Асуулт: 14 “М” төсөл дээр ажиллах хүчин байна уу?!

Хуучирсан мэдээ: 2025.03.21-нд нийтлэгдсэн

Асуулт: 14 “М” төсөл дээр ажиллах хүчин байна уу?!

Асуулт: 14 “М” төсөл дээр ажиллах хүчин байна уу?!

Наадам  хүртэл ердөө гуравхан сар үлдэж. Энэ гурван сард буюу 4,5,6 сард л Монголд бүтээн байгуулалт явагддаг. Наадмаас хойш аймаг, сумын зуун жилүүд, амралт зугаалга, хурим найр гээд  намар хичээл эхлэх ажил хийдэг хүн Монголд бараг байдаггүй.

Уг нь өдийд зам, барилгын ажлууд тодорхой болчихсон, хувийн хэвшлүүд дэд бүтцийн ямар төсөл дээр юу хийхээ төлөвлөчихсөн байдагсан. Атал өнөөдөр  26 тэрбумаар шинэчлэн барьж буй ганц Зайсангийн гүүрээс өөрөөр гавьсан бүтээн байгуулалт алга. Тэр тусмаа Засгийн газраас зарласан 14 М төслөөс хэд нь бодитоор бүтээн байгуулалтын ажлаа энэ хавар эхлүүлсэн бэ, эхлүүлэх вэ?!  Гэдэг нь асуултын тэмдэг. Тэгвэл тэдгээр төслийн бүтээн байгуулалт дээр хэн ажиллах, хэнийг ажиллуулах вэ?! Гэдэг нь мөн анхаарлын тэмдэг болжээ.

Дөрвөн жилийн дараа Монгол Улсын ДНБ-ийг 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүргэх 14 М төслүүдийн бүтээн байгуулалт өнөөдрийг хүртэл Засгийн сайдуудын ам, цаас хоёроос цаашлахгүй л байна. Амаараа бол 14 М төсөл аль хэзээний ашиглалтад орчихсон, ашгаа хэдийнэ нөхчихсөн суугаа л даа. Авчиг ялгаатай нь амьдрал бол зүүд мөрөөдлөөс өөр. Хамтарсан Засгийн газар 14 М төсөл ярьж эхэлснээс хойш найман сар өнгөрсөн байна.

Эдийн засгаа зоригтой бөгөөд хурдтай хөгжүүлэх Хамтарсан Засгийн газрын 14 мега төслийг ахин сануулахад,

  1. “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, “Шивээхүрэн-Сэхээ” хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр замын төсөл
  2. Тавантолгойн дулааны цахилгаан станцын төсөл
  3. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл
  4. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл
  5. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх төсөл
  6. Хэрлэн-Тоонот, Орхон-Онги ус дамжуулах хоолойн төсөл
  7. Эрээнцав-Чойбалсан-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын төсөл
  8. Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
  9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолборын төсөл
  10. Зэс боловсруулах цогцолборын төсөл
  11. Гангийн цогцолборын төсөл
  12. Газрын тос боловсруулах цогцолборын төсөл
  13. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл
  14. Үндэсний хиймэл дагуулын төсөлт багтаж буй.

Үүнээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг Хятадын төрийн өмчит компаниуд хэрэгжүүлэх бол Гашуунсухайтийн төмөр замын хил холболтыг Чайна энержи хариуцахаар болсон. Нэмээд Францын төрийн өмчит “Орано майнинг” компанитай “Зөөвч-Овоо” ордоос уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аас баталсан. Гэх мэтчилэн14 М төслүүд бичиг, цаас, гэрээ, хэлэлцээрээс цааш гавихгүй байгаа нь гашуун үнэн. Монголчууд бичиг цаастайгаа зууралдсаар суутал зун болно. Зун сар зургаа мэт зугаална. Ингээд эдгээр төслүүд даший шог болно гэсэн үг. Тэгээдч монголчууд үнэндээ ажил хийж сураагүй. Үхэр монгол гэдэг чинь үнэндээ залхуу монгол гэсэн утгатай хоч.

Тэгэхээр юуны өмнөЗасгийн газраас зарласан 14 мега төсөл дээ ажиллах хүчнээ бэлтгэх ёстой. Монголчууд бол ажил хийж сураагүй. Цалингаа аваад архидаад алга болдог нь бичигдээгүй хууь шахуу болчихсон. Цагаан захтай, дээд боловсролтой монголчууд Дархан замыг барих гэж найман жил нусаа хамартаа наалаа шүү дээ.

Иймээс л М төслүүдийг хэрэгжүүлэхэд ажиллах хүч маш чухал. Намрын чуулганаар гаднаас ажиллах хүчин-мэргэжилтэн авах хоёр ч хуулийн төсөл өргөн барьсан боловч, Д.Бямбасүрэн гуайн хэлсэнчлэн манай нохой гэнэт гарч ирээд самарчихсан. Атал өөрөө Хятадаас хямд ажиллах хүчин импортолдог байх жишээний…, гэхмэтчилэн. Нөгөө л нарийн царигтай төмөр замаар Хятадаас цэрэг, танк орж ирнэ гэдэгтээ агаар нэг үлгэр.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын улс төрөөс айсан уу, улс төрөө даахгүй унах нь ойлгомжтой байсан уу, П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл хоёр “Уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгасан” хуулийн төслөө эргүүлсэн татсан билээ.

Харин Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан үүнтэй төстэй Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Гэхдээ хаврын чуулганаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй, парламентаар хэлэлцэх хуулийн жагсаалтад лав алга.

14 М төслийг бодит бүтээн байгуулалт болгоё гэвэл бодитойгоор бүтээдэг, хийдэг ажилчдыг гаднаас импортлосон нь илүү үр дүнтэй байж мэднэ. Гээд монголчуудыг Х.Баттулга молигодож ханахгүй, монголчууд ч Женкод молигодуулж ханахгүй л юм даа.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж