АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уран, зэс, кали, алт, нүүрс зэрэг чухал ашигт малтмалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тушаалд Пүрэв гаригт гарын үсэг зурав. Мөн хүлээгдэж буй ашигт малтмалын төслүүдийн жагсаалтыг гаргахыг холбооны агентлагуудад үүрэгдээд, тус жагсаалтыг Дотоод хэргийн нарийн бичгийн дарга Даг Бургум тэргүүтэй Эрчим хүчний ноёрхлыг тогтоох үндэсний зөвлөлтэй хамтран алгуурлалгүй хянан шалгахыг тушаасан байна. Цаашилбал, холбооны газар нутагт чухал ач холбогдолтой ашигт малтмалын үйлдвэрлэлийг бусад үйл ажиллагаанаас илүүд үзэхийг Даг Бургумд даалгажээ.
Трамп Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн тухай хуулийг ашигт малтмалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд ашиглана гэж албаны эх сурвалж хэлжээ. Ерөнхийлөгч Жо Байдены үед мөн чухал ашигт малтмалын гарцыг нэмэгдүүлэхийн тулд Батлан хамгаалахын үйлдвэрлэлийн тухай хуулийг ашиглахыг уриалж байв.
АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпораци Батлан хамгаалах яамтай хамтран чухал ашигт малтмалын зориулалтын хуваарилалтаар шинэ үйлдвэрлэлийн төслүүдийг санхүүжүүлэх аж.
АНУ 2023 онд зэсийнхээ 46 хувь, калийн 91 хувийг импортолжээ. Мөн реакторын түлш үйлдвэрлэхэд ашигласан ураны баяжмалын 99 хувийг импортолсон байна.
Нэргүй 36 минутын өмнө 59.153.87.54
Өрөмдөөд бай , хүүхдүүдээ,өрөмдөөд бай. Трамп
зочин 4 цагийн өмнө 66.181.160.102
Америк хүртэл газраа ухаж амьдарч байхад Монгол мэт бол бүүрч биздэ ?.
ЦОГ MН 2025-03-21 66.181.184.112
IRANIIG DARAMTALJ BGAA NI BAYJMAL AVAH HEMJEEND L BAILGAH