О.Цэрэндондог: Гангийн үйлдвэрлэл буурч нүүрсний эрэлт буурсан

О.Цэрэндондог: Гангийн үйлдвэрлэл буурч нүүрсний эрэлт буурсан

О.Цэрэндондог:  Гангийн үйлдвэрлэл буурч нүүрсний эрэлт буурсан

Хятадын эдийн засгийн тулгуур болох үл хөдлөх хөрөнгийн зах зээл унасантай холбоотойгоор барилгын салбарын эрэлт хэрэгцээ буурч ган төмөрлөг болон цементийн хэрэглээ багасаж, гангийн үйлдвэрлэл түүнийг дагасан коксын үйлдвэрүүд алдагдалтай ажиллах болсон. Тиймээс БНХАУ гангийн үйлдвэрлэлийг 10 хувиар бууруулахаа зарлаад байгаа. Ган төмөрлөгт ашигладаг коксжих нүүрс, барилын материалд ашигладаг эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ буурсан. Үйлдвэрлэлд нүүрсний эрэлт буураад эхлэхээр БНХАУ-ын нүүрс үйлдвэрлэгч Монгол Улстай ойр мужууд төлөвлөгөө биелүүлэхийн тулд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх болсон. Энэ нь мөн эрэлт нэмэгдүүлэхэд нөлөөлж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог

Тэнгэр телевизийн ярилцлагаас…./2025.03.20/

О.Цэрэндондог: “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 3 сая тонн баяжуулсан нүүрс борлуулна

Нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орсон. Үйлдвэрийн гол онцлог бол чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх. БНХАУ-ын зах зээлийн хувьд баяжуулсан нүүрсний эрэлт их байна. Тиймээс бид 2025 онд 5 сая тонн түүхий нүүрсийг баяжуулаад 3 сая тонн баяжуулсан нүүрс борлуулах төлөвлөгөө гаргасан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог

Тэнгэр телевизийн ярилцлагаас…./2025.03.20/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.131.234.123

ҮХЭЖ ДАЛД ОР_

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж