АНУ даяар "Тесла"-ийн олон мянган кибертракийг эргүүлэн татжээ. Тодруулбал, машины гадна талын зэвэрдэггүй ган хийцтэй бүрхүүл төмөр зарим хэсгээрээ салж унах магадлалтай гэсэн байна. "Тесла" компани ийм асуудлаар жолооч нараас 150 орчим нэхэмжлэл хүлээн авсан боловч ослын талаар мэдээлсэн зүйл алга байна.
"Тесла" компани найм дахь удаагаа ийм эргэн таталт хийж байгаа бөгөөд энэ удаагийнх хамгийн том хэмжээнийх нь болов.
Энэ асуудал 2023 оны арваннэгдүгээр сараас эхлэн үйлдвэрлэсэн 46 мянга гаруй машинд хамаатай. Автомашины технологийн "Cox Automotive" компанийн мэдээлснээр "Тесла"-ийн кибертрак АНУ-д ойролцоогоор 39 мянган ширхэг зарагджээ. Гэхдээ гадна бүрхүүл салж магадгүй гэх асуудал эргүүлэн татах тээврийн хэрэгслийн нэг хувьд л хамаатай гэж тооцоолсон байна. Харин шинээр худалдаж аваад удаагүй хүмүүс баталгаат хугацаандаа багтаад үнэгүй засвар үйлчилгээ авах юм.
Өмнө нь салхины шил арчигч эвдэрсэн, хаазны дөрөө гацсан, жолоодлогын хүч алдагдсан зэрэг шалтгаанаар "Тесла"-ийн кибертракуудыг эргүүлэн татаж байсан түүхтэй.
"Тесла"-ийн хувьцаа энэ оны нэгдүгээр сараас хойш бараг 40 хувиар буурчээ. Элон Маскийн улс төрд гүйцэтгэх үүрэг хариуцлагаас үүдэлтэйгээр "Тесла" компани "хар салхины хямрал"-тай тулгарсан гэж шинжээчид үзэж байна.
Нэргүй 2 цагийн өмнө 202.131.234.123
монголд хогны сав болгочих өөрөө хогоо хаяад буцаад ирнэ.
СОНИН ЮМ 2025-03-21 104.28.71.89
ТЕСЛА ГИЙН ЭНЭ ТРАКНЫ ГАДНАХ БҮРХҮҮЛ НЬ ЗҮГЭЭР НААСАН НИМГЭН ТӨМӨР БСАНЫГ Ю ТЮБЕ ДЭЭР ХАРУУЛЖ БСАН ! БАС 250 КГ ЧИРГҮҮЛ ЧИРЭХЭД ЧИРЭГЧ БУЛ НЬ ДИЙЛЭЭГҮЙ ГЭЭД БӨӨН ГОМДОЛ ИНТЕРНЕТ ДЭЭР БНА ЛЭЭ ! ЗҮГЭЭР Л БӨӨН ЗАГВАР ! ТЭГЭХЭД ОН ЖИЛЭЭР ШАЛГАОСАН ЯПОН ТЭРЭГНҮҮД БОЛ ШАЛГАРСАН ШҮҮ ДЭН !
Нэргүй 2025-03-21 66.181.185.239
компьютер тоглоом дээр хүртэл тесла салж унаад байдагшд хаха. хажууд нь nissan toyota зэрэг цэмбийж байдаг
Нэргүй 2025-03-21 103.57.95.36
улс төрд хутгалдвал ингэдэг л дамшиг даа
Нэргүй 2025-03-21 202.9.47.74
Энэ машин монгол 1 байсан. Одоо буцаагаад явуулсан нь дээр. Гагнаасаараа салаад унах юм байна.
Нэргүй 2025-03-21 202.55.188.36
урд нүүр хэсгийн доод тал цавуу нь салдаг. Тэрний төлөө буцаах нь хаашаа юм нам наачих юм зөндөө олдоно