Хамгийн алдартай Эль Класикогийн тоглолтуудыг эргэн санацгаая

Хамгийн алдартай Эль Класикогийн тоглолтуудыг эргэн санацгаая

Хамгийн алдартай Эль Класикогийн тоглолтуудыг эргэн санацгаая

“1xBet Mongolia”-ийн зүгээс Реал Мадрид болон Барселонагийн хоорон дахь мартагдашгүй тоглолтуудын тоймыг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ.


РЕАЛ МАДРИДЫН ЭСРЭГ БАРСЕЛОНА – 0:5 (1974 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР, ЛА ЛИГ)

Йохан Кройф Барселонагийн төлөөх эхний тоглолтоосоо л эхлэн багийн лидер болж, багаа 1960 оноос хойших анхны лигийн цомд нь хөтөлсөн түүхтэй. Тэдгээр жилүүдэд Каталонийн баг болон нийслэл Мадридаар нэрлэгдсэн баг хоёрын өрсөлдөөн одоогийнхоос ч илүү халуухан, ширүүхэн байв. Тиймээс Барселонад багийнхаа сүр хүчний бэлгэ тэмдэг болгох агуу ялалт хэрэгтэй байв. Тэр л өдөр Барселона гайхалтай ялалтыг байгуулсан бөгөөд Асенсигийн хоёр болон Кройфф, Хуан Карлос, Уго Сотил нарын тус бүр нэг гоолын ачаар Реалыг фанатуудынх нь өмнө бут ниргэж, цочирдуулсан юм. 

РЕАЛ МАДРИДЫН ЭСРЭГ БАРСЕЛОНА – 5:0 (1995 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 6-НЫ ӨДӨР, ЛА ЛИГ)

1994 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Реал Мадрид Камп Ноуд 0:5 гэсэн харьцаатай хожигдсон. Бараг жилийн турш Мадрид тэр бүх уур хилэнгээ дарж, хариугаа авах сэдэл болгож байлаа. Нөгөө талд Барселона формтой байсангүй. Йохан Кройфын мөрөөдлийн баг бага багаар задарч, ялалтын төлөөх хүч, өлсгөлөн байдлаа алдаж байв. Өөрөөр хэлбэл, тэд Испанийн хөлбөмбөгийн хамгийн том тулаанд бэлэн биш байсан гэхэд хилсдэхгүй. Тухайн тоглолтод Иван Заморано хет-трик толилуулж, Хосе Амависка болон Барселонагийн ирээдүйн дасгалжуулагч Луис Энрике нар тус бүр нэг гоол оруулж байв. Мөн бид Михаил Лаудрупын амжилтыг дурдах хэрэгтэй. Түүний хувьд яг нэг жилийн зайтай хоёр Эль Класикод 5:0 гэсэн харьцаатай хожил байгуулжээ. Түүний хувьд “1xBet Mongolia”-ийн үйлчлүүлэгчдийн адил ашигтай нөхцөлд байсан аж. 

БАРСЕЛОНАГИЙН ЭСРЭГ РЕАЛ МАДРИД – 2:0 (2000 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2-НЫ ӨДӨР, ЛА ЛИГ)

Энэхүү Эль Класико өмнөхүүдээ бодвол илүү өөр өрнөлтэй болсон. Луис Энрике болон Симао нарын гоол Барселонад хожил авчирсан. Бүх хүний анхаарал Луиш Фигу дээр байсан юм. Түүний хувьд энэ тоглолтоос хэдхэн сарын өмнө Барселонаг орхиж, Реал Мадридад нэгдсэн байв. Португал эр Барселонагийн фанатуудын уур хилэн, үзэн ядалтыг мэдэрч, тэдний хувьд урвагч болсон байлаа. Фанатууд түүн рүү гахайн толгой шидсэн түүхтэй. Луиш ч энэ үйл явдлаас болж, сайн тоглож чадаагүй. 

БАРСЕЛОНАГИЙН ЭСРЭГ РЕАЛ МАДРИД – 5:0 (2010 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29-НЫ ӨДӨР, ЛА ЛИГ)

Пеп Гвардиолагийн гайхалтай амжилтын дараа Мадридын баг Кристиано Роналдо тэргүүтэй оддыг багтаа авчрахаар зуу, зуун сая еврог зарцуулж байлаа. 2010 оны зун Жозе Моуриньо тус багийн ахлах дасгалжуулагчаар томилогдож, дэлхийн шилдгүүдийн нэгт тооцогдож байв. “Онцгой нэгэн” анхны Эль Класикодоо алдарт “автобус” тактикаа хэрэгжүүлж, Барселонатай эн тэнцүү тоглохыг шийдсэн хэрэг. Гэсэн хэдий ч Гвардиолагийн баг ид үе дээрээ байгаа гэдгээ харуулж, Давид Вилла хоёр, Шави, Педро, Жеффрен нар тус бүр нэг гоолыг оруулжээ. “1xBet”-ийн албан ёсны хамтрагч Барселона клуб Пепийн удирдлага дор үзэгчдийг алмайруулсан олон гайхалтай тоглолтыг толилуулсан. Гэхдээ энэ тоглолт магадгүй хамгийн шилдэг нь байх. 

РЕАЛ МАДРИДЫН ЭСРЭГ БАРСЕЛОНА – 0:2 (2011 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27-НЫ ӨДӨР, АВАРГУУДЫН ЛИГИЙН ХАГАС ШИГШЭЭ)

Энэхүү тоглолтоос долоо хоногийн өмнө Мадрид Испанийн цомын финалд Барселонаг хожчихсон байв. Тухайн тоглолтдоо тэд гурван хагас хамгаалагчтай хамгаалалтын тактик ашигласан хэрэг. Реад Мадридын фанатууд ч иймэрхүү хожлыг төдийлөн таашаадаггүй. Эль Класико байсан ч тэр шүү дээ. Гэхдээ энэ үед баярлахаас өөр сонголт байсангүй. Эцэст нь энэ үед тэдний мөнхийн өрсөлдөгч дэндүү хүчирхэг байсан юм. Жозе Моуриньо яаж ч байсан ял гэх филосифитой. Тиймээс тэрбээр Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолтын өмнө өөрийн дуртай аргаа ашигласан хэрэг. Тэрбээр Гвардиолаг ч өдөж, Пеп тэсгэл алдан түүнийг Португалиар “путо жефе” гэх доромж үгээр тодорхойлсон. 

Реал Мадрид энэхүү тоглолтод цомын финалд тоглосоноосоо ч илүү хамгаалж тоглосон. Удаан хугацаанд тэдэнд гоол оруулах байтугай гоолын боломж ч үүсгэх сиймхий гарсангүй. Хоёрдугаар хагаст Пепегийн хэл амтай улаан хуудас бүхнийг өөрчилсөн. Реал арван хүнтэйгээр бүх бүсийн хамгаалалтаа удаан барьж чадахгүй болж, Месси ч хоёр сайхан боломжийг алдав. Лео хоёр дахь гоолоо оруулахдаа Мадридын бүтэн хамгаалалтыг сэтэлсэн нь Эль Класикогийн алтан санд үүрд хадгалагдах биз. 

Тоглолтын дараа ч хөгжилтэй зүйл тохиосон. Моуриньо тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр бүгдийг шүүмжилж “Би яагаад гэдгийг нь мэдэхгүй байна” гэж давтсаар байв. Энэ үгс нь ч Эль Класикогийн алтан санд үүрд үлдэх болно. 

Та бүхэн Эль Класикогийн гайхалтай үйл явдлуудын талаар “1xBet Mongolia”-аас үзээрэй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-21 103.212.117.157

Нөгөө мөнгийг чинь сэгсэрдэг бооцоо сурталдаж бна нэвс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж