Украины ирээдүйг хэлэлцэж буй хос чуулган

Украины ирээдүйг хэлэлцэж буй хос чуулган

Украины ирээдүйг хэлэлцэж буй хос чуулган

Дипломат харилцаа ганхаж, мөргөлдөөн хурцдаж буй энэ үед Украины ирээдүйн талаар хэлэлцэхээр олон улсын удирдагчид хоёр чухал дээд хэмжээний уулзалт зохион байгуулж буй. Тодруулбал, Лхагва гаригаас эхлэн /2025.03.19/ Европын холбооны төв Брюссельд болон Их Британийн Лондон хотноо тус тус дээд хэмжээний уулзалт боллоо. Гэвч, эл үеэр Орос, Украины дайн улам ширүүсч, нэг нэгнийхээ дэд бүтцэд агаарын цохилт өгчээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Оросын ерөнхийлөгч Владимир Путин нар гал зогсоох боломжит алхмуудын талаар утсаар хэлэлцсэн ч бүтэлгүйтсэн юм. Улмаар одоог хүртэл үргэлжилж буй дайныг дуусгах баттай шийдвэр гараагүй тул Их Британи, Европын холбооны зүгээс нөхцөл байдлыг "гартаа авахаар" шийдээд байна.

ПУТИН, ТРАМП НАРЫН ХЭЛЭЛЦЭЭ

Дайныг зогсоож, гал зогсоох хэлэлцээрийг батлах зорилготойгоор Мягмар гаригт Орос, АНУ-ын төрийн тэргүүн нар утсаар хэлэлцсэн талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл хоёр цаг үргэлжилсэн уг дуудлагын үеэр Трамп, Путин нар ямар асуудлын талаар санал нэгдэж, хүлээн зөвшөөрөх эсэхийг товчлон хүргэж байна.

  • Хүлээн зөвшөөрсөн: Эрчим хүчний дэд бүтцийн довтолгоог түр зогсоох. Үүний хүрээнд Орос, АНУ-ын удирдагчид эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн халдлагыг 30 хоногийн турш зогсоохоор тохиролцов. Мөн Ойрхи Дорнодод албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж, цаашдын хэлэлцүүлэгт Саудын Араб зуучлагчийн үүргийг гүйцэтгэх болно. Мөн Хар тэнгист гал зогсоох хэлэлцээр хийх төлөвлөгөөг баталгаажуулав.
  • Талууд хүлээн зөвшилцөөгүй асуудал: Орос улс АНУ болон Украины дэмжлэгтэй гал зогсоох тухай саналаас татгалзсан байдаг. Мөн Украин дахин зэвсэглэлээ зогсоож, холбоотнуудаасаа цэргийн тусламж авахаа болих хүртэл удаан хугацааны энх тайвны шийдэл хамаарна гэж Путин мэдэгдсэн юм. Гэвч үүнийг АНУ-ын талаас хүлээн зөвшөөрөөгүй байна.

Трампийн 30 хоногийн түр гал зогсоох саналаас Путин татгалзсаны дараа Орос, Украин агаарын довтолгоогоо эрчимжүүлж, дэд бүтэц, иргэний амь насанд халджээ.

Украины холбоотнууд цэргийн болон тагнуулын тусламжаа зогсоосон тохиолдолд л гал зогсоох бүрэн боломжтой гэж Путин мэдэгдсэн. Хэдийгээр талууд эрчим хүчний дэд бүтцэд халдахыг зогсоохоор тохиролцсон ч оросууд Сумы хотын эмнэлэг зэрэг иргэний объектод цохилт өгсөн гэж Зеленский мэдэгдсэн байна. Энэ хооронд Украины нисгэгчгүй онгоцнууд Краснодар муж дахь нефтийн баазад цохилт өгснийг Оросын холбогдох алба баталжээ. Гэсэн хэдий ч талуудын хувьд хувьд зарим талаар дипломат хэлэлцээ үргэлжилж байна.

Тодруулбал, Орос, Украин тус бүр 175 хоригдлыг эл өдөр солилцсон бөгөөд энэхүү хэлэлцээ ч цаашид үргэлжилсээр байх болно.

САУДЫН АРАБТ ДАРААГИЙН АЛХАМ

АНУ болон Оросын албан тушаалтнууд гал зогсоох тохиролцоонд хүрээгүй ч Саудын Арабт энхийн шинэ хэлэлцээг ирэх Даваа гаригт эхлүүлэхээр болсон байна. Үүнд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц нар үүрэг гүйцэтгэнэ гэдгийг Трампийн Ойрхи Дорнодын тусгай элч Стив Виткофф баталжээ.

Гэхдээ эдгээр хэлэлцүүлэгт Украин эсвэл Оросын албаны хүмүүс шууд оролцох эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Зеленский Европт Их Британи болон Лондонд гал зогсоох хэлэлцээний талаар дээд хэмжээний уулзалт эхлэхээр бэлтгэж байх үед Зеленский Финланд, Норвегт богино хугацаанд айлчилсан юм. Тэрбээр тус хоёр улсын удирдагчтай уулзаж, цэргийн тусламжийн талаар ярилцжээ. Тэрбээр мөн энхийн хэлэлцээнд Европын оролцоо чухал гэдгийг онцолж, Украины батлан ​​хамгаалах чадавхад хөрөнгө оруулахыг уриалав. Финландын ерөнхийлөгч Александр Стубб Украиныг дэмжихээ дахин нотолж, украинчууд "өөрийгөө хамгаалах маргаангүй эрхтэй" бөгөөд Европ ирээдүйн энхийн гэрээ байгуулахад идэвхтэй оролцох ёстой гэж мэдэгдэв.

ЕВРОПЫН ХОЛБОО БОЛОН ИХ БРИТАНИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ

Европын холбооны удирдагчид Брюссельд чуулж, Украины аюулгүй байдал, батлан ​​хамгаалах стратегийн талаар хэлэлцэв.

Унгарыг эс тооцвол тус холбооны гишүүн 27 улс Украины бүрэн эрхт байдлыг дэмжиж, цэргийн зардлыг нэмэгдүүлэх амлалтаа дахин баталсан байна.

Зарим удирдагчид Украиныг түргэвчилсэн интеграцчилалд оруулахыг уриалж байсан бол зарим нь энхийг сахиулах хүчнийг байршуулах боломжийн талаар хэлэлцэж байв. Түүнчлэн, уг дээд хэмжээний уулзалтад Зеленский цахим хэлбэрээр Норвегийн Осло хотоос оролцсон.

Тэрбээр Европын холбооноос дор хаяж 5 тэрбум евро буюу 4.18 тэрбум фунт стерлингийг их бууны сумыг аль болох хурдан хугацаанд хандивлахыг уриалж, Укрианд нэмэлт дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал байгааг онцолсон байна.

Мөн Европын холбоог энх тайвны ямар ч түвшний хэлэлцээнд оролцох эрхтэй гэдгийг Зеленский мэдэгдсэн бөгөөд "Бүх тивд ач холбогдолтой шийдвэрүүдийг нэг хүн түдгэлзүүлэх нь зүгээр л Европын эсрэг үзэл суртал" гэжээ. Мэдээж хэрэг, Европын холбооноос Орост үзүүлэх дарамт шахалтыг зогсоохгүй байх, хориг арга хэмжээг үргэлжлүүлэх ёстой гэж тэрбээр мэдэгдсэн бөгөөд Трамптай дахин утсаар холбогдсон тухайгаа зарласан юм. Тодруулбал, Трамп, Зеленский нар өчигдөр утсаар холбогдож үр дүнтэй, чухал хэлэлцээ хийсэн гэж Украины ерөнхийлөгч онцолсон байна.

Гэсэн хэдий ч ямар ч болзолгүйгээр, бүрэн гал зогсоох төлөвлөгөөг дэмжихийг Европын холбоонд уриалжээ.

Үүний зэрэгцээ, Лондонд хаалттай цэргийн уулзалт болсон. Үүнд, Их Британи болон Францын удирдагчид тэргүүлж, "хүссэн хүмүүсийн эвсэл"-ийн батлан ​​хамгаалахын дарга нар Украин дахь энхийг сахиулах ажиллагааны логистикийн асуудлыг хэлэлцэв. Хэдийгээр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон уг уулзалтад оролцож байгаа ч, тус улсын сенатч Ронан Ле Глут зэрэг Европын зарим удирдагчид албан ёсоор гал зогсоох хэлэлцээ батлагдаагүй тохиолдолд энхийг сахиулах хүчнийг Украинд байрлуулахгүй гэж шаардсан байна.

Гэсэн хэдий ч аюулгүй байдлын үүднээс Украин болон Европт цэргийн тогтворжуулах урьдчилсан төлөвлөгөөг гаргаж эхлэхээр тохиролцжээ.

ЦААШИД ХЭРХЭХ ВЭ?

Энх тайванд хүрэх зам даван туулах ёстой сорилтоор дүүрэн байна. АНУ болон Оросын Эр-Рияд гуравдугаар сарын 24-нд болох хэлэлцээний шатанд талууд маргаантай байгаа, санал зөрөлдсөн асуудлуудын талаар хэлэлцэх бололтой. Үүний зэрэгцээ, Украинд дэмжлэг үзүүлэхийг барууны орнуудад Зеленский уриалсан хэвээр байж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг хичээх болно.

Трампын хувьд албан тушаалдаа эргэн орсон эхний 100 хоногтоо гал зогсоох энхийн хэлэлцээр байгуулна гэж амласан ч цаашид уг амлалтдаа хүрч чадах эсэх нь тодорхойгүй байна.

Дараагийн шатны хэлэлцээ болох хүртэл Орос улс Украиныг хавсаргасан газар нутгийг хүлээн зөвшөөрөхийг шаардсан хэвээр байна. Харин Укрианы зүгээс Оросыг цэргээ бүрэн татахыг шаардсан хэвээр байх төдийгүй НАТО-д элсэхийг эрмэлзэх болно. Тиймээс ирэх өдрүүдэд дипломат хүчин чармайлт эрчимжихийн хэрээр Украины урт хугацааны аюулгүй, тогтвортой байдлыг тодорхойлох чухал үе тулгарч байна.

Ерөнхийдөө, эдгээр дээд хэмжээний хэлэлцүүлэг нь өнөө цагийн хамгийн үр дагавартай дайны ирээдүйг хэрхэн тодорхойлохыг дэлхий нийт ажиглах л үлдээд байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-03-21 66.181.161.247

Украин ялж байгаа гээд л танай сайт бичээд байсан,одоо юу болоод байгаа юм бэ,бүр ялалт байгуулчихсан уу?

Avatar

Зочин 2025-03-21 202.126.89.105

оросууд минь та нарыг ех, ану бүлэглээд байна. урьдаа атомдоод бүгдийг сөнөө. ухьдахгүй бол хожимдоно. та нар дайныг өдөөгөөгүйг бүгд мэднэ.

Avatar

Үочин 2025-03-21 66.181.161.139

хувааж авах чуулган

Avatar

bnumanue bnumanue opasniegl zmKamer+ytasaapbrt 2025-03-21 50.147.160.114

### y;

Avatar

baliar bolgodog bainguin glxylgaichid Kamer ytasnii xylgaichdaantx 2025-03-21 50.147.160.114

Sadaanuigl, xynui gerlyy.
Saityyduig -tejleet, zb;? nuigmuin UUiLL gl√ gapuin yseg bytneep,xaalttaiem.

Avatar

зочин 2025-03-21 202.9.46.244

ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ХӨГШИН ЕВРОП ОДОО БОЛИМООР ЮМ

Avatar

Нэргүй 2025-03-21 103.57.92.12

Гях,,,гяхх,,гяхх,,,,орос ялсан гээд л солиороод байх юмдаа,,,,,орос чинь яаж ялаавээ,,,,нэг сайхан тайлбарлаад өгөөчээ,,,,гуйж байнаа,,,3 жил байлдаад оросууд юу хожив оо,,,

Avatar

Нэргүй 2025-03-21 202.21.109.7

гөзар нутаг хожжээ

Avatar

Нэргүй 2025-03-21 103.57.92.12

Тэгээд ,,,оросууд,,,,,,Украинаас газар нутаг булаах гэж дайн хийсэн болж байна уу, ,,,,

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.187.210

За зайл аа новарын өмхий х*******н хурлийз шарлийз аа тэр украйн руугаа тонил

Avatar

Ийм л байна даа 2025-03-21 192.82.92.204

Нууцгүй үнэнийг хэлэхэд дараах асуудлууд тун ч тодорхой боллоо:
Трамп, Путин нарын хүссэнээр Украйны дайн хэзээ ч зогсохгүй.
Барууны орнууд болон ЕХ Украйны асуудлаарх Трампийн саналыг дэмжихгүй.
Хятад Турк өөрсдийн оролцоогүйгээр Украйн дайн зогсоохыг зөвшөөрөхгүй.
Канад, Хятад улсууд АНУ-ын нөлөөнд автахгүй, тарифын дайнд хэзээ ч бууж өгөхгүй.
Орос хэзээ ч Украйныг бүрэн эзлэж Зеленскийг буулгаж чадахгүй. ЕХ оросод буулт хийхийг Украйнд хэзээ ч зөвшөөрөхгүй.

Avatar

Дамдин 2025-03-21 103.212.117.11

Зөвлөлт социалист бүгд найрамдах Украйн улс 1917 оны 12 дугаар сарын 25-нд байгуулагдаж, 1922.12.30-нд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэж Холбооны БНУ болсон. 603.7 мян.км.кв нутагтай, 50 гаруй сая хүн амтай байсан. Хүн амын тоо, эдийн засгийн хзчин чадлаараа ЗСБНХУ-д 2-р байр эзэлдэг байсан.

Avatar

Нэргүй 2025-03-21 47.227.179.89

укрын асуудлыг ганц Трамп л шийднэ.Пүү – дэн хэлнийг нь хийнэ.

Avatar

Лхагва очир 2025-03-21 122.201.31.174

тийм байсан бол сая 30 хоног гал зогсох байлаа. тэгхээр үгүй л юм бна даа

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.190.215

Новарын гужаагийн хурлийз шарлийзууд оросын зөдралыг тэсэн ядан хүлээж элэг нэгтнүүдтэйгээ нэгдэх цагийг тэсэн ядан хүлээж байгаа нь тодорхой

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.184.70

Орос ялагдсан, анхны тавьсан зорилгынхоо 20 хувийнг ч биелүүлж чадаагүй ! ЗХУ-ыг сэргээн байгуулах туйлын хүсэл зорилого нь будаа болсон, хэзээ ч биелэхгүй !!!

Avatar

Лхагва очир 2025-03-21 122.201.31.174

ялагдаад л газар нутаг аваад байдаг бол дайн эхлээд л ялагдаад байх хэрэгтэй юм бна. Бид ч гэсэн энэ хоёр хөрштөөгөө дайн эхлүүлээд ялагдаад өвөр монгол буриадаа авчихмаар л юм бна. Хүүгэд зөвлөөч хөө

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.187.210

За зайл өө новарын өмхий х*******н хурлийз шарлийз аа

Avatar

Зочин 2025-03-21 66.181.161.247

Юмны угийг ойлгохгүй байж коммент бичих хэрэг байна уу,Нэргүй минь?

Avatar

Нэргүй 2025-03-21 139.5.217.110

erguu hoholuud yalagdsaan

Avatar

Нэргүй 2025-03-21 202.126.91.27

ЕХ одоо Оросыг үндсэндээ дийлэхгүй гэдгээ мэдээ амь тавих шахаж бна бүх л арга хэмжээгээ авах гээд үзэж бна дайнб хувь заяа Орсуудын гарт хөзөр очсон тул улам бүр өөртөө итгэлтэй болж чангарч эхэллээ дээ

Avatar

Нэргүй 2025-03-21 103.57.92.12

Эмээ уу,,,,дебыль ээ,,,

Avatar

зочин 2025-03-21 66.181.160.102

Эм нь үйлчилхээ больсоон ..Үхлийн дозоор өгөөд шууд үхүүлэх л зам үлдсээн …

Avatar

Зочин 2025-03-21 202.126.89.72

193.57.92.12 бас хэл амаа билүүдээд гараад ирчихсэн эмээ уу гээд эргүүтээд байж байх юм. Миний ганц дургүй юм бол тусгаар тогтносон монголыг минь хар тамхичин ТУСГААР УЛС биш гээд ярьсанд эдгээр хүмүүс баярлаад алга ташаад дэмжээд байгаад дургүй хүрээд байгаа юм .Яавч монгол хүмүүс биш ээ

Avatar

Нэргүй 2025-03-21 103.57.92.12

Эмээ уу дебыль ээ,,,чиний дуртай байна уу дургүй байна уу,,,хэнд юунд хамаатай байхавдээ,,,,балайгаа гайхуулаад л,,,,,тэнэг орк,,,,,

0 0
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж