Ой, хээрийн 4 удаагийн түймэр бүртгэгдээд байна

Ой, хээрийн 4 удаагийн түймэр бүртгэгдээд байна

Ой, хээрийн 4 удаагийн түймэр бүртгэгдээд байна
Төв аймгийн Мөнгөнморьт, Жаргалант сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн түймэр, Булган аймгийн Сэлэнгэ суманд хээрийн түймрийн дуудлага өнөөдөр /2025.03.22/ 16:00 цагийн байдлаар бүртгэгдлээ. Дуудлагын дагуу орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн 6 удаагийн шар өвсний түймрийг алба хаагчид бүрэн унтраалаа.
Хуурайшилт ихтэй байгаа энэ өдрүүдэд ой, хээрийн болон шар өвсний түймэр гарах эрсдэл өндөр байна. Иймд иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдал, хашааны өнжмөл өвсийг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-22 202.9.40.67

Нам төр хулгайлсн Хулгайч х***а хвманж хог шааруудыг нам төр-с үтр түргн далд зайл2л.

Avatar

Нэргүй 2025-03-22 202.9.40.143

Жаахан ойгоо шатаагаад дуусчихгүй юмсан даа. Хавар намартаа эргүүл манааг сайн гаргаж гарсан даруйд нь газар авахуулахгүй унтрааж байгаарай даа. Хойч үедээ сайхан ойгоо энэ чигээр нь хүргэх юмсан даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж