Олимпийн аварга Кирсти Ковентри ОУОХ-г удирдахаар сонгогдлоо

Олимпийн аварга Кирсти Ковентри ОУОХ-г удирдахаар сонгогдлоо

Олимпийн аварга Кирсти Ковентри ОУОХ-г удирдахаар сонгогдлоо
Грекийн Коста Наварино хотноо өчигдөр/2025.03.20/ Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны 144 дүгээр чуулган боллоо. Энэ удаагийн чуулганы гол үйл явдал нь ОУОХ-ны дараагийн шинэ ерөнхийлөгчийг сонгох байсан юм. Улмаар 41 настай Кирсти Ковентри тус хорооны арав дахь ерөнхийлөгчөөр 49 хүний саналаар сонгогдов.
Та бүхэн ОУОХ-ны ерөнхийлөгчийн төлөө хэн өрсөлдсөнийг энд дарж уншина уу
Хуучин ерөнхийлөгч Томас Бах ОУОХ-ны хүндэт ерөнхийлөгч болжээ
Түүний хувьд энэ том албан тушаалд сонгогдож буй анхны эмэгтэй, анхны Африк гаралтай хүн болж байна. Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэ бол зүгээр нэг нэр төрийн хэрэг биш юм. Би энэ байгууллагыг маш их бахархалтайгаар, үнэ цэнийг эрхэм болгон удирдан чиглүүлэх болно гэдгээ та бүхнийхээ өмнө хариуцлагтайгаар мэдэгдэж байна. Мөн та бүхний гаргасан шийдвэрт баярлаж байна. Хамтдаа бид олон гайхалтай ажлыг хийж бүтээх болно” гэжээ.
Кирсти Ковентригийн түүх, тамирчны замналын талаар энддарж уншина уу
Кирсти Ковентри нь Зимбабве улсын Хараре хотод төрсөн бөгөөд усанд сэлэлтийн спортоор олимпийн наадамд 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл зэрэг нийт 7 медаль хүртэж байсан юм. Мөн 2018 оны есдүгээр сараас улс төрд орж улсынхаа Засгийн газрын залуучууд, урлаг, спортын сайдаар ажиллаж байв. Шинэ ерөнхийлөгч ирэх зургадугаар сарын 23-нд үүрэгт ажлаа хүлээн авна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Crazys ? 2025-03-21 50.147.160.114

– no change; network

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж