Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё Осака хотноо үргэлжилж байна. Өчигдөр/2025.03.20/ башёгийн 11 дэх өдрийн барилдаанууд боллоо. Хошорюү С.Бямбасүрэнгийн хувьд ёкозүна цолтой барилдсан анхны башёгоо бэртлийн улмаас дундаас нь орхисон. Түүний тохойн мөгөөрсөн урагдсан учир үргэлжлүүлэн барилдах боломжгүй болсон гэнэ. 74 дэх ёкозүнагийн хувьд таван даваа, таван унаатай барилдаж байсан юм.
Түүний эзгүйд тэргүүлэгчдийн өрсөлдөөн ширүүсэв. 11 дэх өдрийн дараагаар озэки Оносато болон Такаяасү арван даваа, хоёр унаатай тэргүүлж байна. Оносато өчигдөр башёг тэргүүлэгчдийн нэг Такэрүфүжиг давжээ.
Монгол бөхчүүдээс Тамаваши Б.Мөнх-Оргил тун сайн барилдаж байна. Өдгөө 40 настай тэрбээр есөн даваа, гурван удаатай тэргүүлэгчдийн араас удаалж буй. Өчигдөр л гэхэд залуу комүсүби Киришима Б.Лхагвасүрэнг давжээ. Озэки цолноос уруудаад буй Киришима таван даваа, долоон унаатай явна.
Мөн Чиёошома Г.Мөнхсайхан таван даваа, долоон унаатай явж байна. Харин Ошома П.Дэлгэрбаяр долоон даваа, таван унаатай качикошид ойртсон бол Онокацү Б.Чойжилсүрэн өчигдөр давсанаар найман даваатай болж, качикоши хийжээ.
Нэргүй 2025-03-21 59.153.114.206
ANUSDI80955877VANXANDI
Нэргүй 2025-03-21 43.242.242.59
Дэлгэрбаяр, Чойжилсүрэн хоёр маань жаахан хичээгээд барилдчихвал ч дээд хэсэгт олон жил барилдах чадвартай бөхчүүд байна лээ. Дэлгэрбаярын хувьд хойш ухрах гээд байдаг дутагдалтай. Эцсээ хүртэл тэмцдэг байвал ч олон даваа авч чадахаар бөх юм. Мөнх-Оргилд хэлэх зүйл алга. Гайхамшиг гэж хэлэхээс өөр юу гэж хэлэх билээ. Монгол тамирчид маань сумогоор барилдаж ар гэр бүл, өөрийн амьдралаа авч яваа нь сайшаалтай. Сарын цалин гэхэд л 60 сая төгрөгөөс буухгүй. Тийм цалинтай ажил монголд байхгүй.