Банк бус санхүүгийн байгууллагаас /ББСБ/ олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тавигдах шаардлагад өөрчлөлт оруулсан талаар Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Тодруулбал, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ББСБ-ын хэрэглээний зээл олгох зохицуулалтад хамаарах харьцааг бууруулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай гэж үзэн Санхүүгийн зохицуулах хороо дараах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
- ББСБ-аас олгох хэрэглээний зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцааг 60 хувиас хэтрэхгүй байх;
- Суудлын автомашин худалдан авах хэрэглээний зээлийн зээл, үнэлгээний харьцаа 60 хувиас хэтрэхгүй байх.
Уг шийдвэр хэрэгжиж эхэлснээр иргэдийн өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулж, улмаар өрхийн бодит орлого нэмэгдэж, худалдан авах чадвар сайжрах зэрэг эерэг үр дүн гарах боломжтой гэж үзжээ.
Эргэн сануулахад, Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ын хэрэглээний зээлийн эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалан иргэдэд бий болох өрийн дарамтын эрсдэлийг бууруулах зорилгоор 2023 оноос цахимаар олгох зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцааг 70 хувиас хэтрэхгүй байхаар, мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас бүх төрлийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон суудлын автомашин барьцаалж, худалдан авах хэрэглээний зээл, үнэлгээний харьцааг тус тус 70 хувиас хэтрэхгүй байхаар тогтоож байсан юм.
цалин тэтгэврээ нэм 2025-03-21 66.181.179.159
Төр засаг өр орлогын харьцаанд санаа тавиад бгаа бол цалин тэтгэврээ нэмэгдүүлж залуусыг ажлын байраар хангах үүрэгтэй. Хэн ч шалтгаангүй өр тавихыг хүсэхгүй.Аргагүй болоод зээл авч амьжиргааны тулсан асуудлаа шийддэг
Өвгөн Балдан 2025-03-21 103.212.117.11
Санхүүгийн зохицуулах хорооны энэ шийдвэр бол тийм уран ухаантай шийдвэр биш. СЗХ биш иргэн хүн өөрийн нөхцөл байдалд тохируулж л зээл авах хэрэгтэй. Энд тэнд очиж хүн хуурах биш, өөрийгөө хуурч баахан давхар зээл авчихаад амиа хорлож байгаа бол манай нутагт хохь нь гэнэ шүү дээ. Өөрөө мэдэхгүй 6 АПП -ний зээлийн өрөнд орсон гэдгийг хэн ч итгэхгүй, битгий үлгэр ярь.
ИРГЭН 2025-03-21 103.57.92.139
Олон газар давхар зээл өгч хүнийг амиа хорлох хэмжээнд хүргэхээ болих хэрэгтэй бн аа!!! Монгол улсын банк санхүүгийн байгууллагууд нэгдсэн системд мэдээлээ солилцдог болоорой бүдүүлэг хоцрогдсон Монгол улсын санхүү байгууллагууд минь!!!
Нэргүй 2025-03-21 103.57.94.73
Хүн өөрөө мэдээд л авч байгаа биз дээ. Юм юм руу л үсчиж байх юм аа
Нэргүй 2025-03-21 103.212.117.100
Даашинхүүгийн пүүс бараг дээр болоод байна даа