Холбооны засгийн газрыг цомхотгох хүчин чармайлтын хүрээнд Пентагон цэргийн дээд албан тушаалтнуудыг олон тоогоор цомхотгох талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй төлөвлөгөөнд байлдааны командлалуудыг нэгтгэх, хамтарсан хүчний хөгжил, сургалт, боловсролыг хариуцдаг захиргааг татан буулгах, АНУ-ын Япон дахь цэргийн хүчний тэлэлтийг зогсоох зэрэг багтжээ. Мөн Европын командлал, Африкийн командлалыг Германы Штутгарт хотод төвтэй нэг команд болгон нэгтгэж, АНУ-ын хойд болон өмнөд хэсгийн командуудыг нэг "AMERICOM" команд болгон нэгтгэнэ гэсэн нь мэдээлэл анхаарал татаж байна.
Командлалуудыг нэгтгэснээр Пентагон ирэх таван жилд ойролцоогоор 330 сая ам.доллар хэмнэх боломжтой юм. Харин Япон дахь цэргийн хүчний өргөтгөлийг зогсоосноор 1.1 тэрбум ам.доллар хэмнэх боломжтой.
Засгийн газрын үр ашгийн хэлтэс Пентагон болон бусад холбооны агентлагуудыг мөнгөө хэмнэхийн тулд томоохон цомхотгол хийхийг шаардаж буй. Тиймээс АНУ-ын батлан хамгаалахын албаныхан энэ сард дээрх баримт бичгийг бэлтгэжээ.
АНУ-ын цэргийн жилийн төсөв одоогийн байдлаар 800 тэрбум ам.доллараас даваад байна. Хилийн аюулгүй байдлыг эс тооцвол ирэх таван жилд энэ төсвийг эрс танах төлөвлөгөөг бэлтгэхийг Батлан хамгаалахын сайд Пит Хегсет өнгөрсөн сард тушаажээ.
Дашрамд дурдахад, Пентагоны тэргүүн Пит Хегсэт Баасан гаригт Элон Маскийг хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтаар Хятадтай хийж болзошгүй дайны талаарх АНУ-ын төлөвлөгөөг Элон Маскт танилцуулна гэх мэдээлэл зарим хэвлэлд гарсан. Гэвч эхний мэдээллээс хэдхэн цагийн дараа Трамп үүнийг няцаажээ. Пентагонтой хийх уулзалтаар “Хятадын талаар хэлэлцэхгүй, дурсах ч үгүй” гэж тэр хэлжээ. Харин Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Шон Парнелл “Энэ бол 100 хувь худал мэдээ. Увайгүй, хорон санаатай худал үг. Элон Маск эх оронч хүн. Бид түүнийг Пентагонд зочилсонд баяртай байна” гэжээ. Батлан хамгаалахын сайд Пит Хегсет уулзалтын өмнөх орой "Энэ бол Хятадтай хийх дайны төлөвлөгөөний" тухай уулзалт биш. Энэ бол инноваци, үр ашиг, илүү ухаалаг үйлдвэрлэлийн тухай албан бус уулзалт юм. Гайхалтай байх болно!" гэж жиргэсэн байна.
Нэргүй 2025-03-22 122.201.31.78
,Манайх 16 яамтай, 22 сайдтай биздээ. Төсвийн мөнгийг ингэж зарцуулж байна. Дээрээс нь 230.000 төрийн албан хаагчид..
Зочин 2025-03-22 202.126.91.158
Манай данхайсан терийг эрс уомхотгомоор байна!!!
Нэргүй 2025-03-22 103.57.95.83
айлын хүүхдүд хаа сайгүй хэмнэх тухай. манайх улам л төсөвөө тэлээд. сайд тусгай сайд нэн тусгай бүр тусгай сайд хачирхалтай хачин сайд. зугаалгаа дуусахгүй. түгжрэлий аймар аймар хүмүүсдээ олон янзын цалин
Нэргүй 2025-03-22 66.181.186.213
НҮБ-ын байгууллагуудыг байхгүй болгох хэрэгтэй. НҮБ нь зөвхөн англи хэлээр сурч буй оюутнуудад баахан судалгааны материал бэлдэж өгөхөөс өөр юм хийдэггүй.
Нэргүй 2025-03-22 66.181.184.70
Нэргүй чи мөн гуцваа, саваагүй нохой саранд хуцна гэгчээр чи бид хоёр ер юүхэв бизээ, хө !
Нэргүй 2025-03-22 66.181.186.213
НҮБ-ын ажилтнуудын хүүхдүүд НҮБ-аар даалгаад тухайн улсын, жилийн төлбөр нь 40000 ам. долларын International School-д явдаг, Тэгээд 12 жил International School- д явчихаад, дахиад НҮБ-аас бүрэн тэтгэлэг аваад, АНУ-д их сургуульд сурдаг.