Тайванийн Батлан хамгаалах яам 2027 оныг Хятадын зүгээс түрэмгийлэл ирж магадгүй боломжит хугацаа гэж тодорхойлжээ. Тус яам Мягмар гаригт хууль тогтоогчид болон бусад албан тушаалтанд удахгүй хийх томоохон цэргийн сургуулилалтуудын товыг танилцуулсан. 2027 он гэх цаг хугацаа нь Ши Жиньпиний дэвшүүлсэн шинэчлэлийн зорилтуудтай нийцэж байна гэж мэдэгдэв.
Одоо үргэлжилж буй сургуулилалт нь аливаа түрэмгийллийн эсрэг хурдтай хариу арга хэмжээ авахад чиглэгдсэн бөгөөд таван өдөр үргэлжилнэ. Сургуулилалтын үеэр Хятадаас Тайванийн ойролцоох бүс нутаг руу 59 цэргийн нисэх онгоц болон бусад байлдааны хөлгийг илгээсэн. Хятад улс үүнийгээ салан тусгаарлах үзлийг сурталчилсаар байгаа Лаи Чин Тэд өгч буй хариу үйлдэл гэсэн юм.
Тодруулбал, Тайванийн дарга Лаи Чин Тэ саяхан Хятадыг гадаадын дайсагнагч хүчин гэж нэрлээд, Тайпэй илүү идэвхтэй арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж хэлжээ.
Хятадын довтолгооноос хамгаалах дадлага хийх зорилгоор жил бүр зохион байгуулдаг Хан Куан сургуулилалт энэ жил долдугаар сарын 9-нд болох төлөвтэй байна. Энэ жилийн сургуулилалтыг Хятадын цэргийн сургуулилалтын эрчимд үндэслэн хоёр удаагийн давтамжтайгаар төлөвлөгдөөгүй цагт хийх болжээ. Албаныхны мэдээлснээр Хятад улс арлын ойролцоо 7-10 хоног тутамд эргүүл хийх болжээ. Тиймээс сургуулилалтын хугацааг энэ жил хоёр дахин уртасгаж 10 өдөр болгосон нь цэргийн бэлэн байдал хэрхэн нэмэгдсэнийг онцолж байна.
Мөн Тайванийн зэвсэгт хүчнийг турших, шавхах зорилготой саарал бүсийн дарамт шахалт, 2027 оны болзошгүй довтолгоонд төвлөрч энэ жилийн сургуулилалтыг зохион байгуулна гэлээ.
"Хятадын Ардын чөлөөлөх армийн хувьд сургуулилалтыг довтолгоо болгон хувиргахад бидний төсөөлсөн шиг тийм их цаг хугацаа шаардагдахгүй. Тиймээс бид сэрэмжлүүлгийн чанартай шинж тэмдгүүдийг цуглуулж, хамгийн муу хувилбарт бэлтгэх ёстой" гэж Батлан хамгаалахын сайд Веллингтон Ку хэлжээ.
Нэргүй 2025-03-21 122.201.31.27
Уг нь Хятадын оронд Монгол яг Швецарь улс шиг бүр Швецариас ч илүү дэлхийн №1 баян дийлдэшгүй хүчтэй болох байлаа…
Дэлхийд Монголын эзэнт гүрний мандалт ноёрхол яг энэ цаг хугацаанд ирэх ёстой байв… Гэвч Мунхаг с***р самуун шунахай тэнэг ард түмний гайгаар үндэстэн бүхэлдээ Өвөг дээдсийн хилэгнэл, БАЯЛАГИЙН х****л ТУССАН. Ингээд Монгол биш оронд нь Хятад Дэлхийд Ноёрхож хэмжээлшгүй баян болох болжээ…
Нэргүй 2025-03-21 122.201.31.27
Харин тийм шүү… Хятад одоо Америктай дайн хийхэд бэлэн гэдгээ зарласан… Удахгүй Орос Америк гээд бүх улстай дайн хийх хэмжээний хүчтэй болно. Цөмийн з****г, Супер AI, Тоорийн эрчим хүч з****г, Хиймэл нар, Сансрын ноёрхолоор Хятад юунд ч дийлдэшгүй болчихлоо… Хятадыг ингэж их хүчирхэг болсон гол нөлөө нь ердөө л МОНГОЛЫН БАЙГАЛИЙН БАЯЛАГ… Ториум, Уран, Алт, Литиум, Зэс, Нүүрс, Нефть, Хүдэр гээд хэмжээлшгүй их баялагийг Монголоос үнэгүй зөөж авч байна… Монгол урвагчаар дүүрсэн…
Taivaniig tsumiin puujingaar gazaetai ni tegshil 2025-03-21 103.168.34.100
taivani aral bol Ih Guren Hytadiin salshgui neg heseg yum
Хуцдаг луухаа вэ 2025-03-21 122.201.31.27
хуцдаг луухаа вэ
ЦОГ MН 2025-03-21 66.181.184.112
27 GEHEER NI 27 OND DARAH BH DAA . BELTGEJ AMJAAGU BHAD NI 26 OND L GANTS HOOB BAI GEED BOLOO BIZ. MUURIIN SAHLAAR OROLDOJ DEE
Иргэн 2025-03-21 66.181.184.251
Орос Украины дайн юу ч биш Ирээдүйд Хятадын аюул гэдэг Дэлхийн асуудал болно!!!
Нэргүй 2025-03-21 122.201.31.27
Харин тийм шүү… Хятад одоо Америктай дайн хийхэд бэлэн гэдгээ зарласан… Удахгүй Орос Америк гээд бүх улстай дайн хийх хэмжээний хүчтэй болно. Цөмийн з****г, Супер AI, Тоорийн эрчим хүч з****г, Хиймэл нар, Сансрын ноёрхолоор Хятад юунд ч дийлдэшгүй болчихлоо… Хятадыг ингэж их хүчирхэг болсон гол нөлөө нь ердөө л МОНГОЛЫН БАЙГАЛИЙН БАЯЛАГ… Ториум, Уран, Алт, Литиум, Зэс, Нүүрс, Нефть, Хүдэр гээд хэмжээлшгүй их баялагийг Монголоос үнэгүй зөөж авч байна… Монгол урвагчаар дүүрсэн…
2049 2025-03-21 202.9.46.71
2049 он гэхэд xятад улс 100 жилийнхээ ойгоор дэлхийг бүхэлд нь эзлээд наян жилийн найр хийнэ гэдэг. энэ бол xятад мөрөөдөл гэдэг нь тэр. худлаа гэвэл дэлхий даяар байгаа CGTN тв-ийг бод л доо.