УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас өнөөдөр /2025.03.21/ мэдээлэл хийлээ.
УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч М.Эрдэнэсайхан:
-Бидний хувьд УНТЭ-ийн ерөнхий захирлын 2024 оны зургадугаар сарын 11-ний А/186 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтын дагуу эрхтэн шилжүүлэн суулгах багийн чиг үүргээр ард түмэнд үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, зөв мэдээлэл түгээх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хэвлэлийн хурлыг хийж байна. Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг нь бөөр шилжүүлэн суулгах заалт бүхий дутагдлын эцсийн шатанд орсон өвчтөн ба түүнд тохирох амьд донор болон тархины үхэлтэй донорыг сонгох, үнэлэх, бэлтгэх, шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ болон эмчилгээний дараах насан туршийн хяналт эмчилгээг явуулах чиглэлтэй байгуулагдан ажиллаж байгаа үндэсний ууган баг юм. Үндэсний баг нь бөөр шилжүүлэн суулгах мэс заслаас гадна Монгол болон гадаад улсад бөөр шилжүүлэн суулгуулсан үйлчлүүлэгчдэд амбулаторийн болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлж, насан туршийн хяналтыг хийдэг баг хамт олон.
Монголд 2024 оны байдлаар 262 бөөр орлуулах аппарат ажиллаж байгаа. Үүнд 2988 өвчтөнд диализийн эмчилгээг хийсэн. Энэ өвчтөнүүдэд 124.594 удаагийн нэг удаагийн диализ эмчилгээг хийсэн.
Мөн бөөрний дутагдлын эцсийн шатанд орсон өвчтөнд бөөр орлуулах, цус нөхөх эмчилгээнд 2024 онд Монгол Улс 21 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Насны ангиллаар авч үзвэл, 0-19 насныхан 49 хүн байгаа бол 20-44 насны 832 хүн, 45-64 насны 1481 хүн, 65-74 насны 457 хүн, 74-өөс дээш насны 169 хүнд диализын аппаратаар эмчилгээ хийлгэж, хамааралтай амьдарч байна. Харамсалтай нь 2024 оны байдлаар бөөрний архаг дутагдлын эцсийн шатны орж, шинээр нэмэгдсэн 607 хүн байна. Эдгээр хүмүүс нэг жилд шинээр нэмэгдэж байгаа бол харамсалтайгаар 167 хүн эмчлүүлж байхдаа нас баржээ. Харин 50 өвчтөн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орж, дутагдлын эмчилгээнээс гарсан байна. Энэ хоёр тоог хасаад үзвэл, шинээр 390 өвчтөн диализын аппаратаар эмчлүүлж байна. Жил бүр 390 өвчтөн бөөр орлуулах бусад эмчилгээ, шилжүүлэн суулгах заалтаар нэмэгдэж байна. Бөөрний дутагдалд орсон өвчтөнд хэрэглэж байгаа бөөр орлуулах эмчилгээ сайн болон муу талтай. Монгол Улсын практикт хэвлийн диализ, гемодиализ буюу цус шүүх, бөөр шилжүүлэн суулгах гэсэн чиглэлээр эмчилгээг хийдэг. Хэвлийн диализ өөрөө сайн талтай боловч олон жил хэрэглэхээр зүрхний үйл ажиллагааны дутагдалд орж эхэлдэг.
Үүнтэй холбоотойгоор тухайн өвчтөн маань цус шүүх эмчилгээнд хамрагдах боломжгүй болж, амь нас нь эрсдэх хүндрэл үүсгэдэг үед яаралтай улаан гэрэл асч, бөөр шилжүүлэн суулгах зайлшгүй заалт гардаг.
Ид хийж бүтээх насны залуус бөөр орлуулах аппаратнаас хамааралтай амьдарч байгаа нь эмгэнэл юм. Бид жил бүр 50 мэс заслыг төрөөс дааж, үнэ төлбөргүйгээр бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийдэг. Төр засгаас биднийг дэмжиж, Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төвийг байгуулахаар барилгын ажил нь үргэлжилж байна. Одоогоор бид гуравхан орны эргэлтэд тааруулж, нэг сард зургаан хүнд мэс засал хийх боломжтой ажиллаж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах нь мэс заслын их нарийн технологи. Тухайн эрхтэн ондооших буюу эрхтэний эсрэг үүсэх дархлааны хариу урвал маш өндөр өрнөдөг болохоор бөөрний мэс засал, дараах эмчилгээний заалт маш нарийн байдаг. Үндэсний баг байгуулагдсан цагаас хойш анхны тархины үхэлтэй донорын бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2008 онд хийж байсан.
Тодруулбал, 2008 онд хоёр удаа, 2009 онд хоёр удаа, 2010 онд хоёр, 2012 онд хоёр удаа гэх мэт хийж байгаад 2018 онд хоёр, 2019 онд 11 хүнд, 2020 онд зургаа, 2021 онд найм, 2022 онд дөрөв, 2023 онд дөрөв, 2024 онд 10 өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн.
Бид нийт тархины үхэлтэй донороос 57 өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж, эрүүл амьдарч байна. Мөн эдгээр хүмүүс дархлаа дарангуйлах эмээ улсаас үнэ төлбөргүй авч, хяналтад байдаг. Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгуулсан 318, гадаадад бөөр шилжүүлэн суулгуулсан 184 хүн хяналтад байна. Монголын хувьд дархлаа дарангуйлах эмэнд нэг сард 150-200 орчим сая төгрөг зарцуулдаг бол бөөрний цус шүүх эмчилгээнд 1.9 тэрбум төгрөгийн зарцуулж байна. Донорын тухай хуульд шалгуур хангасан 50 тохиолдолд даатглын сангаас үнэ төлбөргүй мэс заслыг хийж, амьдралын чанарыг сайжруулсан. Харин донор олдохгүй, мөн өмнө нь бөөр шилжүүлэн суулгуулж, хамаатан саднаасаа бөөр авах гэхээр дархлааны хариу урвал өрнөх магадлалтай өвчтөнүүдэд тархины үхэлтэй донороос бөөр шилжүүлэн суулгах шаардлага гардаг. Тухайн өвчтөнүүдийг Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр тархины үхэлтэй донорын жагсаалтад цусны бүлгээр нь бүртгэж авдаг. Энэ бүртгэлд одоогоор 695 өвчтөн бүртгэгдсэн байна. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв 2018 онд байгуулагдсанаас хойш тухайн жилд хийж байгаа тархины үхэлтэй донорын тоо нэмэгдсэн. Тухайн агентлаг үр дүнгээ өгсөн гэсэн үг.
Үндэсний баг сүүлийн хоёр жилд бөөр шилжүүлэн суулгахад эсрэг биеийг дарангуйлах эмчилгээ, бүлэг ондоотой донороос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэн, нутагшуулаад байна.
Ингэснээр гадаад руу урсах зардлыг багасгаж, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө зүтгэж байна.
"ЭНЭ МЭС ЗАСЛЫГ НУТАГШУУЛАХАД П.БАТЧУЛУУН ЭМЧ ОНЦГОЙ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН ХҮН"
УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн зөвлөх эмч Д.Нямсүрэн:
-Өнөөдөр анагаах ухааны хөгжлийн оргил нь болсон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ үйлчилгээг эх орондоо амжилттай хийж байна. Бид 1996 онд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс заслын оролдлого хийсэн ч амжилтгүй болж, 10 жил боловсон хүчин, багаж тоног төхөөрөмж, лабораториа бэлдсэнээр 2006 оноос энэ мэс заслыг амжилттай хийж эхэлсэн. Өнөөдөр 400 дэх мэс заслаа хийх гэж байгаа бөгөөд тархины үхэлтэй донор хүлээж байгаа 700 орчим хүн хүлээж байгаа бол, бөөрний дутагдлын эмчилгээнд 3000 хүн орж байна. Бидний ажил тодорхой ахиц дэвшилтэй байгаа юм.
Энэ мэс заслыг нутагшуулахад П.Батчулуун эмч онцгой хувь нэмрээ оруулсан хүн.
Өнгөрсөн 2018 онд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах алба байгуулагдаж, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эрчимжсэн. Энэ талаар мэргэшсэн ганц эмч нь юм. Ийм учраас эмч мэргэжилтнүүдийн зүгээс энэ хүн хүний амь аврахын төлөө явж байгааг ял сонсч байгаад харамсч байна. Энэ хүн ял авах хэрэг хийгээгүй гэдэгт итгэлтэй байна. Шат шатны шүүхээр П.Батчулуун эмчийг цагаатгана гэдэгт итгэлтэй байна.
"МИНИЙ ШАВЬ, ХАМТРАН ЗҮТГЭГЧ БОЛСОН ЭМЧ МААНЬ ЯМАР Ч БУРУУГҮЙ"
Хүндэт зөвлөх Л.Жамбалжав:
-П.Батчулуун эмчийн хувьд донорыг хайх, олох, холбож өгдөг үүрэгтэй хүн. Анх 2008 онд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг үндэсний багийнхан хийсэн. Тэгэхэд ийм зохицуулагч хүн байгаагүй. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр 26-хан настай эмэгтэй трактор дээрээ тархиараа унаж, гэмтэн тархи нь үхэжсэн. Ийм мэдээг авч, миний бие очиж уулзаад ар гэрийн хоёр залуутай уулзаж, зөвшөөрөл авах гэхэд маш их цочирдож хүлээн авсан. Тухайн үед ар гэртэй нь гурван цаг ярилцаж, ойлголцож байлаа. Тэгээд багийн эмч нар ажиллаж, тохирсон хоёр өвчтөнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байсан юм. Хагалгаа хийдэг эмч нар нь өөрсдөө донороо хайж явж байсан.
Үүнээс хойш хагалгаа өргөжин 2-3 эмнэлэгт энэ нарийн мэс заслыг амжилттай хийж байна. Олон улсад эмнэлгээс гадна төрийн бус байгууллагууд ажилладаг туршлага бий.
Тиймээс бид сүүлийн жилүүдэд зохион байгуулалттай ажиллаж, Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгахыг зохицуулах албыг байгуулсан юм. Энэ байгууллагын П.Батчулуун эмч тэргүүлэн ажилласан. Маш сайн мэс заслын эмч бөгөөд элэг шилжүүлэн суулгах болон дурангийн мэс заслыг нутагшуулахад анх оролцож байсан чадварлаг эмч юм. Энэ ажлынхаа төлөө амь биеэ зориулан ажиллаж байгаа хүний нэг. Ар гэрийн зөвшөөрлийн хуудаст амьгүй донороос ямар эрхтэнийг авах талаар гарын үсэг зуруулсан байдаг. Тэр бичигт элэг, бөөр, шөрмөс гэж бичиж, гурван хүн гарын үсгээ зурсан юм. Гэхдээ авсан эрхтэн дээр миний шавь, хамтран зүтгэгч болсон эмч маань ямар ч буруугүй. Энэ эмч уучлал гуйхдаа хэл ам гарсанд уучлал хүссэн болохоос би буруутай зүйл хийсэн гэж гуйгаагүй. Эрхтэний хулгай хийх ямар ч боломжгүй нөхцөлд эмч нар ажилладаг. Тэгэх ямар ч боломжгүйг хэлье. Зөвшөөрлийг нь авсан хзн мэс засал хийлгэж, эрхтэн авсан эмч ч биш. Ямар нэгэн ойлголтын зөрүү гарч байна. Мэргэжлийн зөвлөл ажиллаж, энэ хэргийг сайтар анхаарч үзээч ээ. Энэ хүний биеийн байдал маш хүнд байгаа. Ийм хүнд нөхцөлд шүүхийн хурлаас өмнө асуудал нь шийдэгдтэл тэр хүнийг түр хугацаагаар хорих ангиас гаргахыг хүсч байна. Нийгэмд ямар нэгэн хохирол үзүүлэхгүй шүү дээ.
Нэргүй 1 минутын өмнө 202.126.88.182
Нямсүрэн, Жамбалжамц 2 муйначихжээ. шүүхийн тогтоол хараач. Гэмт хэрэгтнийг өмгөөлөх гэж ядчих юм.
Нэргүй 2025-03-21 59.153.115.173
Монголд ийм олон хүн бөөрний дутагдалд орж байгаагийн шалтгаан нь юу вэ??? Бөөрний өвчлөл их байгаагийн шалтгаан???
Архи 2025-03-21 202.9.46.71
шалтгаан нь бас л архи гээч
Зочин 2025-03-21 66.181.177.202
Энэ 207 тоот Нэргүй гэгч Монголыг үзэн чдагч баына яэрхтэн шилжүүлэх мэс засал бол аль ч улсын анагаах ухааны хөгжлийг харуулах маш том амжилт Батчулуун эмёийг суллах хэрэгтэй Үхсэн хүний ар гэр прокурор шүүгч эмёийг хэлмэгдүүлж байна Шүүгчид мэргэжил мэдлэгээ дээшлүүлж хов хөөцөлдсөн сэтгүүлчдээс аыхгүй хараат бусаар ажиллаж сурмаар
Нэргүй 2025-03-21 188.162.254.72
сандраад хэрэггуй тайван кофе уугаад тайван хулээж байгаарай, одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!!!
Нэргүй 2025-03-21 103.212.162.33
УНТЭ-ийн ЭШС төвийн мэс заслын алтан гарт эмч Батчулуун эмчийнхээ болон тус төвийн, тус эмнэлэгийн чадварлаг баг хамт олны хүчээр аюулт өвчнөөс салж эрүүл болоод эмнэлэгээс гарах болсондоо маш их баяртай байна. Батчулуун эмчдээ маш их баярлалаа. Та бол эмч, эмнэлэгийн ажилтан хүн ямар байх ёстойгийн жинхэнэ үлгэр дуурайлал болсон хүн шүү. Их мөрөн дөлгөөн эрдэмт хүн даруу гэж таныг хэлэх мэт. Эмчдээ дахин баярлалаа. Goodbye hemodialysis.
Нэргүй 2025-03-21 103.212.117.157
Гиппократын тангараг дээр чинь эс өгсөнийг авч болохгүй гэж байгаал биз дээ танграгтануудаа, эмчлэх гэжуугаа хүмүүсийнхээ эрүүл мэндээр бартьцаа хийж байдаг эмч нар уу даа
Зочин 2025-03-21 103.145.234.48
Хөгжиж буй орнуудад эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг нэвтрүүлж нутагшуулах нь ховор бөгөөд азтай явдал. Энэ ажлыг амжилттай Монгол улсад нэвтрүүлсэн эмч нарын нэг Батчулуун эмчийг энэ удаа өршөөе. Олон монгол хүний амь нас аварна шүү дээ. Эрхтэн суулгах шаардлагатай монголчуудын дийлэнх нь энэ хагалгааг гадаадад хийлгэх санхүүгийн боломж байхгүй. Эмчийг суллаачээ.
Нэргүй 2025-03-21 103.212.117.157
Энэ удаал өршөөвөл , эрх зүй, хүн чанар ахиад ярилтгүй болно
Нэргүй 2025-03-21 202.126.89.113
Хүнийг үл тоодог та нар цогцсоор тоглохоор гое бдаг юм уу?
ИРГЭН 2025-03-21 66.181.181.236
сонин л юм,,,,,,энэ Эмчийг шоронд орчихоор Донор олдохоо больчихдог, гэхээр аргагүй Хүний эрхтэн Донортой их л холбоотой л Эмч юм,
Нэргүй 2025-03-21 107.122.177.68
Урд нь чимээгүхэн хулгайлдаг,гэмгүй хүний цогцос тонож дээрэмддэг байсан юм байгаа биз
Нэргүй 2025-03-21 66.181.164.211
Батчулуун эмчийг суллана уу!!!!!!
Нэргүй 2025-03-21 107.122.177.68
Хулгайч шорондоо байж байг ээ
Нэргүй 2025-03-21 202.131.225.197
Та нар үнэхээр мөнгөнд шунасан аймшигтай араатнууд юм. Бүрэн нас бараагүй хүнийг донор болгохын төлөө ямар аймаар чичирцгээж байнаа
Нэргүй 2025-03-21 66.181.164.211
Батчулуун эмчийг суллана ууу
Zochin 2025-03-21 212.102.51.111
heleed yahav, arai aimaar baigaa biz. odoo hagalgaand orohoos aidag bolood baina, ali neg erhteng maani hulgailj orhivol yah yum. Batchuluun ch gesen dee, gol n zovshoorloos hetruulj iluu erhten avaad, deer n teriigee zarj mongo avsan n togtoogdson hun shuu dee. odoo salbaraaraa omgoolood suid bolood baigaa bolohoos.