Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг 2024 оны арваннэгдүгээр сарын /2024.11.28/-наас эхлэн Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11-15 хүртэлх насны хүүхдүүдэд хийхээр болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт 33 хувьтай байгаа аж.
Тодруулбал, төлөвлөгөө ёсоор энэхүү вакциныг 78,000 хүүхдэд хийх байснаас одоогоор зөвхөн 20,000 хүүхэд вакцинд хамрагджээ. Тиймээс ирэх тавдугаар сард хүүхдүүдийг дахин вакцинд хамруулах аж.
Монгол Улсад сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь нэмэгдсэн. Тодруулбал, Монгол дэлхийд умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын тоогоороо хорт хавдрын эхний 10-т багтаж байгаа. Энэ төрлийн хавдар 2023 оны байдлаар зонхилон тохиолдож байгаа нийт хавдрын өвчлөлийн 5,9 хувийг эзэлж байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Нийт хорт хавдраар өвдсөн хүмүүсийн хоёрт умайн хүзүүний хорт хавдар ордог. Мөн хавдраар нас барж буй тохиолдлын гуравт энэхүү өвчин орж буй юм. Тиймээс хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийдэг байсан бол 2023 оны аравдугаар сард дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцинд оруулсан байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн баталж, товлолын дагуу 11 настай охид, хөвгүүдэд хийхээр тусгасан юм.
Нэргүй 2025-03-21 202.9.40.67
Манж х***а зулбасгуудыг үтр түргн далд ор2л. Бузр л******д муу санаатай муу юмнда саын гаргууд. Атгаг бузр санаатай. Манжлаа шаачн. Тахлыг үлдгдгүй устгахгүй бол буцж буглдг.