Хүүхдийн асуудал эрхэлсэн сайд өөрийнхөө хүүхдээс болж огцров

Хүүхдийн асуудал эрхэлсэн сайд өөрийнхөө хүүхдээс болж огцров

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Хүүхдийн асуудал эрхэлсэн сайд өөрийнхөө хүүхдээс болж огцров

Исландын Хүүхдийн асуудал эрхэлсэн сайд Астилдур Лоа Торсдоттир 30 гаруй жилийн өмнөх харилцаанаасаа болж албан тушаалаасаа огцров. Тодруулбал, тэрбээр 36 жилийн өмнө 22-той байхдаа 15 настай хүүтэй үерхэж, улмаар хүүхэдтэй болсон аж. Хүүхэд нь төрөх үед эцэг нь 16, эх нь 23 настай байсан гэсэн үг.

58 настай Астилдур Лоа Торсдоттир энэ талаар хэвлэлд ярихдаа "36 жил өнгөрчээ. Маш их зүйл өөрчлөгдсөн байна. Өнөөдөр байсан бол энэ асуудлыг өөрөөр шийдэх байлаа" гэжээ.

Тэд шашны бүлгийн хүрээнд танилцсан аж. Анхандаа тэдний харилцаа нууц байсан ч хүүхэд төрөх үед эцэг нь хамт байж, эхний нэг жилийг хамт өнгөрүүлсэн гэв. Астилдур Лоа Торсдоттир одоогийн нөхөртэйгөө танилцсанаар тэдний харилцаа дуусгавар болсон байна.

Харин Исландын ерөнхий сайд Криструн Фростадоттир энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ үүнийг ноцтой асуудал гэж хэлсэн ч Астилдур Лоа Торсдоттирын талаар ерөнхий мэдээллээс өөр зүйл мэдэхгүй гэжээ. Ерөнхий сайд Пүрэв гаригийн орой энэ мэдээлэл үнэн болохыг баталгаажуулж, улмаар Хүүхдийн асуудал эрхэлсэн сайдыг өрөөндөө дуудсан байна. Ингээд Хүүхдийн асуудал эрхэлсэн сайд огцорч, Исландын хэвлэлүүд ч Пүрэв гаригийн орой энэ мэдээг дэлгэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.181.101

арай Наараа зүгээр үү
тэрсайд ямар буруутай бол

Avatar

Zochin 4 цагийн өмнө 122.201.31.68

ikm hogvhknguud tolgoder gaesh grj darvalzdag,

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.57.92.176

Ийм л байж эрүүл нийгэм оршино

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж