News.mn өнөөдөр /2025.03.21/ болох зарим үйл явдлыг онцолж байна.
09:00 цагт: УНТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Энэ үеэр донор хүлээж байгаа үйлчлүүлэгч оролцож бодит байдлын талаар байр сууриа илэрхийлэх юм. Холбогдох утас:95112565
09:30 цагт: Дэлхийн ус цаг уурын өдөрт зориулсан ”Мөстөл мөсөн голын хадгалалт, хамгаалалт, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоонд учрах саад бэрхшээлийг хамтдаа шийдье” эрдэм шинжилгээний бага хурал ЦУОШГ-т болно.
10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр алт” усны үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болно.
10:00 цагт: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нэгдсэн арга хэмжээний нээлт ХЗДХЯ-нд болно. Холбогдох утас:96121060
11:00 цагт: Ой хээрийн болон өнжмөл шар өвсний түймрийн асуудлаар ОБЕГ-аас мэдээлнэ.
11:30 цагт: Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгээс сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад олон нийтийн хяналт оролцоо сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:40 цагт: "Монгол соёлын тайлбар толь бичиг" номын нээлт Монгол Улсын үндэсний номын санд /шинэ байр/ болно.
12:00 цагт: Дэлхийн ойн өдөр өнөөдөр тохиож байна Энэ өдрийг тохиолдуулан Өнөөдөр 12.00 цагт тарьсан модоо цахимаар бүртгүүлэх, тухайн мод нь ургасан тохиолдод иргэнийг урамшуулах системийг танилцуулна. Холбоо барих утас: 94999598
Нэргүй 2025-03-21 66.181.183.51
эмэгтэйчүүдийн архидалт дэндлээ жендэр ярих аргагүй эрчүүдээ хол хаялаа