Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ

Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ

Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол санал иргэдээс ирсэн даруйд нягтлан шалгаж зөрчил гаргасан нь батлагдвал холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус бүрт камер байршуулсан тул жолоочийн гаргасан зохисгүй үйлдэл бүр бичигддэг юм. Мөн зорчигч буруу мэдээлэл өгсөн бол тэр нь ч камерын бичлэгээр тодорхой болдог. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт гомдлын шийдвэрлэлтийг танилцуулъя.

Нийтийн тээврийн бодлогын газарт гуравдугаар сарын 16-20-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

  • Талархал: Иргэн Т.Б: ШҮ:3 шөнийн тээвэр явуулж байдагт баярлалаа. Шөнө орой ажлаа тараад сууж явдаг шүү, баярлалаа гэж хэлээрэй.
  • Иргэний гомдол: Шалгагч О: Жолоочийн смартын төхөөрөмжийн ард байдаг жижиг дөрвөлжин хайрцагт бэлэн мөнгө байсан. Бэлэн мөнгийг нь аваад хайрцаг руу хий гэхээр нь аваад хийсэн. Буух гэхэд жолооч хаалгаар хөл хавчсан. Шалгаж хариу өгнө үү?
  • Шийдвэрлэлт: 3-177 гарааш дугаартай автобусны жолооч Б.Амаржаргалд торгуулийн арга хэмжээ тооцсон.
  • Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б: Орбит 2-иос гурван хүүхдийн хамт суусан. Автобус хүлээлгээгүй байхад яасан удаан юм гэх зэргээр доромжилсон. Жолооч өөрөө утсаа оролдоод байсан болохоор нь шаардлага тавьсан.
  • Шийдвэрлэлт: 3-056 гарааш дугаартай автобусны жолооч гомдол гаргагчтай холбогдон асуудлыг шийдвэрлэсэн.
  • Иргэний гомдол: Иргэн Н: М:1 чиглэлийн 25-103 гарааш дугаартай автобусны жолооч 10-р хороолол буудал дээрээс хүнээ авахгүй явсан. Арга хэмжээ авч өгнө үү.
  • Шийдвэрлэлт: 25-103 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Ж-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
  • Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Т: Баянбүрдээс 4-р ангийн хүүтэйгээ суугаад, цүнхнээс картаа гаргаад дарахын хооронд намайг доромжилж, буу гэж хөөж байна. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгөөрэй.
  • Шийдвэрлэлт: 19-051 гарааш дугаартай автобусны жолоочийн камерын бичлэг шүүж үзэхэд гомдол гаргагч цүнхээ ухаж арын хүмүүсийг удаан хүлээлгэсэн жолооч шаардлага тавьсан байна.
  • Иргэний гомдол: Иргэн Н: Ч:19А чиглэлийн 16-015 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татаж байна арга хэмжээ авч хариу өгнө үү.
  • Шийдвэрлэлт: 16-015 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалгаж үзэхэд тамхи татаагүй байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.190.85

Автобус шинэчлэгдсэн чжолооч нар нь бүдүүлэг муйхар

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.190.85

Автобус шинэчлэгдсэн ч жолооч нар нь бүдүүлэг муйхар хэрээрээ

Avatar

Нэргүй 2025-03-21 202.131.234.123

хуучины САХАЛТ гэдэг жолооч шиг жолооч олшироосой

Avatar

zochin 2025-03-21 76.130.42.82

Irged uursduu ch soeltoi haritsaj bna uu,orj ireed heruul uduud doromjlood bdag irged tsuungui haragddag shuu.

Avatar

Нэргүй 2025-03-21 202.9.40.67

Нам төр хулгайлж эзлж 35 жил хулгай шаасн х***а мэнж зулбасгуудыг нэг ч сүнсний үлдгдлгүй далд ор2лж нөм төрийг х***а манж л******д-с цэврлээ.

Avatar

Нэргүй 2025-03-21 202.9.40.67

х***а манж зулбасгууд айхтар л******д ямар ч чглэл үзлиыг урвуг-р ашглх муу снаатай л******д. айхтар санаа муутай лагнууд. Манж санаа гж зэвүүн зулбасгууд.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж