Хөлөө тайруулсан нь хөдөлмөрийн чадвараа алдсаны баталгаа биш үү!

Хөлөө тайруулсан нь хөдөлмөрийн чадвараа алдсаны баталгаа биш үү!

Хөлөө тайруулсан нь хөдөлмөрийн чадвараа алдсаны баталгаа биш үү!

Арьс өнгө, шашин шүтлэг, нас, хүйсээр хүнийг ялгаварлан гадуурхаж үл болно хэмээн Үндсэн хуульдаа тусгасан Монгол Улс өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүнд суртал гарган гадуурхаж байгаа нь эмгэнэлтэй. Цахим үндэстэн болох зорилго тавьж, түүгээр овоглосон яам хүртэл байгуулсан ч төрийнхөн нь цахим системээрээ мэдээллээ солилцож чаддаггүй нь үүний гол жишээ. Тодруулбал, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс өвчний түүхтэй олон хуудас өнгө алагласан картаа одоо ч барьж, шат шатлалын эмнэлгээр тэтгэмж авах шаардлагатайгаа нотлохоор цахим иргэний үнэмлэх, хөдөлмөрийн хувь алдалтын актаа канондаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний цэнхэр үнэмлэхээ хуулбарлаж яваа нь хөгтэй мэт боловч үнэн.

Товчхондоо бол хөлгүй хүн хөлгүйгээ, сохор хүн харахгүй байгаагаа батлах гэж жил бүр төрийн олон байгууллагын үүд сахиж, оочерт дараалдаг хэвэндээ байна. Цахим үндэстэн болохоор нэвтрүүлээд байгаа тэр олон үйлчилгээний сайн, муу, хөгжсөн эсэхийг биш төрийн хэдхэн яам, агентлагууд нь хоорондоо яагаад цахимаар мэдээллээ сольж чадахгүй байгаа нь л өнөөдөр асуудал.

Ашиг сонирхол уу, ард иргэдээ ангилан ялгаж байгаа хэлбэр үү? Аль нь ч байсан цахим засаглалтай ардчилсан улсад арай байж боломгүй гэлтэй. Билэг танхай энэ мэт үзэгдэл бидний өдөр тутмын амьдралд тохиолдсоор байгаа нь бид хэдэн ондоо үлдсэн байгааг эргэн сануулж байна. Үндэсний статистикийн хорооны бүртгэл мэдээлэлд 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 111 мянга 228 хөгжлийн бэрхшээлтэй иргэн Монгол Улсад бий гэж. Хараа, сэтгэц, хэл яриа, хөдөлгөөн, сонсгол, бусад төрлийн болон хавсарсан хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамжийн тэтгэмжээ авах гэж хаалга, үүд сахиж, канон, хуулбарт мөнгө зарж, хамгийн гол нь бүтэн өдрийг зарцуулж байгаа нь яах аргагүй асуудал.

Хөгжлийн бэрхшээлтэй гэх тодорхойлолтыг ҮСХ-ны мета мэдээллийн хэсэгт дурдсан байна. 2024 оноос хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоохдоо зайлшгүй шаардлагатай биш бол тухайн иргэнийг биеэр ирүүлэхгүйгээр магадлаж эхэлсэн. Мөн хөдөлмөрийн чадварын хувь хэмжээг тогтоохдоо хоёр биш нэг хурлаар актыг шийдвэрлэж буй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өмнө нь үүсч байсан хэт хүндрэл чирэгдлийг харьцангуй бууруулсан. Хэдийгээр үйлчилгээг хөнгөвчилсөн ч халамжийн тэтгэмж, тэтгэвэр авах иргэд цаасаар өөрийгөө хөдөлмөр эрхлэх чадваргүйгээ нотолдог байдал арилаагүй хэвээр. Жил дамнан хөгжиж, хөгжүүлж байгаагаа ярьдаг өнөөх цахим үйлчилгээнийх нь аль хэсэгт зайлшгүй шаардлагатай масс нь хоцорчихсон бэ гэдгийг албаныхан мэддэг ч тоодоггүй гэхэд хилсдэхгүй. Угтаа бол хөгжлийн бэрхшээлтэй гэх тодотголд багтаж байгаа иргэн бүрийн мэдээлэл хамаарах төрийн байгууллага бүрд байгаа.

Бүр тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамд бий. Хөдөлмөрийн чадвар алдсан иргэний хувь хэмжээний акт, тодорхойлолт, иргэний цахим бүртгэл, үнэмлэх, лавлагаа бүгд дээрх байгууллагуудын цахимд бий.

Гэхдээ хамгийн сонирхолтой нь шат, шатны эмнэлгийн байгууллагад нотлох баримт бичиг нь цахимаар очиж болдоггүй. Хөдөлмөрийн чадвараа алдаж, бусдын асаргаанд байдаг иргэн асаргааны тэтгэмжээ сунгахын тулд өрх, дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээс гадна цахим үнэмлэхээ канондаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхээ хуулбарлаж, өмнө нь эмч нарын комиссоор орж байсан сунгалтын бичгээ заавал хавсардаг. Энэ нэг л жишээ. Хэрэв тухайн иргэн асаргаанд байдаг бөгөөд тэтгэмжийг өмнө нь сунгасан тохиолдолд тухайн баримт байхгүй бол өрхийн эрүүл мэндийн төвд харьяа Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс заавал цаасаар бичгийг авч ӨЭМТ-д өгнө. Асуудал нь юу вэ? гэхээр асаргаа шаардлагатай иргэний мэдээллийг төрийн байгууллага хоорондоо цахимаар шилжүүлэх боломжгүй. Үүнээс болоод үнэмлэх, тодорхойлолт, актаа цаасан дээр хуулбарлаж өдрийн цагаа өнгөрүүлж байна.

Нөгөө талдаа мэдээллээ хоорондоо шилжүүлдэггүй энэ байдлаас иргэн, эмч, халамжийн ажилтан, комиссын гишүүдийн дунд ч багагүй маргаан гардаг аж.

МЭДЭЭЛЛЭЭ СОЛИЛЦДОГГҮЙ, СИСТЕМЭЭ ТАНЬДАГГҮЙ "ЦАХИМ ҮНДЭСТЭН"-д AI АЛС ХОЛЫН МӨРӨӨДӨЛ!

Хүн төрөлхтний амьдралын хэв маягт эргэлт буцалтгүй нэвтэрсэн цахим дэвшлийн эгнээнд Монгол Улс багтдаг. Бүр багтах багтахдаа цахим засаглалын индексээр дэлхийн 193 улсын 46-д жагсч байна. Тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, зарим бичиг баримт захиалга үйлчилгээ, бүртгэл, шилжилт хөдөлгөөн зэргийн хүсэлтийг E-Mongolia-д цахимаар гаргаж, авах боломжтой болсон нь нэг үеэ бодвол үндэсний хэмжээнд гарсан дэвшил. Гэхдээ төрийн яам, gгентлагууд нь сүржин нэртэй постер гаргаж, цахим үйлчилгээ нэвтрүүлсэнээ сурталчилж байгаа ч бодит амьдралд хөрсөн дээр буугаагүй хөвж яваа олон цаас байгаа.

Зайлшгүй шаардлагатай хэсэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд цахим үйлчилгээ нь нэвтрээгүй жил дамнан явж байгаа нь шууд утгаараа бол хүмүүсийг даапаалж байгаа хэлбэр.

Хүн биш технологи засаглахын хэрээр хүнд суртал төдий чинээ арилна хэмээн ам мөчиг өгч байсан Н.Учрал сайдын яриа амьдрал дээр буугаагүй байгааг ард иргэдийнх нь өдөро тутмын амьдрал батлан харуулж байна. Ажил эрхлэх боломжгүй хүмүүсийн сарын орлого болсон эм тариа, хүнс, бусад хэрэгцээт зүйлсдээ зарцуулдаг багахан мөнгийг авахад л бахардмаар их хүнд суртал гарч байна. Хувь хэмжээг зааглаж, хөдөлмөрийн чадвар алдалтыг төрөл зүйлээр нь ангилж өгөхийг хүмүүс шаардаагүй. Төрийн байгууллагууд нь хоорондоо мэдээллээ солилцдог болчихвол өвдөж, зовсон 100 мянга гаруй иргэнд үүсч байгаа хүнд суртал арилах гээд байгааг л хэлж буй.

Цахим үндэстэн, цахим засаглалтай улс орон гэж попорч байгаа ч халамжийн нэгдсэн системд байгаа мэдээллийг өрх, дүүргийн эрүүл мэндийн төв рүү шууд шилжүүлж болдоггүй. Мөн И-Монголиа-д бэлэн байгаа цахим иргэний үнэмлэхийг нь заавал биет хэлбэрээр нь хуулбарладаг нь төр цахимжаагүй байгаагийн бодит байдал.

Хөгжлийн бэрхшээлтэй буюу хөдөлмөрийн чадвараа алдаж, хувь хэмжээ нь шат, шатны эмнэлэг, харьяа байгууллагуудын дүгнэлтээр тодорхой болж акт, дүгнэлтийг яам, агентлагууд хоорондоо солилцож чаддаггүйгээс хөлгүй хүн хөлд ортлоо алхдаг гэвэл цахим үндэстэн тодотголтой Монгол Улсад ичмээр үйл явдал. Цаастай үйлчилгээний наад заахын шилжилтээ хийж чадаагүй байж цахим ур чадварыг аян болгон зарлаж, AI стратеги боловсруулах нь элэг хөшим.

ДАРГА БҮРИЙН АМБИЦААР ХӨГЖҮҮЛСЭН ДОГОЛДОЛТОЙ СИСТЕМҮҮДИЙН ДАРАМТ

Монголчууд удирдах шатанд толгойлох дуртай. Тэргүүлж байгаа хүмүүс нь мөн амбицаар попордог бичигдээгүй журамтай. Түүний балаг нь төрийн байгууллагууд цахимаар мэдээллээ харилцан солилцож чадахгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үүсч буй. Төрийн байгууллага бүр тус тусдаа мэдээллийн систем хөгжүүлснээс мэдээллийн системүүд нь өгөгдлөө хоорондоо хуваалцдаггүй. Үүнээс болж иргэд хөлөө холготол, гарай ганхтал урагдсан цаастай өвчний түүхтэй картаа сугавчилж явсаар байна.

Товчоор бол ЭМЯ өөрт байгаа мэдээллээ НДЕГ-т өгдөггүй. Бусад холбогдох байгууллагууд нь ч өгөгдлөө хоорондоо солилцохоос татгалздаг байх жишээтэй. Бүр тодруулбал, улсын хэмжээнд иргэн бүрийн мэдээлэл үндэсний дата мэдээллийн төвийн нэгдсэн санд байдаггүй. Тиймээс дата бүрийг байгууллагууд хоорондоо солилцож бардаггүй байх нь

Төрийн байгууллагууд хоорондоо, хувийн байгууллагууд нь ч хоорондоо мэдээллээ солилцдоггүйгээс өндөр зардлаар шилжиж байгаа цахим шилжилтийнх нь үр шимийг иргэд хүртэж чадахгүй байгаа юм. Цахим болчихсон, цаасыг халсан гэж сүржигнэж байхын оронд улсынхаа 100 мянга гаруй иргэнд тулгамдаж байгаа улиг болсон хуулбар цаасныхаа учрыг олооч эрхэм сайд нар аа…!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

baldan 2025-03-24 87.122.196.86

Gomdol gargaad bh yamarch shaadrlaga alga bna shde. Shiidelee oloh heregtei. Amarhan shde.
Jishee n:
Tairuulsan hol garaa sain gegch n vakuumdaj savlaad hadgalchih heregtei. Tegeed batalgaa nehsen hun bolgond uzuuleed yav.

Avatar

Х 2025-03-24 103.212.118.71

Сэтгүүлч маш чухал асуудлыг хөнджээ. Хаягдсан асуудлыг босгоод ирж. Баяр хүргэе!

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.186.115

Хорооны халамжийн ажилтан руу бичиг баримтаа цахимаар явуулах гэсэн чинь би тиймэрхүү үйлчилгээ мэдэхгүй гэж байсан. Ядаж халамжийн ажилтнаа компьютер цахим үйлчилгээгээ сайн сурсан хүн тавьж болдоггүй юм байх даа.

Avatar

Kmp###; + bainguinxylgaij, idt 2025-03-24 172.59.228.155

– oirtoj noipmoglbol;

Avatar

- Passport, SS#, dyyriamal# buglyylj xaana ajildag,pestoranyyd 2025-03-24 172.59.228.155

security gaystai safeg; zamaap

Avatar

idt trknidima ni 2025-03-24 172.59.228.155

2 taldaa Viber cyylgasan baij ytasaan yarina .
(202) 333 -711.

buchugnyydee oloxgyi bna

Avatar

cang bdag gecen opoodxoopoi; 2025-03-24 172.59.228.155

Embassy of Mongolia
2833 m.st. NW. Washington DC 20007

ytasp (202) 333 – 711

Avatar

ylcuin 2025-03-24 172.59.228.155

byreesnyyd ni idt gapaad bgaa yum shugbnak.

Avatar

haya 2025-03-24 172.59.228.155

Walgreen cardphone 18

Avatar

ytasaan#; 2025-03-24 172.59.228.155

dyyriamlaar + hitUndultuup

Avatar

bainguin xylgailjgl,+ buchug barim yrgeelgej#; 2025-03-24 172.59.228.155

oydozcjnr+ baaxan xyn xylgaichdaanoz +bloklcan bdltai.;

Avatar

oychyxa 2025-03-24 172.59.228.155

Can deep tamga cyngadag, elch bna,xedeep

Avatar

A10, dhw 2025-03-24 172.59.228.155

– Geary bilyy, 40×60 ###, achaa xylgailax Ubjtei.nyyj

– waprtgr + world card baixgyi bolsondt.

Avatar

-swa90- 2025-03-24 172.59.228.155

indx baliar xymyys ni tushaalaar ni yuch xuij bolzoshgyi, bolishevek bainga ashiglaj xylgailj opilj ajlaaamjyyldag ni sadaagyi.

Avatar

t; ### KAMEr+ ytasaar 2025-03-24 172.59.228.155

march 24

Avatar

denmo 2025-03-24 172.59.228.155

drx

Avatar

Иргэн 2025-03-24 66.181.189.194

Дарханы эмч нарыг шалгах ёстой Бүүр аргагүй болсон хүниышихөөжмшаргаад оронд нь эрүүл шаруу хүнийг оношоор нь оруулаад бхыгаа

Avatar

Нэргүй 2025-03-24 103.57.95.219

Яг тэгүүлж бхдаа таарсан малнууд

Avatar

Ж.Самбуу 2025-03-24 202.126.88.65

Нэрээ ч бичиж чадахгүй хогийн пи. з .да

Avatar

Зочин 2025-03-24 59.153.112.83

Үнэн юм бичжээ. Энэ бол тэнэглэл. Шат бүртээ авилгал хөгжсөн гэсэн үг. Группээ сунгуулах гээд таньдаг хүн хайдаг нь үүнийг илтгэнэ.

Avatar

Нэргүй 2025-03-24 66.181.190.66

HOL GARAA TAIRUULCHAAD BHAD BATALGGAA AVCH IR GENE HETSUU. DARAA JIL NI BAS BATALGAA AVCH IR GENE HOL GAR NI ERGEED URGACHIV L GEJ DEE.ER NI HETSUU DEEE

Avatar

Нэргүй 2025-03-24 192.82.92.204

Төрөлхийн хөл гарны бэрхшээлтэй хүмүүс бас нотлох гэж үйлээ үздэг шүү дээ

Avatar

Нэргүй 2025-03-24 188.162.254.118

сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!

Avatar

- idtss # ; 2025-03-24 50.147.160.114

– ##;

Avatar

bycduintXT; 2025-03-24 50.147.160.114

nuluuluxbdal

Avatar

yamd,,zb komand uguxgyibol xylgaildgyi,shad nit; 2025-03-24 50.147.160.114

chanjed progt

Avatar

-opacnie zyrj,idt; 2025-03-24 50.147.160.114

? Kamerin xylgaich+ Utasaar xylgaichdaar zasaglaj, Sait deery + ardp xyyxed xychindyyldegv baijmagadzncjnr noirmoglbol xylgailj idtgl;

Avatar

XTkmr 2025-03-24 50.147.160.114

kfcn

Avatar

idty 2025-03-24 50.147.160.114

2014 xoishx;

Avatar

- oy 2025-03-24 50.147.160.114

– xsgyicjnsXT; ###

Avatar

sait deerv 2025-03-24 50.147.160.114

ard z**l

Avatar

bainguin saitaar alyyr xuij,araasaa BOOVOON ynjyylsan syylen xyy CJN galzyyeregteig 2025-03-24 50.147.160.114

yarij,buchij baigaa ni setgelgeenui dogoldoltoi cexeetnuig yzen yaddag URGUN TOLGOiTOi nuxur.+
SAriSAN XATSart XELEN ZOBXIt xoer GAY xyyxed xugshid xychindej galzyychyduin tanxairal,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж