Турк: Засгийн газраа эсэргүүцсэн 343 хүн баривчлагдав

Турк: Засгийн газраа эсэргүүцсэн 343 хүн баривчлагдав

Турк: Засгийн газраа эсэргүүцсэн 343 хүн баривчлагдав

Турк улсын Истанбул хотын дарга Экрем Имамоглу авлига, террорист бүлэгтэй холбоотой гэх үндэслэлээр Пүрэв гаригт (2025.03.20) баривчлагдсан. Тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагоны өрсөлдөгч, сөрөг хүчний удирдагч Экрем Имамоглуг баривчлагдсанаас хойш Истанбулаас гадна Анкара зэрэг 10 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж буй. Сүүлийн үеийн мэдээллээр, албан ёсны нийт жагсагчдын тоо баримт гараагүй боловч улс даяар 10 мянга гаруй хүн Имамоглуг суллахыг шаардаж, жагсаж байна.

Нийгмийн хэв журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 343 хүнийг баривчилсан гэж Туркийн Дотоод хэргийн яам Бямба гаригт мэдэгдлээ.

Мөн эмх замбараагүй байдал, өдөөн хатгалгыг эрх баригчид тэвчихгүй болохыг анхааруулсан байна. Имамоглуг терорист бүлгээс авлига авсан, тусалсан гэх үндэслэлээр буруутгаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа юм. Гэсэн хэдий ч тэрбээр ямар ч гэмт хэрэг үйлдээгүй хэмээн мөрдөн байцаагч, прокурорын мэдэгдлийг үгүйсгэсэн болохыг "Reuters" агентлаг мэдээлжээ. Мөн Имамоглугийн тэргүүлдэг Иргэний бүгд найрамдах ардын нам (CHP) гэнэтийн баривчлах ажиллагааг улс төрийн зорилготой гэж буруутгасан төдийгүй дэмжигчдэдээ хуулийн дагуу жагсаал хийхийг уриалсан байна.

Гэнэтийн баривчилгаа болохоос өмнө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр Имамоглу хүсэлтээ өгсөн байв. Гэвч прокурорууд түүнийг гэмт хэргийн байгууллагын толгойлогч байх магадлалтай сэжигтэн гэж нэрлэж байна. Улмаар Эрдоганы хамгийн хүчтэй өрсөлдөгчийг баривчилснаас болж Турк улсад эсэргүүцлийн жагсаал эхэлж, Истанбулын гудамж талбай, их сургуулийн хотхон, метроны буудлууд засгийн газрын эсрэг уриа лоозонгоор дүүрчээ. Жагсагчид мөн "Дарангуйлаг Эрдоган. Имамоглу чи ганцаараа биш" зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байна.

Мөрдөн байцаалтын хүрээнд улстөрч, сэтгүүлч, бизнесмен зэрэг 100 хүнийг баривчилсан.

Мөн Истанбул хотын захирагчийн алба нийслэл хотод дөрөв хоногийн хязгаарлалт тогтоосон юм. Тиймээс олон нийтээр цугларах хориотой боловч иргэдийг дуу хоолойгоо өргөхийг сөрөг хүчнээс уриалсан байжээ. Иргэдийн дүгээс Турк улс дарангуйлалд шилжсэн хэмээн дургүйцлээ илэрхийлэхээс гадна удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлохыг уриалж буй.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-23 158.220.123.219

Нацист алиалагч Зелятай гар барьсан болгон карьер нь дуусдаг!
Эрдагон гуай хэд хоногийн өмнө нацист алиалагч Зелятай гар бариад их налигнаад байсан юмаа, ккк

Avatar

Нэргүй 2025-03-23 66.181.187.100

Монгол хүн атлаа Орос эх оронч үзэлтэн минь Евсиковт өрөгдөл бичээд фронт явж,муусайнхохоолуудыг хядаад өг л дөа !!! Танаар бахархаж бна……кх кх кх

Avatar

Нэргүй 2025-03-23 103.57.94.252

Трамп гар барьсан, дуусаа юу орос боожгой хөхөгч гуай

Avatar

Haha 2025-03-23 103.168.34.75

HAHA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж