Чехийн ерөнхийлөгчийн айлчлал агаарын цохилттой давхцав

Чехийн ерөнхийлөгчийн айлчлал агаарын цохилттой давхцав

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Чехийн ерөнхийлөгчийн айлчлал агаарын цохилттой давхцав

ОХУ Украины дэд бүтцэд цохилт өгөхгүй гэж амласан ч бусад агаарын довтолгоогоо зогсоохгүй бололтой. Баасан гаригт ОХУ Одесса хот руу нисгэгчгүй онгоцоор цохилт өгөв. Цохилтод өндөр байшин, худалдааны төв болон дэд бүтцийн хэд хэдэн объект өртжээ.

Мөн энэхүү агаарын цохилт нь Чехийн ерөнхийлөгч Петр Павелын айлчлалтай давхцав. Мужийн захирагч Олег Кипер "Бидний уулзалтын үеэр дайсан Одесса муж руу томоохон довтолгоо хийлээ" гэж телеграмдаа бичжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп дайтагч талуудтай тус тусад нь ярилцсанаар хязгаарлагдмал гал зогсоох нөхцлийг хэн хэн нь зөвшөөрсөн. Ирэх долоо хоногт талууд Саудын Арабт дахин хэлэлцэхээр төлөвлөөд буй. Бодит гал зогсоох хэлэлцээр хэрхэн, хэзээ хүчин төгөлдөр болох нь одоогоор тодорхойгүй хэвээр.

Энэ хугацаанд талууд харилцан цохилт өгч, бие биеэ амлалт зөрчлөө гэж буруутгасан байр суурьтай байна. Тухайлбал, Украин Мягмар гаригийн шөнө ОХУ-ын газрын тосны байгууламжид, ОХУ мөн өдөр Украины Сумы муж дахь эмнэлэгт цохилт өгчээ. Түүнчлэн Баасан гаригийн өглөө Оросын байгалийн хийг Украинаар Европ руу дамжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг шахуургын станц шатжээ. Энэ хэрэгт талууд мөн л хоёр биеэ буруутгаж байна. ОХУ-ын хувьд Украиныг байгууламжид цохилт өгсөн гэж буруутгасан бол Украины тал "Бид хариуцлага хүлээхгүй. ОХУ өөрсдөө удаа дараа буудсан" гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 минутын өмнө 66.181.187.161

гар бариал эргээд явахад нуруунд хутга ш*** орос нохой шүүдээ

Avatar

Нэргүй 10 минутын өмнө 202.9.40.143

Ийм дайн гэж байдаг юмуу. Дайн болж байгаа бол хэдэн арваас хэдэн зуун хүн өдөрт амь үрэгдэх ёстой. Сонгодог дайн хийхгүй байна. Зүгээр л нэг нэгнээ эдийн засгийн хувьд л харилцан хохироож л байна. өөр юу ч биш. Ийм дайн гэж байх ёсгүй. Газын зурваст нэг хоногт 200 хүүхэд алуулсан байна шүү дээ. Зөвхөн хүүхдийг тоолоход

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 188.162.254.41

дарга нарын хэллэгээр дайн биш, тусгай ажиллагаа.

Avatar

Нэргүй 20 минутын өмнө 103.212.116.217

Оросууд задараад хэдэн хэсэг болвол амар сайхандаа жарганаа

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 124.158.107.219

Мэдээж, энэ дайн путины буруу. Тусгаар Украин улсын газар нутгийг эзлэн захирах гэж зүтгээд байх юм. Хэн айлын хажуу өрөөнд амьдрахыг хүсэх вэ дээ, украин тэмцэж л таараа.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.168.34.75

MEDEEJ

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.126.89.39

АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ ! FUCK YOU САРМАГЧИН ! Чиний ФАШИСТЫН, НАЦИСТЫН ЗЕЛЕНСКИЙ ЭНЭ ДАЙН БУРУУ БАЙН.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.89.144

ш*****а бадмаа новарын гужаагийн хурлийз шарлийз аа

Avatar

Мэргэн ард 5 цагийн өмнө 139.5.216.104

энэ дайн хэзээч дуусахгүй…

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.168.34.75

ODOO YANAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж