Олон улсын жүдогийн холбооны ээлжит томоохон тэмцээн болох Тбилисийн Их дуулга өчигдөр/2025.03.21/ эхэлсэн. Таван тивийн 52 орны 385 өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын барилдаанууд боллоо. Үүнээс эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Г.Наранцэцэг алтан медаль хүртэв. Тэрбээр алтан медалийн төлөө Испанийн Эва Перез Солерыг ялжээ. Харин хагас шигшээд Францын шилдэг бөх Ширине Буклиг дийлсэн аж.
Эхний өдөр барилдсан бусад монгол бөхчүүдээс Э.Ариунболд, М.Ичинхорлоо нар тавдугаар байр эзэлжээ. Харин -66 кг-д барилдах байсан Ё.Басхүү татамид гарсангүй.
3,576.02






















































Холбоотой мэдээ