Нэг удаа хар тамхи татвал нэг насны тамд унагана!

Нэг удаа хар тамхи татвал нэг насны тамд унагана!

Нэг удаа хар тамхи татвал нэг насны тамд унагана!

Одоогоос хэдэн жилийн өмнө хар тамхи хүн бүрийн ярьдаг сэдэв биш боломжтой айлын хүүхдүүд л хэрэглэдэг гэх ойлголтой байв. Тэгвэл юмс өөрчлөгдөхийн хэрээр энэ ойлголт үгүй болж нийгмийн аль ч давхаргын хүмүүс хэрэглэдэг болсон байна. Үүнд анхаарлаа хандуулж, дорвитой арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд хар тамхины хэрэглээ 40 гаруй хувь нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг. Хар тамхи хэрэглэсэн хүний зан ааш өөрчлөгдөж, хүнийг хайрлах сэтгэлгүй болж нэг үгээр хэлбэл зэрлэгшдэг байна. Үүнийг дагаж нийгэмд аюултай гэмт хэргийн тоо өсөх эрсдэл нүүрлэх юм.

2010-2013 онд- 34, 2014 онд 21 хүнийг баривчлан шалгаж байсан бол 2015 онд 169 хүн хар тамхинд холбогджээ. 2016 онд 224 хүн, 2017 онд 429 хүн тус тус хар тамхинд холбогдсон гэх статистик мэдээлэл байна.

Энэ тоо өнгөрсөн оны байдлаар 1000 гаруй болж нэмэгдсэн байна. Үүний 56 хувийг 25 хүртэлх насны хүмүүс эзэлж байгаа аж.

Монгол Улсад хар тамхины хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, чимээгүй тахал болж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд  ид сурч боловсрох, хийж бүтээх насан дээрээ яваа өсвөр үеийн залуучууд буюу 13-35 насныхан холбогдож  байгааг албаныхан мэдээлж байгаа юм. Өсвөр үеийнхэн болон залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт илүү автаж байгаа нь цөөхөн хүн амтай манай улсад хөндөх асуудал болж, хэн бүхний сэтгэлийг түгшээж байна. Залуучууд эхэндээ сонирхож хэрэглэдэг ч нэг удаа хэрэглэсэн л бол хар тамхинд орох эхний алхам болж байгааг мэддэггүй байна. Тухайлбал, хар тамхийг нэг удаа татахад гарах үр нөлөө нь архинд шартсанаас 60-90 дахин илүү мэдрэмжийг өгдөг гэнэ. Тэгэхээр ийм өвдөлт, тавгүйтлийг мэдэрч байгаа хүн энэ мэдрэмжээ дарахын тулд дахин татаж эхэлдэг байна. Ингэж л өөрийн мэдэлгүй хар тамхины үнэнч хэрэглэгч болдог аж. Хэд хэдэн удаагийн давтамжтай хэрэглэсэн хүн бусдаас өөрийгөө тусгаарлаж, энэ төрлийн бодис худалдаалдаг хүмүүст хандаж эхэлдэг. Өсвөр үеийнхэн эцэг, эхээ тоохоо байдаг аж. Бүрэн эмчлэгддэггүй!

Үүнд урлагийнхны нөлөө их. Учир нь өсвөр насны хүүхдүүд тэдний уран бүтээлийг сонсч даган дуурайдаг.

Энэ ч утгаараа хар тамхи хэрэглэж баригдсан хүүхдүүд өөрийн сонсдог уран бүтээлчийн нэрийг хэлж тэдний дуу, клип зэргээс харж хар тамхи татах сэдэл авсан гэж цагдаад мэдүүлдэг байна.

Угтаа урлагийнхан урлаг, соёлоор дамжуулж иргэдийг соён гэгээрүүлж, үлгэр дуурайл болох учиртай. Гэтэл сүүлийн үеийн уран бүтээлчдэд энэ соён гэгээрүүлэх, гоо сайхны хэмж, хэмжээг мэдрүүлэх гэсэн ойлголт үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, нэр бүхий уран бүтээлч хар тамхи татаж баригдлаа гэх мэдээ чих дэлсдэг. Тэгвэл хийж буй уран бүтээл нь хар тамхи татах сэдэл өгсөн үгтэй, түүнийг сурталчилсан агуулга бүхий дүрстэй уран бүтээл хийсэн, ямар нэг байдлаар худалдаалсан, хадгалсан, хэрэглэсэн гэх 30-аад уран бүтээлч байгааг Хар тамхитай тэмцэх газраас мэдээлсэн. Мөн гадаадын улс оронд Монголын 40 орчим иргэн хар тамхины хэргээр ял эдэлж байна.

Мансууруулах бодис хэрэглэвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192-т заасны дагуу 15-20 хүртэлх жилийн хугацаанд хорих ялаар шийтгэдэг. Мөн Эрүүгийн хуулиар мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисыг бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан тохиолдолд 2-25 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Өсвөр насандаа яваа хүүхдүүд аливаа зүйлийн зөв бурууг ялгахад төдийлөн суралцаагүй. Өөрөө шийдвэр гаргах хэмжээнд боловсроогүй хэн нэгнийг даган дуурайх нас байдаг. Тиймээс хүүхэд хэн нэгэнд уруу татагдах, муу зүйлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд эцэг, эх асран хамгааглагчийн хараа хяналт маш чухал. Тухайлбал, хүүхэд нь тогтмол мөнгө нэхээд эхэлвэл мөнгөө юунд зарцуулж байна вэ гэдгийг нь анзаараад үзэхэд буруудахгүй л болов уу. Өмнө нь өдөрт хэдэн төгрөг хоол цайндаа зарцуулдаг байсан, одоо ямар шалтгаанаар тогтмол авдаг мөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлээд байна вэ. Мөнгөний тоо хэмжээ нь өсч 100 мянган төгрөг рүү ороод эхэлвэл анхааралдаа авах ёстой аж.

Дараагийн шинж тэмдэг бол хүүхэд нь уур уцаартай болно. Хүнтэй харилцаж чадахаа болино. Ганцаардмал болно гэх мэтээр олон төрлийн шинж тэмдэг илэрдэг байна.

Энэ бол донтолтын эхний шатуудын шинж тэмдэг. Ер нь бол цаг завгүй гэж шалтаглахгүйгээр өдөр бүр хүүхдээ хаана юу хийж, хэнтэй уулзаж, хаашаа явж байгааг нь мэддэг, орой ирээд хүүхэдтэйгээ ярилцдаг эцэг эхчүүдийн хувььд хүүхдийнхээ анхан шатны өөрчлөлтийг богино хугацаанд мэдэрдэг. Харин зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэй харилцах харилцаа, хандлагандаа хайнга ханддаг учраас хэт хожуу үед нь буюу асуудал нэлээд хүндэрсэн үед нь мэдэх тоохиолдол ч бий. Иймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, зан ааш өөрчлөгдөж буй эсэх, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаа болон нийлж буй хүүхдүүдийг нь таньж мэдэх, хар тамхины хэрэглэгч болохоос сэрэмжлэхийг сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-03-21 103.57.92.176

ХУУЛИА Л ЧАНГАЛ ӨӨР АРГА БАЙХГҮЙ. ЦААЗЛААД БАЙХАД Л ХЯТАД Д ЗАРЖ БОРЛУУЛААД ХЭРЭГЛЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ. МОНГОЛ ШИГ ЖИЖИГХЭН УЛСАД ЭНЭ ТАХАЛ НЭГ ЭРЧИМТЭЙ ТҮГВЭЛ ТЭГЭЭД ХЯТАДТАЙ ҮГҮЙ СӨНӨНӨ

Avatar

Нэргүй 2025-03-21 59.153.114.206

ANUSDI80955877BOOBN XXN MASSAJL80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж