У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганыг “Мөстөл, мөсөн голоо хамгаалъя” уриан дор Төрийн ордонд зохион байгуулж байна. .
Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгамдаж буй асуудал, усны нөөцийн жигд хуваарилалтыг шийдвэрлэх арга зам, мөстөл, мөсөн гол, цэвдгийн төлөв байдал, хайлалт, өөрчлөлт, ирээдүйн хандлага болон усны салбар дахь төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашдын зорилтыг хэлэлцэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэллээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр ган гачиг, усны үер, мөстлийн хайлалт эрчимжин, усны нөөцөд сөрөг нөлөө үзүүлж, хязгаарлагдмал усны нөөц, ус ашиглалт, бохирдол зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна.
Тухайлбал Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбай 1940 оноос хойш 40 орчим хувиар багасжээ.
Тиймээс Ерөнхийлөгч, мөнх цас, мөсөн голыг хамгаалж, мөстлийн хайлалтын усыг хуримтлуулах, цаашид үүсэх боломжит нууруудыг тооцоолох, мөстлийг хайлуулахгүй хадгалах технологи нутагшуулах, усны бохирдлыг бууруулах, бохир усыг цэвэршүүлэх, дахин ашиглах тогтолцоо нэвтрүүлэх ёстой гэж үздэгээ хэллээ.
Мөн усны салбарын зорилт, төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд салбарынхны санал, санаачилга, манлайлал, төр, засаг, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал байгааг тэмдэглэлээ.
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” хөдөлгөөн хэрэгжиж байгаа.
Одоо усны салбарт “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж үздэгээ илэрхийллээ.
Мөн уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд амласан модоо эрчимтэй тарьж, ургуулах нь чухал байгааг санууллаа.
“Цэнхэр алт” үндэсний хоёрдугаар чуулганаар хэлэлцсэн асуудал болон “Нэг нуур, Нэг сум-333 нуур”, “Дусал бүр” уриалгыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх зэргийг хэлэлцэн зөвлөмж гаргана.
Чуулганд усны салбарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын 1,200 гаруй хүн оролцож байна.
Зочин 21 минутын өмнө 202.179.26.199
Энд нэг л зүйл сонин байх юм. Монгол ус ТӨКБатбаяр гэгч хуульч ус ярьсаар удлаа. Үнэхээр гайхмаар. УЦУОШ хүрээлэнд Усны хэлтэс гээд мэргэжлийн гидрлогидоор дүүрэн эрдэм шинжилгээний газар бий. Улсын бүх аймаг сум, томоохон голууд дайран өнгөрөх багуудад Усны харуулууд ажилладаг. Бүх мэдээ, гол мөрөн, булаг шанд, мөсөн голуудын мэдээ материал бүгд энэ хүрээлэнд байдаг. Доктор Г. Даваа, Оюунбаатар,аас эхлээд нэртэй судлаач эрдэмтэд, тэдний хийсэн, хийж буй тооцоо судалгаа их бий.
Бат инженер 5 цагийн өмнө 202.9.40.120
Би баабараа уншмаар байна танайх яагаад Монголын шилдэг нийтлэлчдийн клубын материал тавьдагаа больчихов оо. Төр засгийн худлаа мэдээллээс Баабар л илүү хэрэгтэй байсан юмсан
Зочин 2025-03-21 202.126.89.125
аааа пиздаа би сая 500к төгрөгөөр тоолуур тавиуллаа. банкаар хувааж авч болохгүй гэж бна энэ бузрын ацыг цааш нь харуулж болддгүй юм банк нэртэй хулгайч лам бөөгийн пизданудыг хараар ой гутаад бх юм. тоолуур нь 260к ажлын хөлс нь хямдраад 90к тоног элдвийн хаалт энэ тэрээ гээд бараг 120к. тэгсэн энэ пиздаа шагнал өлгийдөө л маасайтлаа инээгээд сууж бх юм юу хийсэн гэж тэр вэ.
ЦОГ MН 2025-03-21 66.181.184.112
USIIG YAJ CH HAIRLAJ HAMGAALSAN HEVEEREE
YAJ CH BOHIRDUULJ HOR HIISEN CH US USAARAA L ULDENE.
UURSHIJ BOROO BOLJ HORSOND L SINGEJ HORS NI BOHIRDSON CH TSAG HUGATSAANII L ASUUDAL
DELHIIGEES ZAILAAD YAVCHIHGUI
HARIN UNDNII TSEVER US BOL ZOVHON HUN L UUNA. DELHII ERTONTS HUNII L TOLOO BUTEEGDEEGUI SHUU. ADGUUS AMITAD USIIG TSEVER BOHIR GEHGUI UUNA. USNII NOOTSIIG HUN TOROLHTON YAJ CH HICHEESEN BAGASGAJ CHADAHGUI. TSEVER USNII NOOTS BAGASAJ BAIVAL HUN TOROHTONII HOHI. OORSDOO BUZARLACHAAD OORSDOO
Нэргүй 2025-03-21 174.205.99.236
Дандаа худлаа хуцна, бүтээсэн ажил юу ч байхгүй.Данх тайгаа таарсан таар шуудай
Badamtsetseg 2025-03-21 139.5.216.47
Hurelsukh dargaa goy shuu
Нэргүй 2025-03-21 202.9.40.67
Худла манжла шаагаад бгаарай.