“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах "Галлериа" төвийн “Жуулчин гранд баллрүүм” хурлын танхимд болно. Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:
- Компанийн 2024 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
- Компанийн 2024 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
- Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
- Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан;
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгох тухай.
Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоол болон 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2025 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгджээ.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын холбогдох баримт бичигтэй 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно.
Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс.
Цахим хаяг: www.ett.mn
Утас: +976 7505-5555
Цахим шуудан: info@erdenestt.mn
Шууд дамжуулах хаяг: Facebook page Erdenes Tavantolgoi JSC/ Эрдэнэс Тавантолгой ХК
Нэргүй 2025-03-20 122.201.31.227
мөнгө рроогйз ээ
Зочин 2025-03-20 122.201.31.6
Юун хувьцаа. Хүүхэд, халамж тэтгэврийн мөнгө өгч чадахгүй улсын данс улайгаад байна, наана чинь.
Нэргүй 2025-03-20 202.126.89.221
Зөв зөв.
Зочин 2025-03-20 202.55.188.123
энэ 1072 хувьцаа эзэмшигчид нэр холбогдож байгаа учир ямар ч ард түмэн дээ ашиг алга даа худлаа хүүхэд чихэр б**в авч идээрэй гэсэн шиг бага хэмжээний мөнгө өгч хуурач байх юмаа тэрний оронд шууд амьдралдаа хэрэглэх хэмжээний мөнгө төгрөгөөр зарах юм сан ядаж банк доторхоо хэмжээний зээл өгдөг болмоор юм
Нэргүй 2025-03-20 202.9.40.226
Нам төр хулгайлсн х***а манж хог шааруудыг хулгайг тасдн зогсоо нам төоийг нам хужаагууд-с чөлөал.
Нэргүй 2025-03-20 202.9.40.226
Нам төр хулгайлсн х***а манж хог шааруудын хулгайг тасдн зогсоо нам төоийг нам хужаагууд-с чөлөал.