Ньюс агентлаг энэ удаагийн фото сурвалжлагаа Фукуокийн хамгийн том, хөл хөдөлгөөн ихтэй Дуонг Донг далайн хүнсний захаас хүргэж байна. Нутгийн иргэдийн хэлснээр аялагчид өглөө 6-7 цагийн хооронд зочилж шинэхэн барьсан далайн хоол, бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.
Вьетнам улсын Фукуок арал нь тус улсын засгийн газраас 2005 оноос эхлэн эдийн засгийн чөлөөт бүс болсон бөгөөд цар тахлын дараагаар хамгийн түрүүнд олон улсаас ирэх аялагчдад хилээ нээсэн.
Тус аралд очих аль ч улсын иргэнээс 30 хоногийн хугацаанд виз шаардахгүйгээс гадна Фукуок арал шинэ тансаг зэрэглэлийн ресортууд, томоохон парк, усан парк, Зүүн өмнөд Азийн хамгийн том амьтны хүрээлэн болон Вьетнам улсын хамгийн томд тооцогдох Корона Казино зэрэг жуулчдын анхаарлын татах олон төрлийн үйлчилгээг санал болгодог.
Үүнээс гадна байгалийн сайхныг үзэхээр зорьж буй аялагчдын хувьд Фукуок арлын хойд хэсэг нь Юнескод бүртгэгдсэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд арлын энэ хэсэгт халуун орны ширэнгэн ойн тогтоцтой. Тиймээс энэ жил тус аралд зорин очих аялагчдын цуваа тасрахгүй байгаа аж.






























Гэрэл зургийг Л.Энх-Оргил.
ZOCHIN 2025-03-21 180.150.80.36
UURINHUU TURSUN NUTGAA L EHLEED SUDALJ UZEJ MEDREH NLSHUUDEE… MONGOL BOL DELHII DEERHI HAMGIIN SAIHAN UZEJ MEDREH ORCHLONSHDEE…
Бадарч тахар 2025-03-21 103.212.118.113
үхэр монголчууд сүүлийн үёд их очдог болоод бөйгаа ! Тэрэлж явсанаас хоёр дахин хямдхан тусч байгаа гэсэн !
- ylam ; & 2025-03-21 50.147.160.114
baliars yuj; myydsan