“Бадрах Энержи” компани Шилдэг хөрөнгө оруулагчаар шалгарлаа

“Бадрах Энержи” компани Шилдэг хөрөнгө оруулагчаар шалгарлаа

“Бадрах Энержи” компани Шилдэг хөрөнгө оруулагчаар шалгарлаа

Гурав хоногийн өмнө /2025.03.18/ болсон “Менежмент Форум”-аас “Бадрах Энержи” компанийг Шилдэг хөрөнгө оруулагчаар шалгаруулсан байна. Шагналыг “Бадрах Энержи” компанийн захирал Марк Мелеард гардан авав. Тэрээр шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ  “Зөөвч-Овоо төслийн хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагч Орано групп бүрэн хариуцах ба төсөл 1600 шинэ ажлын байр бий болгоно,” гэдгийг онцолсон юм.

Баялаг бүтээгч-бизнес эрхлэгчдийн туршлага, ур чадварыг хуваалцан, солилцдог “Менежментийн Форум”  уулзалтанд манай улсын хувийн хэвшлийн төлөөлөл болсон томоохон 150 аж ахуйн нэгжийн 250 гаруй төлөөлөл оролцож, эдийн засгийн эрсдэл, ажиллах хүчний хямрал болон хомсдол, хиймэл оюун ухаан ба түүний хэрэглээний талаар хэлэлцүүлэг хийв.

Форумаар Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол улсын эдийн засгийн эрсдлийг 2025-2026 оны төлөвийг танилцуулсан бол Монгол Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Монгол улсын ажиллах хүчны хомсдол болон хүний  нөөцийн гарц шийдлийн талаар илтгэл тавьжээ.

“Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж байгаа Зөөвч-Овоо төсөлд хамаарах Хөрөнгө орулалтын гэрээг энэ оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Монгол улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талтай байгуулсан билээ. Ингэснээр манай улсын хувьд  гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бүхий хоёрдахь хөрөнгө оруулалтын гэрээний болж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улс төслийн үр өгөөжийн дийлэнхийг татвар хураамж, АМНАТ болон ноогдол ашгаар дамжуулан төвлөрүүлэх ба төслийн бүтээн байгуулалт барилгын ажлууд энэ жилдээ эхлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.219.253

uul uurhai bol bayalag buteegch bish…

Avatar

Нутгийн уугуул 2025-03-21 66.181.178.19

Үх.сэн ба.асны чинь Шилдэг хөрөнгө оруулагч вэ. Орон нутгийн хүн, малыг хордуулж буй энэ харийн бузрууд хэдэн зуун сая төгрөгөөр ийм цол хупдалдаж авдаг вэ. Зайл кяздукнууд. Go home, Mather fuckers toxic "investors'' .

Avatar

Судлаач 2025-03-21 66.181.187.14

Олж байгаа мөнгөнөөсөө их зүйл алдах болно. Учир нь Заган ой сүйрнэ, ус бохирдоно. Тэр 30 жилд олох гээд байгаа орлого нь нөхөн сэргээлтний хаана ч хүрэхгүй мөнгө, иймээс энэ төсөл Францчуудын хувьд бол ашиг манай хувьд маш том алдаа байх болно.

Avatar

Нэргүй 2025-03-21 103.212.117.157

Тархи угааж, хүмүүсийг маллахдаа л харин гар татаагүй байх шүү .

Avatar

Авилга 2025-03-21 202.9.46.71

хэдэн жилийн дараа яг эниржи-ресурс шиг хулгай байсан нь илрээд ирнэ дээ

Avatar

Зочин 2025-03-21 66.181.186.150

Mалуудаа та нар валют олж ирж монгол банкинд тушааж бгаа уул уурхайнаас бусад дотоодын компаниудаа шагнаачээ. Ниййлж суучихаад доллар олж ирж бгаа хэдхэн улсын компаниа муу хэлнэ. Олж ирсэн доллар дээр нь зодолдоно гаднаас хог оруулж ирээд дэлхийд бхгүй үнээр дамлана Нөгөө л хэдхэн тоотой худалдан авагчдаа сөхөрч унатал нь шулна. Бүтэхгүй тэнэг малууд. Та нарын мененмент бол ердөө л энэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж