Галын улмаас 1300 гаруй нислэг цуцлагдаад байна

Галын улмаас 1300 гаруй нислэг цуцлагдаад байна

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Галын улмаас 1300 гаруй нислэг цуцлагдаад байна

Лондон хотын Хитроу нисэх буудлын орчимд эрчим хүчний дэд станцад гарсан галын улмаас нисэх буудлын үйл ажиллагаа зогсч, 1300 гаруй нислэг цуцлагдаад байна. Урьд өмнө тохиолдож байгаагүй энэ ослын улмаас агаарын тээврийн компаниуд Европын хамгийн ачаалалтай нисэх буудал руу орох, гарах боломжгүй болов.

Дэлхий даяарх нислэгүүдийг хянадаг "FlightRadar24"-ийн мэдээлснээр, Хитроу нисэх буудал хаагдаж буйг зарлах үед 120 нислэг яг Хитроуг чиглээд агаарт нисч явжээ. Ази, Австралиас ирж буй зарим нислэгийг Их Британи, Европын бусад нисэх онгоцны буудлууд руу шилжүүлсэн бол АНУ-аас ирсэн зарим нь буцсан байна.

Дэд станц нь Лондон хотын баруун хэсэгт байрлах бөгөөд галын шалтгаан тодорхойгүй байна. Энэ хэрэг үндэсний чухал дэд бүтэцтэй холбоотой тул Терроризмын эсрэг командлал мөрдөн байцаалтыг удирдан явуулж байна.

Дэлхийн агаарын тээврийн байгууллага "Iata" болсон явдалд шүүмжлэлтэй хандаж байна. Тус байгууллагын ерөнхий захирал Вилли Уолш "Ийм чухал дэд бүтэц нь ямар ч хувилбаргүйгээр ганцхан эрчим хүчний эх үүсвэрээс хамааралтай байх гэж! Энэ бол нисэх онгоцны буудлын төлөвлөлтийн алдаа" гэжээ.

Гал түймрээс болж 67 мянган айл өрх тоггүй болсон. Мөн 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.67

Нам төр хулгайлсн Хулгайч х***а хвманж хог шааруудыг нам төр-с үтр түргн далд зайл2л.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж