Голомт банк 2025 оны “Усны элч” банкаар шалгарлаа

Голомт банк 2025 оны “Усны элч” банкаар шалгарлаа

Голомт банк 2025 оны “Усны элч” банкаар шалгарлаа

Дэлхийн усны өдөр буюу 3-р сарын 22-ны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй  “Цэнхэр Алт-2” үндэсний чуулга уулзалтын үеэр Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар болон Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын дарга З.Батбаяр нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд талууд:

  • Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах;
  • Тогтвортой хөгжлийн 6-р зорилт “Баталгаат ундны ус, ариун цэврийн хүртээмжийг нэмэгдүүлэх”;
  • “333 нуур” буюу Нэг сум – Нэг нуур хөтөлбөрийн хүрээнд гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх;
  • Аж ахуйн нэгжүүдийн ус дахин боловсруулах болон саарал ус ашиглах;
  • Усны нөөцийн нэгдсэн менежментийг сайжруулах зэрэг сайн туршлага, нөлөөллийг бий болгох, олон нийтэд сурталчлан таниулахад хамтарч ажиллана.

Мөн уг арга хэмжээний үеэр Голомт банк 2025 оны “Усны элч” банкаар шалгарч, шагнал гардан авлаа. Тодруулбал 2024 онд Голомт банк Тогтвортой усны менежментийг дэмжих тэр дундаа Баталгаат ундны ус, ариун цэврийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд эх үүсвэр татаж, ЖДҮ эрхлэгч нарт санхүүжилт олгосон бөгөөд харилцагчдынхаа тогтвортой ус ашиглалт болон ус хэмнэлтийг сайжруулах сургалт, зөвлөгөө өгч хамтран ажиллаж буй нь “Усны элч”-ээр өргөмжлөгдөхөд нөлөөллөө. Голомт банк цаашид ч тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг баримтлан, тогтвортой санхүүжилтийн тусламжтайгаар харилцагчдадаа байгальд ээлтэй, хариуцлагатай байдлыг үлгэрлэн ажиллах болно.

 

Дэлхийн жишиг – Монголын банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-21 202.126.89.125

аааа пиздаа би сая 500к төгрөгөөр тоолуур тавиуллаа. банкаар хувааж авч болохгүй гэж бна энэ бузрын ацыг цааш нь харуулж болддгүй юм банк нэртэй хулгайч лам бөөгийн пизданудыг хараар ой гутаад бх юм. тоолуур нь 260к ажлын хөлс нь хямдраад 90к тоног элдвийн хаалт энэ тэрээ гээд бараг 120к. тэгсэн энэ пиздаа шагнал өлгийдөө л маасайтлаа инээгээд сууж бх юм юу хийсэн гэж тэр вэ.

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.180.97

Энэ Голомт банк нүүрстэй маш холбоотой санагддаг…. Нэг Япон удирдаад байсан яаасан маш хэцүү хүнд банк даа….

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.186.213

Голомт банкны эзэн Баясгалангийн даалгавраар хар хувцастай хүмүүс 1990-ээд оны үед Ардын банкны ажилтнуудыг ажлын байран дээр нь буугаар сүрдүүлж, улмаар улсын Ардын банкыг Голомт авсан. Тухайн үед Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан байсан учраас Баясгалан сагсуурсан бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж