Г.Наранцэцэг Тбилисийн Их дуулгад түрүүллээ

Г.Наранцэцэг Тбилисийн Их дуулгад түрүүллээ

Г.Наранцэцэг Тбилисийн Их дуулгад түрүүллээ

Олон улсын жүдогийн холбооны ээлжит томоохон тэмцээн болох Тбилисийн Их дуулга өчигдөр/2025.03.21/ эхэлсэн. Таван тивийн 52 орны 385 өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн дасгалжуулагч, 20 тамирчин нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг, -66 кг, эмэгтэйчүүдийн -48 кг, -52 кг, -57 кг-ын барилдаанууд боллоо. Үүнээс эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Г.Наранцэцэг алтан медаль хүртэв. Тэрбээр алтан медалийн төлөө Испанийн Эва Перез Солерыг ялжээ. Харин хагас шигшээд Францын шилдэг бөх Ширине Буклиг дийлсэн аж.

Эхний өдөр барилдсан бусад монгол бөхчүүдээс Э.Ариунболд, М.Ичинхорлоо нар тавдугаар байр эзэлжээ. Харин -66 кг-д барилдах байсан Ё.Басхүү татамид гарсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.126.90.85

Бурхангүй газар бумба галзуурах гэдэг чинь л энэ шүү дээ, дотоодод Баасанхүү байхгүй, гадаадад японгүй, оролцоо муутай сулхан тэмцээн, тохироо нь сайхан бүрджээ, гэхдээ чамлахаар чанга атга, сайн байна оо, энэ эрчээрээ ДАШТ галзуурчихвал ч ёстой юу ярих вэ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.180.28

за яамай даа. Энэ эрчээрээ Баасанхүүг завсарласан бгаа дээр олимпод ороод ав. Наранцэцэг олимпод орох цаг нь болсон.Олон жил Уранцэцэгт дарагдсан.Овоо боломж гарлаа гэсэн чинь Баасанхүү гараад ирсэн. Одоо ёстой орох цаг нь болсон шүү. Харь орны иргэн Отгонцэцэг бас олимпод санаатай юм шиг санагдсан.Наранцэцэгийн боломжийг хулгайлахыг санаархах хэрэггүй гэж Отгонцэцэгт хэлье дээ.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.116.88

Баяр хүргэе! Урагшаа!

Avatar

Зочин 5 цагийн өмнө 139.5.217.198

Овоо ш дээ, жүдочид оролцоо муутай жижиг тэмцээнд хаяа ингэдэгээ, том тэмцээнд бол байхгүй, Япон энэ тэр ороогүй юм болов уу

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 2.217.73.55

ёстой спорт тэр тусмаа монгол жудочдын талаар огт мэдлэггүй хүн байна даа Та ! Жудогийн хэдэн олимт дэлхийн аварга , алт мөнгө хүрэл медальтанууд манай жижигхээн Монголд байдагийг мэдэх үү ? Япон , Орос ,Францын жудогоор тэргүүлэгч орнуудын тамирчдын Монгол жудочдын тухай зүрхэнд нь шар ус хуруулсан сэтгэгдлийг уншиж үзээрэй уншаад үзэл чинь өөрчлөгдөж спорт гэдэг гайхамшигийг алмайран бишрэх болно оо МОНГОЛ ТАМИРЧДИЙН АЛДАР МӨНХ БАДРАГ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж