"Ноорог"-ийн ажилтныг 1 сар цагдан хорихоор болжээ

"Ноорог"-ийн ажилтныг 1 сар цагдан хорихоор болжээ

"Ноорог"-ийн ажилтныг 1 сар цагдан хорихоор болжээ

“Ноорог” медиагийн ажилтан А.О-г нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан тухай Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс тойм мэдээ гаргажээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч А.О-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дахь хэсэг,

Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг байнга үйлдэж ашиг олох зорилгоор бусадтай хамтран урьдчилан нэгдэж, тогтвортой, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлогыг түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэхэд, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал нь үндэслэлтэй байх тул яллагдагч А.О-д 2025 оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 3 цагийн өмнө 103.212.117.27

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ БОЛ АМАР ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛЖ АМЬДРАХ ГЭСЭН УВАЙГҮЙ ХҮМҮҮСИЙН ҮЙЛДЭЛ. ТЭДНИЙ ЭНЭ ЗАЛЬ МЭХ ЛУЙВАРТ НЬ ӨРТӨГСӨД БОЛ МӨН Л АДИЛ ХҮМҮҮС. ОЛОН ЗАЛУУЧУУД МӨРИЙТЭЙ ТОГЛООМООС БОЛЖ АМЬДРАЛАА ҮРЖ БАЙНА ДАА.СОЦИАЛИЗМЫН ҮЕД ХАТУУ ХОРЬДОГ БАЙСАН. КАПИТАЛИЗМЫН ҮЕД ДИЙЛДЭХГҮЙ ДЭЛГЭРЧ БАЙНА.Манай чөдөртэй хэвлэлийнхэн цагдаа хэвлэлийн эрх чөлөөг зөрчлөө гэж мушгиж байна.Цагдаагийнхан чянз бүрийн тайлбар өгөөд тэдний өгөөш болж байна.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 202.9.40.131

Луйвар арай дэндэж залуусыг төөрөгдөлд оруулж шулж байгаа нь үнэн. Олон айл ийм тоглоомд орж хоосорч байна. Гэнэн иргэдээ хамгаалдаг төр байгаа нь яамай даа. Энэ луйварчдын ард УИХ-д шургалсан сэтгүүлч нэртэй пиарчин гишүүд байгаа гэж иргэд ярьж байгаа нь ортой. Иргэд маань ч гэсэн ийм хөнгөн аргаар мөнгөтэй болж баяжина гэнэн бодлоосоо салж шударгаар хөдөлмөрлөж мөнгө олохыг бодох нь чухал байна. Луйварын тоглоом, сүлжээгээр иргэд мөн ч их хохирсон доо

Avatar

Нэргүй 2025-03-22 139.5.217.11

Zov shiidver gargajee. Dalijganasan xeden bandi nar ard tumnii tarxiig ugaaj chadaxgui shuu. Tor tumen nud chixtei gedgiig medej av

Avatar

Зочин 2025-03-22 202.126.90.125

Бид хөгжмөөр байна. Ноорогын сагсалзсан залуучуудын солиорол монголчуудад ямар хэрэгтэй зүйл авчирч байна вэ? Пиарчин, хошин шогийнхон, лайв хийдэг хүмүүс л завтай солиороод сууцгаах юм. Хэт улстөржиж сошиалаар солиорч монголчуудын хөгжилд саад болж эмх замбараагүй байдал үүсгэж байна. 9.5 тэрбум дансаар орж гарсныг хуурамчаар үйлдэх боломжгүй тул хууль хяналтын байгууллагууд нягталж шалгах нь зөв. Бас нэг Лодойсамбуу л байгаа шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-03-22 139.5.217.110

ed nariig omoorood yhchih geed baisan garuud omoorch duugaraach

Avatar

Нэргүй 2025-03-22 66.181.177.235

Далбигнасан банди нар Хэвлэл мэдээллийн нэр төрийг урдаа барьж бүү сагсуур.Монгол төр та нарын зөрүү хэрэг хийсн алдааг л залруулж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байна.

Avatar

Зочин 2025-03-22 66.181.177.235

Далбигнасан банди нар Хэвлэл мэдээллийн нэртөриг урдаа барьж үү сагсуур.Монгол төр хууль хийсэн хэрэгт чиньл хариуцлага тооцож байна.

Avatar

Нэргүй 2025-03-22 103.168.34.214

WHERE IS IZ GAHAI TOOROI NAADAH CHIN JINHENE MUURIITOI TOGLOM BET MONGO SHAACHAD ICHIHGUI GADAAD OUTSOURCING HIISN GEJ MULT SHAGAD COIN GARGAH GEJ GEJ UZEED FAILDED AIMAAR ZALITA NOHOI TSAGDAA NART MONGO OGOOD CHIMEEGUI ARGALAAD SURCHIHSN GEJ BAIGAA IZ L LAR MINE CHI BI TEGGEEGUI GEJ CHADAHUU TSATSAGA TSARAILAAD HUD2 SHAAHAS UUR YU CHADKU LA LARLDA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж