НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?

НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?

НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?

Нийслэлчүүд автомашины татварыг гурав, автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн шийдвэрээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ / дахин хэлэлцэж,  хэзээ өөрчлөх бол гэсэн хүлээлттэй байна.

Учир нь Засгийн газар гуравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа ирэх тавдугаар сард дулааны үнийг 85 хувиар нэмэгдүүлэх байсан шийдвэрийг хойшлуулснаас гадна татвар, хураамжийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлийг төрийн байгууллага болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад чиглэл болгосон юм.

Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “НИТХ автомашины татварыг гурав дахин нэмэгдүүлсэн асуудлыг дахин хэлэлцэх ёстой” гэдэг байр сууриа илэрхийлсэн.

НИТХ өнгөрсөн онд нийслэлийн 2025 оны төсвийг хэлэлцэх үеэрээ автомашины татвар болон зам ашигласны төлбөрийг дараах байдлаар нэмэгдүүлсэн юм.  Энэхүү шийдвэр нь 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.

Автомашины албан татвар:

  • “Приус” автомашин 36.000-108.000,
  • “Лексус 570” автомашин 188.100-564.300,
  • “Портер” автомашин 30.000-75.000,
  • “Ланд Круйзер-200” автомашин 151.800-455.400 төгрөг болж татвар нэмэгдсэн.

Зам ашигласны төлбөр:

  • 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20.000- 100.000,
  • 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30.000-150.000,
  • 4001 дээш моторын багтаамжтай машин 50.000-250.000 төгрөгийн татвар төлж байна.

Тодруулбал, өнгөрсөн жил “Приус” машины автомашины татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол энэ жил 108 мянга болж өссөн. Иргэдийн хувьд автомашины татвар огцом нэмэгдсэн нь санхүүд хүндрэл учруулж байна гэдгийг тодотгох болсон юм.

НИТХ-наас автомашины татвар болон зам ашигласны төлбөрийг 3-5 дахин нэмэгдүүлэх болсон үндэслэлээ  “14 жилийн туршид энэ төрлийн татварыг хөдөлгөөгүй тогтвортой мөрдөж ирсэн. Хэрвээ хуучин тарифаа үргэлжлүүлэн мөрдөнө гэвэл автозамаа шинэчилж тордох боломжгүйд хүрнэ” гэж мэдэгдэж байв.

Нийслэл ч 2025 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа дээрх хоёр төрлийн татварыг 3-5 дахин нэмснээр замын сангийн орлого 151.5 тэрбум төгрөгөөр өсөх тооцооллыг хийж, батлуулсан. Тиймээс НИТХ энэхүү хоёр төрлийн татвар, хураамжийг бууруулах тохиолдолд замын санд төвлөрүүлэх орлогын хэмжээ буурч таарна. Гэхдээ өмнөх оны хэмжээнд хүртэл татварын хувь хэмжээг бууруулах нь утгагүй. Ядаж “Приус машинд 72 мянган төгрөгийн татвар ногдуулахаар болгож, өөрчлөх боломжтой” гэдэг саналыг ч дайж буй.

Нөгөө талдаа нийслэл цаг хугацаандаа татвар, торгуулиа төлдөггүй чихгүй жолооч нартай Тээврийн цагдаа нартайгаа хамтраад тууштай ажиллаж чадвал тэрбум, тэрбумаар нь орлогоо нэмэх боломж бийг ч хэлэх хүн олон байгаа юм.

Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын дугаартай цаг хугацаандаа татвар, торгуулиа төлөөгүй, оношилгоондоо ороогүй 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл байгааг тодотгосон.

Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгсэл: 

  • Техникийн хяналтын үзлэгт ороогүй – 99,229
  • Татвар төлөөгүй – 231,397
  • Торгууль төлөөгүй – 355,300 тээврийн хэрэгсэл

Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл: 

  • Техникийн хяналтын үзлэгт ороогүй – 59,809
  • Татвар төлөөгүй – 177,287
  • Торгуул төлөөгүй – 96,130 тээврийн хэрэгсэл

Шинэ оны өмнөхөн Тээврийн цагдаагийн албанаас татвар, торгуулиа төлөөгүй жолооч нарт Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахаа мэдэгдэж, хэсэг хугацаанд зөрчлийг арилгуулах чиглэлээр идэвхтэй ажилласан ч одоо бол энэ чиглэлийн ажил зогссон.

Гэтэл хэнэггүй зан нь дэндсэн монголчуудын хувьд “чихдүүлэх” шахам байж л татвар хураамжаа төлдөг буруу зуршилтай.  Иймээс татвар, хураамж, торгуулиа цаг тухайд нь төлдөг байх зохицуулалтын арга хэмжээг тууштай л хийхгүй бол үр дүнд хүрэхгүй. Иймээс энэ төрлийн арга хэмжээгээ идэвхжүүлж, гурав дахин өсгөсөн автомашины татварын хувь хэмжээгээ бууруулах нь илүү амьдралд нийцэх зохицуулалт болж буухыг сануулж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
19
ТэнэглэлТэнэглэл
14
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

Avatar

үнэн 2025-03-21 103.140.10.220

ЦАЛИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ГРУПП ЭЭ ОЛИГТОЙХОН ШИГ НЭМЧИХ ХҮРЭЛСҮХ ЭЭ ЧИ АМЬД УУ МАЛ ЭМНЭЛЭГ Ч ХЯТАДЫН ТАЛААС АРД ТҮМЭН ЭЭ ШАХАЖ ҮНЭ ТАРИФ ТАТВАР АА НЭМ ГЭСЭН ҮҮ ХҮРЭЛСҮХ НОВШЫГ ДАХИЖ БҮҮ СОНГООРОЙ ХАРИН С.ГАНБААТАРЫГ СОНГОХ НЬ ЗӨВ ШҮҮ

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.160.53

үйлдвэрлэсэн оноос нь хамаарч татвараа аварчээ он залуу машины татварыг бага хуучин машинаас өндөр татвар аваач

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.186.202

өөрөө шинэ машинтай хүн үү

Avatar

Нэргүй 2025-03-21 79.168.107.149

yadaj 50%nemeldee zam ashillglasani oor busdig ni bas

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.181.168

НИТХ яаралтай горимоор хуралдаж, татвараа бууруул, шаардаж байна.

Avatar

Злчин 2025-03-21 66.181.176.38

зам ашигласны татвар ийм өндөр төлөхгүй. Учир нь бидний зорчдог хотын орон нутгийн зам цул нүх.цул овгор товгор энхэл донтолтоо машинд эвдрэл үүсгэдэг.
Нарийхан тул осол аваар их гардаг суудлын жижиг дунд оврын хүнд ачааны.автобус зэрэг бүх тээврийн хэрэгсэл зорчдог .цас орсон үед хусч тордож арга хэмжээ авдаггүй тул халитарч гулган осол аваар өртөж иргэд амь нас.машин техник эд хөрөнгөөрөө хохироод л үлддэг.бидний төлсөн татварын мөнгө эргээд зам гүүрээ засч сэлгээгүй хаашаа ордо

Avatar

Нэргүй 2025-03-21 202.55.188.33

Bayan hulgaichuud min bi yagaad mashin unaj bolohgui ymuu Bayan hulgaich fizda nar l ene tatvariig demjij bgashdee l******d

Avatar

Нэргүй 2025-03-21 202.55.188.33

14 Jilin tursh minii tsalin baidgaaraal bndag

Avatar

Нэргүй 2025-03-21 203.91.115.43

мөнгөтэй байж торгууль төлдөггүй. тлргууль ихтэй байж тухайн үйлдэлээ байнга давтдаг иргэдийн эохийг нь хасаж машиныг нь хураа.мөнгө нь ихдээд мөнгөндөө бардаад торгуулийн хэмжээ бага гээд дахин дахин давтан үйлдэж байгаа нь гэмт хэрэг

Avatar

Өвгөн Балдан 2025-03-21 103.212.117.11

Татвар огт хэрэггүй гэж болохгүй. Монголчууд маш сайн ойлгоно. Тооцоо судалгаагүй өндөр татвараа л эргэж хараач гэж байгаа юм.

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.190.139

huuchin heweereel bolchoosoi

Avatar

Иргэн 2025-03-21 66.181.178.143

эргэж буцсан шийдвэр иргэдээ талцуулаж үр дүн байхгүй зүйл болж утаа болж замхарна. попорч болохгүй Улс шиг улс байх доор татвар оршин. судалгаатай хандах өөрийнхөө улсад манайхаас 5 – 10 дахин өндөр татвар төлдөг гадаад нөхөр монголд биднийгээ дайрчих шахаад давхиж байдаг.нөхдөөс болон 1- 2 оос олон машинтай хүн татвар өндөр төлдөг байх. хэрэглэсэн ашигласан хэмжээгээрэй татвар аа төлдөг байх зарчим дэлхийн нийтийн зарчим.

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.161.23

татвар нэмэгдэнэ-хулгайльж иддэг нь нэмэгдэнэ

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.182.81

3 дахин, 5 дахин гээд бага байгаа шүү дээ. Урд нь татвар гээд нэг удаа хоол идэхгүй шахуу мөнгө авч байсан нь буруу байсан. Приус машинтай хүн нисэхээс (наад нисэх гээд бодъё) талбай хүртэл хүн аваад ямар шахтахуун хэрэглээд хэдэн төгрөг нэхэж байгаа билээ ? ?? Үүнийг жилд төлж байгаа мөнгөтэй нь харьцуулаарай ?

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.186.40

Ац чинь хүний халаас руу өнгийдөг чам шиг н**ш л хүний амьдралд гай болно

Avatar

Нэргүй 2025-03-21 59.153.114.206

татвараа нэмээч сая төгрөг болго. гудамжаар машингүй болмоор байна н**ш

Avatar

Зочин 2025-03-21 103.145.234.48

Сингапур улсад маш үнэтэй татвартай учир машин эзэмшдэг хүн цөөн.

Avatar

Баатар 2025-03-21 202.55.188.115

Өдөр болгон автобусанд чихэлдэж явах уу

Avatar

Зочин 2025-03-21 202.126.91.122

НИТХ-ИЙНХАН ГЭЖ ШАЛ БАЛАЙ НӨХДҮҮД ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛЫГ ЗҮГЭЭР ШОРООТОЙ ХОЛЬСОН МАЛНУУД БАЙНАА

Avatar

ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2025-03-21 202.21.110.94

МОНГОЛЫН ХУУЛЬ 3 ХОНОГ ГЭЖ ЯМАР УХААНТАН НЬ ХЭЛСЭН ЮМ БОЛ ДОО………ҮНЭХЭЭР Л ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨХИЙГ ХАРЖ ХЭЛЖ ДЭЭ………..ЭНЭ ҮХЭРНҮҮД ЭРГЭЖ БУЦСААР……… ӨДӨР ХОНОГ ӨНГӨРСӨӨР Л…………

Avatar

Зочин 2025-03-21 49.0.156.20

зөрчилтэй болон торгуультай жолооч нараас торгуулийн төлүүлж хяналт тавьж ажиллавал машины татвар нэмснээс илүү орлого орж ирнэ гэдгийг ИХТ нар мэддэггүй юм уу Төр ажилаа хий Торгуулиа төлөөгүй нөхдийн өмнөөс дүрмээрээ яваа машины татварыг нэмж орлого олно гэж сэтгэхээ болиорой

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.185.156

Том машины татварыг бүр нэмж хот дотор явуулахгүй болгох хэрэгтэй. Хотын соёлд суралцах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-03-21 139.5.217.244

БАГА ЦАЛИНТАИ БОЛ МАШИН УНАХА БОЛЬ

Avatar

Бадам 2025-03-21 59.153.115.127

ямар цалин авдаг билээ. яаж ийм их татвар татаас өгч амьдрах юм бэ….
ямар ч судалгаа шинжилгээ байхгүй ард түмнээс авч байвал болоо юу
АРАЙ ДЭНДҮҮ ЮМААА……..

Avatar

Нэргүй 2025-03-21 202.9.47.74

Хөдөөнийхөн хотод шилжиж ирээд татвар хураамжаа төлдөггүй. Үүнээс болж Улаанбаатар хот оркуудын бөөгнөрөл болсон.

Avatar

Нэргүй 2025-03-21 103.212.118.118

Эхлээд татвар төлөөгүй жолооч нарын татварыг авчаад дараа нь хэдэн хуваар татвар нэмэхээ шийд.

Avatar

Нэргүй 2025-03-21 122.201.31.36

Иым олон рүнээс татвараа авч чадахгүй байж дуугүй татвараа төлдөг хэсэгт нь нэмж дарамтлах бодлого барьж байгаа юм биз дээ

Avatar

Нэргүй 2025-03-21 202.126.90.130

төлсөн нь хохироод төлөхгүй яваад бгаа нь хожоод бн. төлөөгүйд их арга хэмжээ аваач. татварыг огцом өндөрөөр нэмэх буруу. 5%, 10%-р нэмээч

Avatar

зочин 2025-03-21 103.212.162.19

татвар нэмэх биш дүрэм зөрчдөг торгуулиа төлдөггүй жолооч нараа журамлахад түгжрэлийн асуудал өөрөө алга болно өндөр татвар төлдөгч амиа хичээсэн хүмүүс түгжээ үүсгэж байна машинаа 1-р эгнээн тавиад эсвэл худлаа аваар асаагаад дотор нь суугаад л байдаг шдээ эсвэл урсгал сөрдөг би л болж байвал бусад нь хамаагүй гэж боддог бодлоос болж түгжээ үүсдэг шдээ. Энэ тал дээр татвар нэмж болохгүй ээ буруу үйлдэл гаргадаг хүмүүс т л хариуцлага өндөр бсйх хэрэгтэй.!!!

Avatar

Зочин 2025-03-21 66.181.184.114

Татвараа төлдөггүй, байнга зөрчил гаргадаг жолооч нараа арга хэмжээ авчих. Эхлээд хотын аль ч хэсэгт авто замаа янзалчих тэгээд дараа нь төлбөр, татвараа үе шаттайгаар нэмбэл болж байна. Түүнээс гэнэт л огцом нэмчихлээр ард иргэд эсэргүүцэнэ шүү дээ. Хотын хөдөлгөөнд байнга оролцохгүй, дүрмээрээ оролцдог, татвараа цаг тухайд төлөөд явдаг жолооч нар хохирч байна

Avatar

Нэргүй 2025-03-21 139.5.217.244

ТАТВАР НЭМСЭН МӨНГӨРӨ ЯВГАН ХҮН ЗАМА МАШ САИН ХИХ ХЭРЭГТЭИ ТҮГЖРЭЛ БАГСНА

Avatar

Нэргүй 2025-03-21 219.59.88.26

nemeh zuv shde ushuu tatvar nemj orkuudiig gargaya

Avatar

ИРГЭН 2025-03-21 66.181.184.251

Автомашины ашиглалттай холбоотой татвараа түлш, автобизен худалдаагаар дамжууж авбал түгжрэлд маш их нөлөөтэй шүү!!! Гэхдээ МАН-АН-Н мафиуудад ашиггүй!!! тэдэнд хавтгайрсан татвар авч өөрсдөө хулгайлах шаардлагатай байдаг!!!

Avatar

Зочин 2025-03-21 139.5.219.177

Техникийн үзлэгт ороогүй, татвар, торгууль төлөөгүй ийм олон машин байгаа нь хууль, дүрэм журам огт биелүүлдэггүй, ийм хэнэггүй бүдүүлэг жолооч нар байхад Түгжрэл нэмэгдэж, авто осол байнга гарч л таарна.

Avatar

Нэргүй 2025-03-21 139.5.217.63

хэдэн мянгаар нь нэмсэн хэрнээ хийж бүтээсэн юм хаана байгаа юм бэ хөө угн бол татвараа ард түмнээсээ биш уул уурхайгаасаа бүрдүүлэх ёстой шүүдээ энэ их баялгыг юуунд яааж зарцуулаад байгааг одооч оилгохгүй юм эсвэл тэр хэдэн их наядаар нь идсэн хулгай нараасаа гаргуулж аваачээ хэдий болтол хэдэн хулгаичдаа өөгшүүлэх гэсийн бэ

Avatar

Нэргүй 2025-03-21 122.201.31.95

яг үнэн

Avatar

Нэргүй 2025-03-21 122.201.31.29

Ядарсан олон түмнээ бага шиг зовоогоорой!!!

Avatar

Нэргүй 2025-03-21 203.217.139.240

Энэ татвар, хураамжаа бензин дээр нэмээд албан байдлаар авчих аа. Тэгээд хэн хэр их хөдөлгөөнд оролцож зам ашигласан, түгжрэл үүсгэсэн, агаар бохирдуулсан тэр нь их бензин авч ноогдох татвар өндөр болно. Өдөрт 10км хүрэхгүй явдаг бараг хөдөлдөггүй машин бага татвар төлнө. Өдөрт 10км явдаг машин өдөрт 500км явдаг машинтай адил татвар хураамж төлөх нь утгагүй.

Avatar

иргэн 2025-03-21 202.21.127.114

Санал нэг байна. Бас хэн хэр их зам ашиглаж хөдөлгөөнд орж байна тэр нь зам ашигласны мөнгөө илүү төлдөг байх ёстой. Замаар явсан хэмжээгээрээ мөнгө төлдөг байх ёстой. Ажлын бараг өдрүүдэд бараг явдаггүй, амралтын өдөр явдаг хүнд бол замын төлбөрийг утгагүй ихээр нэмэх шударга бус байна.

Avatar

зочин 2025-03-21 203.17.23.198

ингэж их хэмжээгээр нэмсэн татварыг дарга нарт идүүлэхгүйн тулд баялагийн сандаа төвлөрүүлье,

Avatar

зочин 2025-03-21 202.126.93.18

нэгэнт л НИТХ-аас тогтоосон юм бол өөрчлөх шаардлагагүй ш дээ. Хэлсэн ярьсандаа л байцгаая

Avatar

Зочин 2025-03-21 103.145.234.48

Машины сэг унаад агаар шүүгчээ хятадуудад зарж агаар бохирдуулж ногоон гэрлээр давхиад замын татвар, төлбөр, хураамжаа төлдөггүй, түгжрэл үүсгэдэг этгээдүүдэд хариуцлага хүлээлгэдэг больё. Татвар нэмсэнийг өөрчлөхгүй

Avatar

нэн ядуу 2025-03-21 203.17.23.198

үүнийг бичигч п**а их баян юм байна, чи өөрийн тансаг машинтайгаа онхолдож үхэх болтугай

Avatar

Зочин 2025-03-21 202.70.34.98

даатгалын үнийг ч мөн нэмэх хэрэгтэй. Хариуцлагын тогтолцоог торгууль, хураамжаар шийдвэрлэхгүй бол хүн бүр өөрийн эрх гэж ярьдаг, бусдыг хүндэлдэггүй нийгэм бий боллоо. Одоо үр хүүхдүүдээ ийм болгочихгүйхэн шиг шат шатаар нь шийдвэрлээд явах зүйтэй

Avatar

Нэргүй 2025-03-21 103.57.95.65

Татварыг нэмэх хрга хэмжээ авч болно. Гэхдээ тэр мөнгийг төр нь хулгайлаад байж болохгүй! Замаа сайжруулж, орчины бохирдолыг багасгах зэрэгт зарцуулж, хяналтаа үр дүнтэй болгож, татвар төлөгчдөд ил тод тайлагнах хэрэгтэй!

Avatar

тэнэглэл. 2025-03-21 121.6.155.161

Машины татварыг дахиж нэмэх хэрэгтэй.Хэтэрхий бага татвартай Болохоор Хүн болгон машин унаад бөөн түгжрээ.Зохицуулалт ,дүрэм журам заавал хэрэгтэй.Замаа чөлөөлж нийтийн тээвэр явдаг болго.Татвараа 1саяаас-4сая болго. 5 жилээс дээш хуучин машиныг хориглоочээ

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.182.220

Chi l tegj tul tugjreed hetsuu baival chi mashin unahaa bolichih undur hugjiltei ornuudiin tatvar ch iim undur bish cham metiin gants uuriiguu boddog novshnuud uhej dald orj baij ene uls hugjinu

Avatar

Нэргүй 2025-03-21 139.5.217.106

Төлгөн коммунист татвар нэмсэн мөнгөөрөө хйх юмаа олж ядаж зугаацаад юу зүүдэлснээ хийдэг болсондоо н**ш чинь. Цаг нь ирэхээр харагдана даа. нээх их хүн загнаж хорьж боосон гар

Avatar

Зочин 2025-03-21 202.70.34.70

Татварыг арай дэндүү нэмсэн байнлээ. Төлдөг хүмүүс нь хохироод, төлдөггүй хүмүүс нь хожоод явах юмаа. Энэ гаргасан шийдвэрээ эргэж харах хэрэгтэй гэж бодож байна.

Avatar

Иргэн 2025-03-21 122.201.31.34

Татвар нэмэх нь зөв. Харин төлөлт болон цугласан татварын зарцуулалт дээр хангалттай хариуцлагатай хяналттай байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-03-21 202.126.91.6

Энэ дарга сайд гээд байгаа нөхдүүд иргэдийнхээ цусыг сорж ханахгүй юм аа

Avatar

чагнаа 2025-03-21 124.158.123.244

Их хуралын дарга татвар нэмсэн энэ асуудлыг "хөгжилтэй орнуудаас ч өндөр" татвартай болсоныг хүлээн зөвшөөрч тэдний хэмжээнд хүртэл буулгах тухай ярьсан. Ингэж их нэмсэн нь цаанаа засаг тарийг тогтворгүй болгох гэсэн далд зорилготой байхыг үгүйсгэх аргагүй…

Avatar

Зочин 2025-03-21 139.5.217.198

Төлөөгүй нь хожоод төлсөн нь хохирдог хаанахын ёс вэ? Төлбөл бүгд төлөе, төлөхгүй бол бүгд төлөхөө болчих л доо. Ийм ялгавартай байна гэж юу байсийн.

Avatar

Mash zuv tatvaraa nemeh estoi 2025-03-21 202.55.188.120

sain ajillaj bna.demjinee.jil bur tatvaraa nemeh estoi shuu

Avatar

зочин 2025-03-21 66.181.160.102

Мань Бат хаан Оросуудаас 10 % л татвар авдаг байсан гэсэн . Орсуудад их л энэрэнгүй ханддаг байжээ. Гэтэл манай төр ,бидэнтэй …

Avatar

Mashintai 2025-03-21 202.55.188.43

mashinii tatwar nemeh n mash buruu

Avatar

Иргэн 2025-03-21 157.15.7.107

Гаргасан шийдвэрээсээ эргэж буцсан хог шаарнууд. Төлөөгүй нь хожоод Төлсөн нь буруутай болох уу

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.161.195

Татвар нэмэх нь зөв шийдвэр

Avatar

ХУУЛЬЧ 2025-03-21 202.9.46.57

Татвар хураамжаа төлдөгүй бол машин унах хэрэгүй шүү дээ.,,,,,,,ТЭГЭЭД Ч ХУВЬ ХҮНИЙ САХИЛГА, ХАРУЦЛАГА ГЭЖ НЭГ ЗҮЙЛ ХҮНИЙ ЖАМ ЁСНЫ НИЙГЭМД үнэт зүййл ,зарчим БАЙСАН БОЛОХООР ТЭР НИЙГМИЙН ИРГЭД ХАРИУЦЛАГАТАЙ БАС хүний ЭРХ ,,,ЭРХ ЧӨЛӨӨГӨөӨ ЗӨВ ОЙЛГОЖ ,,,МЭДЭЖ ДАГАЖ ИРСЭН ШҮҮ ДЭЭ..,,,

Avatar

зочин 2025-03-21 66.181.181.82

Энэ шийдвэрээ цуцлахгүй бол огцор

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.184.70

Хувийн машинтай баячуул татвар их бна гэж царай алдаад л ичгэвтэр хогнууд шүү ! Тэгвэл машин унахаа болиод л автобусаар яваач дээ !

Avatar

Нэргүй 2025-03-21 203.91.115.253

bitii s*** mashin unasan blgon bayn bxu llrin busand chinu chihtseldej ywah ogloo huiten hvleehes zalhsan boloxoor mashin unaj bgn jil blgon 600k tatwar tolood vzq u shees mn vndsen huulia mdhv ci p**a mn shaardlaga tawij bs bolq u olbiison l** mn 600k tsalin dere bs tatwar darluulj bj tatwara tolq bol busar yw ch gh shg ats cn

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.182.195

Ард Иргэдийг эдийн засгийн нөлөөнд автуулж шууд дарамталж, сэтгэл санаа ахуй нөхцөлд нь халдаж,цалин тэтгэвэрээс дээгүүр ялд унагасан ЗГ огцрох ёстой. Цахилгаан дулаан машины татвар төлөөсөөс өөрсдийн ашиг хонжоо хайсан 126 гишүүн болж тэдний эрхи ашигт нийцүүлэх гэж ард иргэдээ татвараар шулж элгээр нь хэвтүүлэх шаардлага УИХ , ЗГ т тарж, огцрох шаардлага хүргүүлэх хэрэгтэй

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж