ЦУОШГ: 23-наас ихэнх нутгаар цаг агаар эрс хүйтэрнэ

ЦУОШГ: 23-наас ихэнх нутгаар цаг агаар эрс хүйтэрнэ

ЦУОШГ: 23-наас ихэнх нутгаар цаг агаар эрс хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас Ням гаригаас ирэх долоо хоногийн Лхагва гариг /2025.03.23-26/ хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, эрс хүйтрэхийг анхаарууллаа. Тодруулбал, тус өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурах бөгөөд үзэгдэх орчин хязгаарлахдахыг анхааруулж байна.

Өнөөдөр болон маргааш ихэнх нутгаар дулаан байх хэдий ч, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24,25-нд ихэнх нутгаар салхи, шуургатай, сэрүүсч эхлэх аж.

Улаанбаатарт 24,25-нд нойтон цас, цас, 26-нд ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.  Бусад нутгаар:

  • 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас,
  • 24-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 26-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-03-21 103.212.119.171

орос монголын хилийн маргаан шийдэгдсэн гэж боддог.Цэдэнбал нутгаасаа их газар өгсөн гэж ярьцгаадаг.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 59.153.113.225

Битгий солиор ! Балай минь ! Харин ХЯТАДУУД нутаг газарт чинь ЭЗЭН СУУГААД байгааг хараач ! ДОЛИР ОЛ

Avatar

Нэргүй 2025-03-21 122.201.23.83

Энэ одоо ямар учиртай зураг юм бол цасан шуурганд уруудсан орос өвгөн хил даваад ороод ирж .

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.160.6

мал

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.187.210

Зассс өмнөговь дорноговь дорнод тэр чигээрээ гужаа болж гужаа нараар хахаж байхад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж