Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүллээ

Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүллээ

Гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй 500 гаруй зөрчлийг илрүүллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Нийслэлийн холбогдох 10 гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан хяналт шалгалт зохион байгуулж байгаа юм.

Энэ удаад хяналт шалгалтын багийнхан Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг нь нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага олонтой. Тэдгээр байгууллагад хяналт шалгалт хийж, Баянзүрх дүүрэгт гэхэд нийт 500 гаруй зөрчлийг илрүүлээд байна. Шалгалтаар гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй зөрчлүүд нийтлэг илэрчээ.

БЗД-ийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан:

-Энэ шалгалтаар ААН-үүд гадна тохижилт, барилга байгууламжийн стандарт мөрдөөгүй буюу үүн дотроо хашаа, хайсыг буруу барьж байрлуулах зөрчил нийтлэг илэрч байна. Жишээ нь, өөрийн өмчийн газраас илүү гаргаж хашаа барих, стандарт хангаагүй хашаа барих, гадна хаягийн зөрчил түгээмэл илэрлээ. Хяналт шалгалтын мэргэжлийн байгууллагууд шалгалтыг гүйцэтгэж байгаа учир зөрчлийг газар дээр нь шийдэж, арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, зөвлөмж өгч ажиллаж байна. Худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа ААН-үүд холбогдох стандартаа заавал мөрдөх үүрэгтэй. Нийтлэг илэрч байгаа зөрчил хаягийн байгууламжтай холбоотой асуудалд хот байгуулалтын стандартыг мөдрөх ёстой. Шалгалтын дараа ААН-үүдтэй хамтран ажиллаж, нэгдсэн байдлаар хаягжилтыг шийдэх боломжтой.

НХШГ-ын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн П.Мөнхзаяа:

-Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний чиглэлээр 18,600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. ААН-ийн 70 хувь нь стандартын шаардлага мөрддөггүй. Ихэнх зөрчлийг гадна хаяг, хаягийн байгууламж, орчны стандартыг мөрдөөгүй зөрчил эзэлж байна. Тиймээс бид 2022 онд батлагдсан гадна хаягт дагаж мөрдөх хотын стандартын шаардлага, зөвлөмжүүдийг аж ахуйн нэгжүүдэд хүргэн ажиллаж байна. Тус стандартад гадна хаягийн байгууламжийг тухайн барилгын гадна фасадны 20 хувиас хэтрэхгүй, нэг орон зайд жигд хэмжээтэйгээр байршуулна гэж заасан төдийгүй хамгийн гол шаардлага нь гадна хаягийг Монгол хэлээр бичиж байршуулна гэж тусгасан байдаг. Бид эхний ээлжид тухайн иргэн, аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлж байгаа бөгөөд өгсөн хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд албадан буулгах хүртэл арга хэмжээг авч ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-22 59.153.114.170

хуцдаг гарууд бээ хаягийн стандартыг бүх албан байгууллага аж ахуйн нэгжүүд бүгд л зөрчиж байнаа үнэн юм гэж Монголд ердөө алга төрөх нь үнэн үхэх нь үнэн юмаа даа

Avatar

Зочин 2025-03-22 202.126.89.22

Гадна хаягын стандартыг бол 18,600 аж ахуйн нэгж бүгд зөрчиж байгаа, энэ ажлыг л нэг мөр болгочихж чадахгүй юм даа

Avatar

Нэргүй 2025-03-22 59.153.115.207

Стандартаар хаяг англиар байх ёстой юү?

Avatar

Зочин 2025-03-22 202.126.91.158

Чарласан мотоциклоо хориглож иргэдийг эрхийг ноцтой зерчихее зогсоо!!!

Avatar

Ганболд 2025-03-22 202.55.188.34

цэцэрлэг сургуулиас бусад бүх хашааг буулгах хэрэгтэй.ямар шорон биш дээ.

Avatar

Нэргүй 2025-03-22 66.181.177.101

SAWN80955877

Avatar

иргэн 2025-03-22 202.9.46.244

Эрээн тосгон шиг ХАШААН ДЭЭРЭЭ ШОРОН ШИГ ӨРГӨСТ ТОР ТАТСАН, ХАГАРХАЙ ШИЛ АСГАСАН, ҮЗЭМЖГҮЙ , явган хүний зам хаасан, хотын соёлд харшилсан ОРОН СУУЦНЫ хотхонуудын ТОМ ТОМ ХАШААНУУДЫГ шалгасан уу? БҮГДИЙГ ЯАРАЛТАЙ НУРАА…..5-10 минут явах газрыг хашсанаас болж иргэд 30-40 минут ТОЙРЧ ГАРАХ ГЭЖ ЦАГ АЛДАЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2025-03-22 103.212.119.93

Эрээн тосгон гэж Эрээнцавыг хэлж байна уу, Өвөрмонголын Эрээн боомтыг хэлж байна уу? Эрээн ёстой нүд гялбахаар болцон байгаашд

Avatar

Нэргүй 2025-03-22 66.181.161.94

huuchin tosgon bh ueiig ni yrij bga bhaa

Avatar

МАШ ЗӨВ 2025-03-22 104.28.71.89

ДЭМЖИЖ БНА ! НУУГДАЖ ХАШАА БАРИХАА БОЛЬСОН ШҮҮ ХҮН ТӨРӨЛХТӨН

Avatar

Зочин 2025-03-22 76.220.74.140

Бид баахан Англи хэл гэж туйлширсан одоо хуучин монгол бичгээ сэргээнэ гэж туйлширвал бидний цаашдын оршин тогтнох хийгээд тусгаар тогтнолд чухал хэрэгтэй юм даа. Гадныхан хотоор алхаж явахад босоо монгол бичиг сонин байхгүй юу.Хаа очиж өвөр монголчууд маань монгол бичгээ одоо болтол хэрэглэж байгаа нь үнэхээр сайшаалтай.

Avatar

Зочин 2025-03-22 76.220.74.140

Бид баахан Англи хэл гэж туйлширсан одоо хуучин монгол бичгээ сэргээнэ гэж туйлширвал бидний цаашдын оршин тогтнох хийгээд тусгаар тогтнолд чухал хэрэгтэй юм даа. Гадныхан хотоор алхаж явахад босоо монгол бичиг сонин байхгүй юу.Хаа очиж өвөр монголчууд маань монгол бичгээ одоо болтол хэрэглэж байгаа нь үнэхээр сайшаалтай.

Avatar

Нэргүй 2025-03-22 66.181.177.101

SADAR UILCHLGE MERGJLN SEKSEER BOOBN XXNO
80955887

Avatar

Нэргүй 2025-03-22 66.181.177.101

SEKSEER GYLGAA SEKSYGEER MASSAJLI VANXANDI80955877

Avatar

Нэргүй 2025-03-22 66.181.177.114

гадаадад байгаа юм шиг л хаягнууд бн шт …англи солонгос

Avatar

Нэргүй 2025-03-22 188.162.254.41

за энэ ч кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!!

Avatar

Нэргүй 2025-03-22 103.212.116.88

Хаягийг монголоор бичдэг болгох хэрэгтэй. Орон сууцны хорооллуудын нэрийг ч монголоор байлгах хэрэгтэй. Гадаадаар бичих юу нь сайхан байгаа юм бэ? Баахан "Парк…" гэсэн хороолол. Зайсан орчим болон хотын төвөөр дүүрэн гадаад үгтэй хаяг байна. Нийслэлийнхэн, дээр нь хэлнийхэн үүнд огт анхаарал хандуулахгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж