Элон Маскийг "Tesla"-гийн захирлын албан тушаалаас огцрохыг уриалжээ

Элон Маскийг "Tesla"-гийн захирлын албан тушаалаас огцрохыг уриалжээ

Элон Маскийг "Tesla"-гийн захирлын албан тушаалаас огцрохыг уриалжээ

"Tesla"-гийн гүйцэтгэх захирал Элон Маскийг засгийн газрын үүрэгт ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бол захирлын албан тушаалаасаа огцрохыг уриалсан байна. Тодруулбал, тус компанийн анхны хөрөнгө оруулагчдын нэг, баялгийн менежер Росс Гербер "Sky News"-т өгсөн ярилцлагадаа Элон Маск өөрийн бизнестээ бус Дональд Трампийн улс төрд илүү анхаарч байна гэж буруутгажээ.

Шалтгаан нь засгийн газрын үр ашгийн хэлтэс (DOGE) дахь Элон Маскийн байр суурь болохыг тэрбээр онцлон тэмдэглэв.

Росс Гербер хэлэхдээ, "Би ‘Tesla’-д шинэ гүйцэтгэх захирал хэрэгтэй гэж бодож байна. Би өнөөдрөөс эхлэн энэ асуудлыг хөндөж эхлэхээр шийдсэн. Мөн үүнийг хэлж буй анхны шоу нь энэ юм" гэсэн байна. "Sky News"-т үргэлжлүүлэн ярихдаа, "Хэн нэгэн ‘Tesla’-г удирдах цаг нь болсон. Энэ бизнес хэтэрхий удаан хугацаанд орхигдсон. ‘Tesla’-гийн хийж буй маш олон чухал зүйлс бий. Тиймээс Элон буцаж бизнестээ анхаарч, гүйцэтгэх захирлын үүргээ гүйцэтгэж, бусад ажлаа хүлээлгэн өгөх ёстой. Эсвэл засгийн газартаа анхаарал хандуулж, хийж буй зүйлээ үргэлжлүүлэх юм бол ‘Tesla’-д шинэ захирал олж өгөх хэрэгтэй" гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS, TAGTIK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЦОГ MН 2025-03-21 66.181.184.112

BIZNESIIN ENGIIN ZARCHIM BNA . HERGUI GEED ATS YUN DEMII YUM MONGOLOOR SETGEED BNA . IDEJ UUJ SURSAN HULGAICH ZANGAA BOLIOCH

Avatar

ИРГЭН 2025-03-21 66.181.184.251

Тэр өнгөрсөн!!

Avatar

Нэргүй 2025-03-21 139.5.216.136

erguu ats ve ataarhaj uhej bgaa chutgur bainaldaa

Avatar

Нэргүй 2025-03-21 188.162.254.2

ийм юманд санаагаа зовоогоод, тэр элон маск гээч нь кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна ш дээ. !!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж