“Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ

“Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ

“Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ

Азийн ТОП таван хөгжмийн наадмын нэг болох зорилт тавин ажиллаж буй “Playtime Festival 2025” наадам долдугаар сарын 3-6 хүртэл буюу нийт дөрвөн өдрийн турш Плэйтайм хүрээлэнд болно.

“Playtime Festival 2025” наадмын тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авах боломж энэ сарын 24-нд буюу ирэх даваа гарагт дуусах аж. Хөнгөлттэй тасалбарыг гурван төрлийн төлбөрийн нөхцөлөөр авах боломжийг бүрдүүлсэн бөгөөд www.playtimefestival.com болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn-ээс тасалбараа авах боломжтой.

Өдөртөө 20 гаруй мянган үзэгч хүлээн авахаар төлөвлөж буй энэ удаагийн наадамд 20 улс орны 37 хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлэээ толилуулах юм.

Мөн хөгжмийн болон хөгжмийн бус хөтөлбөртэй 8 тайз, дотоодын хоол үйлчилгээний 200 гаруй ААН, байгууллагууд таныг хүлээж байгаа төдийгүй тус наадам энэ жил нийт 5000 орчим түр ажлын байрыг бий болгох аж.

Playtime Festival-ийн үүсгэн байгуулагч, продюсер, хөгжмийн хөтөлбөр хариуцсан захирал Ц.Нацагдорж: “Жилээс жилд Playtime Festival улам өргөжиж, цар хүрээгээ тэлэхийг тэмүүлдэг. Playtime тасралтгүй хөгжил, өөрчлөлт, хувьсал дунд явдаг ч ямар ч урсгал жанр, шинэ зүйл хийсэн хамгийн сайныг нь шилж сонгон үзэгчдэд хүргэдэг үндсэн зарчмаасаа хазайгаагүй юм.”

Эх дэлхийгээ хайрлах Playtime Festival

earth. music. art. love Энэ бол эх дэлхийгээ хайрлаж буй Playtime Festival-ийн уриа үг болоод утга учир, үнэ цэн нь юм. Тэд энэхүү хөгжмийн наадмыг хүн төрөлхтөн, түүний сайн сайхан, урлаг, соёл, энтертайнмент, байгаль дэлхий, энх тайванд хайр хүндэтгэл үзүүлж, тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд эрүүл амьдралын хэв маягаар, бүтээлч, ногоон байдлаар зохион байгуулахаар зорьж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2025-03-21 202.9.46.98

Энэ ч хөгжмийн наадам биш болсоон… юугаа ч хийж очих билээ…?!

Avatar

Нэргүй 2025-03-21 122.201.20.194

Муу лааааааааааалаааааааааааарууд бүгд очиж үхээрэй. х****л идсэн хар дуучин нэртэй шимигчид. үхэж далд ор лааааалаааааааааар……………………..

Avatar

Нэргүй 2025-03-21 103.168.34.214

Natsaa l***r unee buulgasn u aimaar shunaltai har tamhichin ovgon l***r demjee heregui shuu pz da ene l***r heden zugeer ogch bsnaas nz nartaigaa pubd saihan beer uuchaad hogjil sonsool harisan deer shuu l***r ovgon urlag bish business shaasn

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж