Уэльсийн ханхүү Уильям Оросын хилээс ердөө 200 км зайд орших Эстонид айлчилж байна. Энэхүү айлчлал нь түүний хувьд сүүлийн жилүүдэд оролцсон өндөр түвшний гадаад айлчлалуудын нэг юм. Өдгөө 42 настай ханхүү Балтийн тус мужид Мерсиан полкийн ахлах хурандаагийн үүргээ гүйцэтгэн, хоёр өдөр айлчлахаар төлөвлөжээ.
Айлчлалын гол зорилго бол Кабрит ажиллагааны нэг хэсэг болох НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлэх үүрэгтэй цэргийн хүчинд дэмжлэг үзүүлэхэд оршино.
Мөн Эстонийн ерөнхийлөгчтэй уулзаж, Европын аюулгүй байдал хэрхэх нь тодорхойгүй нөхцөлд Украин болон ард түмнийг нь дэмжиж буйд талархал илэрхийлэн, сурталчлах болно. Их Британийн ирээдүйн хааны хувьд тэрбээр холбоотон орнуудынхаа аж амьдрал, дэд бүтэц болон олон улсын байр суурийнх нь талаар туршлага хуримтлуулах боломж юм.
Эстони улсад Орос, Украины дайнаас дүрвэсэн 60 мянга гаруй украин хүн амьдардаг гэх тооцоолол бий.
Үүний хүрээнд ханхүү Уильям тухайн хүмүүстэй уулзаж, хэрхэн амьдарч байгаа болон сэтгэлзүй нь хэр байгаа талаар сонсох юм. Мөн ерөнхийлөгч Алар Каристай уулзсаныхаа дараа Оросын түрэмгийллийн эсрэг хариу арга хэмжээ авах зорилгоор Боловсрол, судалгааны яамнаас 2022 оны тавдугаар сард байгуулсан Эрх чөлөөний сургуульд зочлохоор төлөвлөжээ. Балтийн зарим орнууд болох Эстони, Латви, Литва саяхан Оросын эрчим хүчинд түшиглэхээ больж, Европын гол сүлжээнд нэгдсэн учир ханхүү Уильямын айлчлал онцгой ач холбогдолтой юм.
Айлчлалын хоёр дахь өдөр тэрбээр Эстони, Польш дахь НАТО-гийн хуурай замын хүчний нэг хэсэг, үндэстэн дамнасан байлдааны бүлгийг удирддаг Тапа баазад очно.
Тэнд Их Британийн 900 орчим цэрэг байршдаг бөгөөд Оросын хилээс 120 км зайд байдаг. НАТО-гийн холбоотон орнуудтай хамтран ажилдаг Калбрит ажиллагаа нь хамтын аюулгүй байдал, батлан хамгаалах нэгдмэл байдлыг цогцлоох үүрэгтэй юм. Сүүлийн үед уг ажиллагаа нь Европын аюулгүй байдлыг хамгаалах төлөвлөгөөнд идэвхтэй оролцож, цэргүүд нь долоо хоног бүр жижиг сургуулилтаас эхлэн байлдааны түвшний бэлтгэл сургуулилт хийж байна.
Нэргүй 2025-03-21 66.181.186.213
Ямар өрөвдөлтэй, улстөрждөг ханхүү вэ!
Нэргүй 2025-03-21 202.9.46.98
Ирээдүйн төрийн тэргүүн шд. Танай Хүүк чинь бас Чех, Польшид оччихсон л явж байгаа биз дээ?
ухаараач 2025-03-21 66.181.166.110
Ер нь яагаад Европ тэр чигээрээ ОХУ руу эсрэг чиглээд байдаг юм бэ? НАТО дайныг хүсдэг, өддөг, тэдэнд эрүүл ухаан байхгүй, украины неофашистуудыг устгах нь Оросуудын туйлын зөв шүү дээ, хэчнээн оросуудыг алж хядаж устгав, энэ тал дээр юу гэж бодож байна даа Англичууд дайнд их дуртай, үнс болбол гоё уу?
Нэргүй 2025-03-21 103.57.92.12
Эмээ уу,,,дебыль ээ,,,
Нэргүй 2025-03-21 202.9.46.98
Украйн, Гүрж, Молдав шиг болохгүйн тулд, тэнэг ээ!
Нэргүй 2025-03-21 202.9.46.98
НАТО бол хамгаалах эвсэл, тэрнээс танай оросуудыг зүгээр байхад нь дайрахгүй л дээ. Пмаа мэдэж бурж бай, болрвсролгүй тэнэг орк оо!
өхөхөх 2025-03-21 157.15.7.100
Оростай хиллэх НАТО гын бааз. Муу Оросуудыг арай л дээрэлхэж байна до. Манай НАТО Оросын хил дээр оччихсон байж байдаг
Нэргүй 2025-03-21 202.9.46.98
НАТОд ороогүй байсан бол Орос өдийд дайраад эзэлчихсэг байгаа шд. Тэрнээс НАТО Орос руу тоож дайрахгүй, модон жорлон л авахгүй бол юуг нь авдгийн Оросоос?