Дүүгийн хожлын буухиаг ах нь өнөөдөр үргэлжлүүлэх үү?

Дүүгийн хожлын буухиаг ах нь өнөөдөр үргэлжлүүлэх үү?

Дүүгийн хожлын буухиаг ах нь өнөөдөр үргэлжлүүлэх үү?

Португалын Лиссабон болон Данийн Копенхаген хотуудад цахим спортын "CS2" төрлийн "BLAST Open Spring" тэмцээн эхэлсэн. Нийт 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцож байгаагийн дотор Монголын "The MongolZ" болон "The Huns" багууд багтаж буй.

"The MongolZ" баг өчигдөр/2025.03.20/ тэмцээний эхний тоглолтоо АНУ-ын "M80" багийн эсрэг хийж, 2-1 гэсэн харьцаатай хожжээ. Ингэснээр В хэсгийн хагас шигшээд Украины "NaVi"-тай учраа таарав. Хоёр баг хэдхэн хоногийн өмнө Шведэд учраа таарахад "The MongolZ" хожсон билээ. Хоёр багийн тоглолт маргааш шөнө болох хуваарьтай.

Тэгвэл Монголын өөр нэгэн баг болох "The Huns"-ийн тухайд өнөөдөр 18.00 цагаас хэсгийн хоёр дахь тоглолтоо Саудын Арабын "Team Falcons"-ийн эсрэг хийнэ. Хоёр багийн хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлэх учиртай. "The Huns" эхний тоглолтдоо Оросын "Spirit" багт 0-2 гэсэн харьцаатай хожигдсон билээ.

"The Huns" баг Монголын "ATOX" багийг орлон энэ тэмцээнд оролцож буй. Тоглолт наймаалцсан, хууран мэхэлсэн гэх шалтгаанаар тэмцээнд орох эрхээ хасуулаад буй "ATOX"-ийн талаарх албан ёсны мэдээлэл одоог хүртэл гараагүй байна.

Энэ тэмцээний хүрээнд нэгэн сонирхолтой зүйл тохиосон нь "The MongolZ" багийн "mzinho" буюу Б.Аюуш болон "The Huns" багийн "Bart4k" буюу Б.Баатархүү нар төрсөн ах дүүс нар билээ. "Bart4k"-ийн хувьд өмнө нь "The MongolZ"-ийн бүрэлдэхүүнд тоглож, Мэйжорт оролцож байсан. Харин хэсэг хугацааны дараа Б.Аюуш ахынхаа оронд, "The MongolZ"-д нэгдсэн түүхтэй.

Өчигдөр дүү нь хожил байгуулсан бол өнөөдөр ах нь энэ хожлын буухиаг үргэлжлүүлэх үү?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-21 43.242.242.59

Буухиаг үргэжлүүлэх болтугай. Монголоос 2 баг орж байгаа нь сайшаалтай. The Huns баг дараагийн шатанд гарахын тулд хүн бүр хичээж сайн тоглоорой. Ах нь дэмжээд сууж байя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж