Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарыг шүүнэ

Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарыг шүүнэ

Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарыг шүүнэ

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.03.21/ товлосон. Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг 2025 оны гуравдугаар сарын 28-нд хийх талаар мэдээллээ.

Уг хэргийг өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 27-нд прокуророос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээлсэн.

Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн оны гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.

Эрүүгийн хуулийн 19.4.1 дүгээр зүйл Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс , 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн заалттай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-03-21 66.181.179.28

Нэг муу лам урваад юу хийх юм, Хятадад зориулж хиймрийн сан тавьсан гэж үү. Жинхэнэ урвагч чинь Оюун эрдэнэ

Avatar

зочин 2025-03-21 124.158.108.53

урвагчийг хурдан шийтгээчээ, ямар их хойшлуулдаг юм, ард нь ээлжээ хүлээсэн нямдорж байгаа шүү

Avatar

Зочин 2025-03-21 122.201.31.6

Энэ хүнийг Ц.Нямдоржтой зэрэгцүүлж суулгаад шүүмээр байна. Эх орноосоо урвасан гэдэг зүйлчлэлээр.

Avatar

Нэргүй 2025-03-21 59.153.115.173

Нэмке Эрүүгийн хуулийн "Эх орноос урвах" гэдэг заалтыг 2015 онд өөрчлөөд зөвхөн дайны үед эх орноос урвасан бол ял шийтгэдэг, энх цагт урвасан бол ялгүй болгосон!!

Avatar

Өвгөн Балдан 2025-03-21 103.212.117.11

Эх орноосоо урвасан бол чанга л ял өгөх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-03-21 59.153.115.173

Эрүүгийн хуулийн энэ зүйл ангиар ял шийтгүүлэх болзлыг давуулан биелүүлчмаээд хүлээж байгаа Женко-г хэзээ "далд хийх" юм бэ??!! Цаадах чинь олон жил хүлээлээ шдээ! Хүнийг ингэж чирэгдүүлж, эрх ашгийг нь хохироож болохгүй шдээ!!!

Avatar

Нэргүй 2025-03-21 103.57.92.12

Яагаад,,,,монгол төрийн НУУЦ,,,,нэг шүлэг бичдэг эмийн бандааш,,,,,,,, хуврага нэртэй нөхрийн орхимжин дотор орчихдог байнаа,,,гайхмаар юмаа,,,,,

Avatar

Нэргүй 2025-03-21 139.5.217.110

ene sanjjav gedeg lhund lam ner goedson hun

Avatar

Нэргүй 2025-03-21 66.181.185.96

Хулангийн хамсаатнууд хятадуудтай нийлсэн урвагчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж