Тэргүүн охин тулааны урлагт шимтэх болжээ

Тэргүүн охин тулааны урлагт шимтэх болжээ

Тэргүүн охин тулааны урлагт шимтэх болжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп аюулгүй байдлын нууц албандаа шинэ гишүүн нэмэх бололтой гэж цахим сүлжээ хэрэглэгчид хошигнох болжээ. Тухайн шинэ гишүүн нь жиу жицүгээр хичээллэж эхэлсэн том охин Иванка Трамп аж. Тодруулбал,  олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд удаагүй видео бичлэгт загвар өмсөгч Жизель Бундхений шинэ найз залуугийн хамтран эзэмшдэг студид тэргүүн охин бие хамгаалах, тулааны урлагаар хичээллэж буй харагдана. Уг бичлэгийг Иванка болон Валенте ах дүүс өөрсдийн инстаграм хуудаснаа нийтэлсэн байв.

Жизель Бундхений хувьд 2023 онд Америк хөлбөмбөгийн тамирчин, экс нөхөр Том Брэдигээс салсан бөгөөд тулааны урлагийн мастер Жоаким Валентетэй үерхэж, өнгөрсөн сард хүүхэдтэй болжээ.

Харин загвар өмсөгч бүсгүй хуучин нөхрөөсөө хоёр хүүхэдтэй. Цахим сүлжээнд их хэмжээний хандалт авч буй уг видео бичлэгт цэнхэр бүстэй Иванка Трамп зааварчлагчийнхаа амьсгалыг боох, гарыг нь хөдөлгөөнгүй түгжих зэрэг хэд хэдэн гайхалтай хөдөлгөөнүүдийг хийжээ.

Мөн хутгагүй болгох, хүчтэй шулуун цохилт өгч байгаа нь дүрслэгдсэн байна.

Видео нийтлэлийн тайлбар хэсэгт "Жиу жицү бол дан ганц тулааны урлагаас илүү зүйл юм. Эртний уламжлалаас улбаалан, үе дамжин боловсронгуй болсон энэ спорт нь бие бялдартаа итгэлтэй байх, оюун ухаан тунгалаг, сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдалд хүрэх замыг санал болгодог. Үүний @753Code-д тусгагдсан философи нь жинхэнэ хүч чадал бол зан чанар, сахилга бат, зорилгоос бий болдог гэдгийг бидэнд сануулдаг" гэж бичигдсэн байжээ. Мөн "Энэхүү аяллын утга учир нь бидний хүндэлж, үнэлдэг хүмүүстэйгээ хуваалцах явдал тухай юм. Гэр бүлээрээ хамт бэлтгэл хийх нь талбайн дэвсгэр дээр болон амьдралд мөр зэрэгцэн өсөн дэвжих ховор бэлгийг бидэнд өгдөг" гэсэн байв.

Түүнчлэн, найруулгатай ч гэж хэлж болохуйц уг видео бичлэг Жоаким тэргүүтэй ах дүү гуравт Иванка бөхийн хүндэтгэл үзүүлж буйгаар гарсан байна. Ах дүү Валентегийн ажиллуулдаг "The Valente Brothers" студи нь Миамид нээгдээд 60 орчим жил болж буй. Трампийн анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Иванка Трамп болон нөхөр Жаред Кушнер нар энэ удаад улс төрийн тайзнаас татгалзсан билээ.

 

ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-23 103.57.95.83

assassins creed shadows сүүдэрнээсээ айж яв гэнэ үү 🕴🏻🕳. нүхэнд нохойд гуяа тас … за за тэр 👥 ихэр с

Avatar

box 2025-03-23 103.57.95.83

эхлүүлсэн дайнаа 100 дах хоногтоо дуусгахгүй хэмх нүдүүлэх гэж байгаа болтой.

Avatar

Нэргүй 2025-03-23 103.57.95.83

эхлүүлээгүй эхлүүлсэн эхлүүлээгүй эхлүү

Avatar

Нэргүй 2025-03-23 139.5.218.122

SEXSEER VANXANDI BOOBN XXNO80955877

Avatar

Нэргүй 2025-03-23 202.9.40.122

Жомбого Трамп

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж