэж амлажээ.

ЭХ СУРВАЛЖ: THE SOUTH CHINA MORNING POST, CGTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сүхбат 8 цагийн өмнө 202.9.40.251

манай нөгөө эргүү гадаад хэргийн сайд энэнд орох хэрэгтэй байсан юм.

Avatar

Нэргүй 2025-03-23 202.9.40.245

Балайраад худла шаагаад. Япон х***а үздггүй.шд.

Avatar

Нэргүй 2025-03-23 103.212.162.138

Тэгмээр дээ

Avatar

Нэргүй 2025-03-23 66.181.191.207

Манай улс Япон, Солонгосыг түшиж харилцаагаа маш зөв болгох хэрэгтэй гэж бодож байна. Энэ 3-н улс ойлголцож ажиллах нь чухал шүү.

Avatar

Нэргүй 2025-03-23 202.55.188.99

Энэ хэд маань эвтэй байвал болоо доо.

Avatar

Нэргүй 2025-03-23 202.21.107.2

olon ulsiin emh zambaraagui baidal gej yu gesen ug bileee? Uur ulsad dotood uimeen samuun bolvol tsergee oruulj ezelj darna gesen ug uu?

Avatar

Нэргүй 2025-03-23 103.212.162.138

Европ, Ойрх дорнод дахь дайн, Трампын дөвчигнөл жинхэнэ замбараагүй, ойлгомжгүй байдал. Өөр юу байхав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж